Л.Энх-Амгалан "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2023.12.22-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ гэв

Л.Энх-Амгалан "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ гэв
Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгт соробан сампины сургалт явуулдаг "ТDU" нэртэй сургалтын төвийн багш хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Багшийн ёс зүйгүй үйлдлийн талаар эцэг эхчүүд гомдол гаргаж, хяналтын камерын бичлэгийг шүүснээр илрүүлсэн талаар мэдээлэл өгч байв.
Тэгвэл энэ асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэхдээ "Би багш нараа хамгаална. Багш бүхэн "хүчирхийлэгч" биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа болимоор байна. Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална салбар толгойлж байгаа хүний хувьд.
"Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль,цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй. Болж бүтэж байгааг нь илүү их хуваалцаж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн "муу" багш нар минь амьдардаг юм шүү" гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж