Л.Энх-Амгалан "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ гэв

Л.Энх-Амгалан "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ гэв

Л.Энх-Амгалан "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ гэв
Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгт соробан сампины сургалт явуулдаг "ТDU" нэртэй сургалтын төвийн багш хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Багшийн ёс зүйгүй үйлдлийн талаар эцэг эхчүүд гомдол гаргаж, хяналтын камерын бичлэгийг шүүснээр илрүүлсэн талаар мэдээлэл өгч байв.
Тэгвэл энэ асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэхдээ "Би багш нараа хамгаална. Багш бүхэн "хүчирхийлэгч" биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа болимоор байна. Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална салбар толгойлж байгаа хүний хувьд.
"Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль,цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй. Болж бүтэж байгааг нь илүү их хуваалцаж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн "муу" багш нар минь амьдардаг юм шүү" гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-22 59.153.87.59

Угаасаа багшлах багшийн дутагдалтай байхад, хэнийг нь хасах болов оо. Одоо энэ цагт бага цалинтай, дээр нь олон хүүхэдтэй ажиллах багш хомс байгаагаа мэддэг болов уу?

Avatar

Нэргүй 2023-12-22 59.153.112.127

Тийм арчаагүй "багш"-ийг нэр устай нь, бас хийсэн хэрэгтэй нь ил тод мэдэгдэх хэрэгтэй болж байна даа. Багш нарын нэрийг үүнээс өмнө бас нэг удаа унагасн даа.Нөгөө багшийн мэргэжилээр элсвэл төлбөрөөс чөлөөлнө гэдэг амлалт чинь билелсэн үү???

Avatar

Нэргүй 2023-12-22 27.123.212.86

Бидний хүүхдүүд " Хүүхдийг эрх " нэрийн дор хүнээс үг сонсдоггүй, үг даадаггүй, ажилгүй тэсвэр хатуужилгүй эрхийн тэнэг болж дууслаа даа. Саяхан нэг нөхөр FB-ээр Хүний бяцхан хүүхдүүдээр гудамжны цас , хаустай айлын замын цас цэвэрлүүллээ гээд лайв хийж байхын . Хүн ажил хийснээрээ мууддаггүй юмаа . Хүүхдүүд , ирээдүй хойч үеэ өмөөрөх юманд нь өмөөрөе , өмөөрөхгүй зүйл дээр өмөөрөөд байвал Өгөөдэй хааны хэлснээр " Өөхөнд ороогоод хөдөө хаяхад нохой тоож шиншихгүй "болох вий …

Avatar

иргэн 2023-12-22 202.131.227.82

Зарим эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. үг сонсож сургаагүй, бие бялдарын хүмүүжил муутай, хэтэрхий эрхлүүлсэнээс өөрсдөө хүүхдээ дийлэхээ больсон ийм л хүүхдүүд өсөж өндийж байна. Багш нарыг муучлаад байх шаардлагагүй. Бид хуучин нийгмийн үед ширүүхэн багш нарын гараар хүмүүжиж ирсэн. Тэглээ гээд муу юм болоогүй.

Avatar

Нэргүй 2023-12-22 203.169.50.203

Ард түмний төлөө гэж худлаа попорсон арчаагүй гишүүдийн цэвэрлэе Чамаас эхлэе

Avatar

Нэргүй 2023-12-22 203.23.49.49

Чи МҮИС-ийг алтангадас одонгоор шагнуулж ямар авилагал авсан бэ

Avatar

Нэргүй 2023-12-22 59.153.112.127

МУИС-ийн 80 жилийн ойгоор сургуулийг ч, нэг ч багш, ажилтаныг шагнаагүй нь ямар учиртай юм бол??? Хариулт тодорхой… 1942 онд …

Avatar

Нэргүй 2023-12-22 203.23.49.49

Хятадын бодлогыг хэрэгжүүлэгч чи Монголыг багшгүй болгох уу

Avatar

Зочин 2023-12-22 66.181.179.158

зүгээр л нэг яригч юууч хийж чадахгүй саадаа бсзээлийг хулгайг хав дархаар шийдсэн үү

Avatar

Зочин 2023-12-22 66.181.179.158

зүгээр л нэг яригч юуч хийж чадахгүй саад бзсангаа мартсан уу хулгайчийн нэгээ

Avatar

бат 2023-12-22 59.153.112.52

Сайдын зөв. Төрийн албаны хууль нь дээр хүний нэр төр, алдар хүнд, халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууцыг хуулиар хамгаална гэсэн заалт бий. Мөн боловсролын хуулин дээр ч байгаа.

Avatar

Ард Аюуш 2023-12-22 59.153.112.66

Хүүхэд зоддоггүй, шаардлага тавьдаггүй багш сайн багш биш шүү.

Avatar

Өвгөн Балдан 2023-12-22 59.153.112.66

Ганц гашуун үнэн үг хэлж дээ. Хэрэгжүүлэх л хэрэгтэй дээ. Багш гэсэн асар их нэр хүндийг унагаж байгаа шүү. Тэд гэхдээ олон биш шүү. Хоморголчихов. Манайхан хэлмэгдүүлэхдээ амташсан улс шүү. Нэг жаахан алдаан дээр нь дөрөөлөөд араас нь хутгалж мэднэ шүү. Их л ухаалаг хийх хэрэгтэй дээ.

Avatar

Нэргүй 2023-12-22 80.83.235.123

Ар гэрийн орчин дан хулгай багш нар хүмүүжүүлж дийлэхгүй. Багш нарт ямарч буоуу байхгүй.

Avatar

Зочин 2023-12-22 202.126.89.175

Шийтгэл үзээгүй хүүхдүүд хүн болохгүй. Худлаа орилсон чарласан чаралбаанууд. Буруу зүйл хийх ёстой юм шиг ойлгоод хулгай авилга хуурах хулхидах хамаг муухайг байдаг л юм гэж бодоод хийнэ. Ийм хүмүүжил эх орноо зарж худалдаж баяжихыг хөгжүүлж байна. Эд хөрөнгө мөнгөний төлөө эх орон аав ээжээ устгахад бэлэн улс болно.

Avatar

Нэргүй 2023-12-22 108.28.43.248

s*** l daa

Avatar

Зочин 2023-12-22 66.181.161.39

Багш нарын авилга хэрээс хэтэрлээ. Камьбрижийн сургалттай сургуулиуд дээр шалгалт оруулж өгнө үү!

Avatar

Нэргүй 2023-12-22 202.9.40.184

Сайд нэртэй салбадай юм да, энэ бака.

Avatar

Нэргүй 2023-12-22 202.21.108.17

гишүүн нэр зүүсэн нүүрсний хулгайчдаа эхлээд цаазлавал дээргүй юу?

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.179.198

МҮИС МУИС-ийнхээ учрыг олж бардаггүй юу сайдаа!!!

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.160.95

" Сайд " нэр зүүсэн ХУЛГАЙЧДЫГ эхлээд цэвэрлэмээр байна , ЖДҮ – ийн бас ХөБА – ийн – бүр тодруулбал , Л . Энхамгалангаас эхлээд …

Avatar

Лхагва очир 2023-12-22 66.181.189.11

ихэнх хүн өөрийн хүүхдийг хүмүүжүүлж чаддаггүй. учир нь хатуурхаж чадаггүйд байдаг. Тийм учраас буруу зүйл хийгээд шийтгүүлж буй хүүхдийг багшаас нь өмөөрөх хэрэггүй..Багшаас нь утгаучиргүй өмөөрдөг хүн хүүхдээ гэрээр нь сургах хэрэгтэй. Тэгээд ямар байх нь уу хар.. Буруу зүйлд шийтгэл зайлшгүй гэдгийг багаас нь ойлгуулах хэрэгтэй. хүчирхийллээс бол хамгаалах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-12-22 202.126.89.109

шүүгч нэр зүүсэн амьтдыг цэвэрлээд өгөөч

Avatar

Нэргүй 2023-12-22 103.212.119.73

1960-1970-аад олнд дунд сургуулийн багш нар сахилгагүйтсэн хүүхдийг указкаар толгой руу нь цохидог байсан. Эцэг эх гомдол гаргана гэж байхгүй, хүүхдээ "Чи л сахилгагүйтээ биз" гээд тоодоггүй байв.

Avatar

Зочин 2023-12-22 203.91.115.50

Би бараг өдөр бүр багшийн заагуур модоор цохиулдаг байлаа. түүний ачаар сайн хүн болсон.Багшдаа зодуулж шийтгүүлдэггүй байсан бол би шоронгоос салахгүй нэг хүний хог байх байсан.

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.181.10

Judagtai l said bna.

Avatar

Зочин 2023-12-22 139.5.218.226

Зөв зөв дэмжиж байна ганц багш ч гэлтгүй бусад салбарууд ч гэсэн бодох асуудал НЭР ЗҮҮСЭН гарууд бол ч монголд хог шиг их байгаа улс төрчдөөс эхлээд доошоо цуварна доо

Avatar

Нэргүй 2023-12-22 202.179.24.186

ЗӨВӨӨ .ЦАЛИНГ НЬ ТУЛТАЛ НЭМЭЭД ЦЕНЗУР ТАВИАД ӨГ!!

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.186.70

Яг зөв шүү

Avatar

Нэргүй 2023-12-22 202.21.118.178

БЗС-г тоноход дэмжлэг үзүүлсэн төдийгүй нөхөн төлбөрөөс чөлөөлсөнийг яах уу? Өөрөөр хэлбэл өөрийгөө?

Avatar

Нэргүй 2023-12-22 103.57.93.126

коммунизм ярьсан луухай минь чи өөрөө зайлна уу

Avatar

Зочин 2023-12-22 103.68.107.114

Хулгайч нартай тэмцсэн нь дээр юм бишүү

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.184.212

Коммунистуудын довтолгоо эхэллээ өөрөөсөө эхэл

Avatar

Нэргүй 2023-12-22 103.212.116.253

Тэр дээгүүр байгаа нөхдөө эхлээд цэвэрлэх ёстой бусуу . Тэр цагт Монгол маш амархан хөгжиж таараа

Avatar

зочин 2023-12-22 202.131.241.13

сэтгэцийн сорилд хамруулах

Avatar

Нэргүй 2023-12-22 43.242.243.135

анхнаасаа төр буруу бодлого барьж өөрсдөдөө бага ял өгүүлэх гэж шүүгч нарын цалинг нэмээд багш нарын цалинг нэмээгүй. массаараа багш болох хүүхдүүд нь сурлага толгой муутай нь болцон. Эцэст эргээд багш нарын буруу юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж