ДЭМБ: Дэлхийгээр тархаад буй Covid-19-ийн мутацийг анхааралдаа авсан

ДЭМБ: Дэлхийгээр тархаад буй Covid-19-ийн мутацийг анхааралдаа авсан

ДЭМБ: Дэлхийгээр тархаад буй Covid-19-ийн мутацийг анхааралдаа авсан

COVID-ийн тохиолдол дахин нэмэгдэж байна. Ханиад, томуу, хатгааны өвчлөлийн хажуугаар Covid-19-ийн өвчлөл нэмэгдэж байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналтын төвүүдийн мэдээлснээр  Covid-19-ийн  халдварын түвшин тогтвортой өсч байгаа аж. Гурван жил гаруйн өмнө вирус АНУ-д орж ирснээс хойш COVID-19-ийн хувилбар, мутацийн урт жагсаалт бий болсон. Улмаар  урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, вакцины дэвшлийг үл харгалзан халдварын тархалт үргэлжилсээр байна.

"JN.1" гэж нэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн мутаци нь одоогоор АНУ болон бусад хэд хэдэн оронд тархаад байна. Энэ нь омикроноос гаралтай боловч бусад хувилбаруудаас илүү халдвартай, хурдацтай тархаж байна.

"JN.1" мутацийг АНУ-д анх өнгөрсөн есдүгээр сард илрүүлсэн бөгөөд одоогоор 12 улсад бүртгэгджээ.  Энэ сарын 9-ний байдлаар энэ нь АНУ-д нийт тохиолдлын тавны нэгээс илүү хувийг эзэлж байна.

Шинж тэмдэг:

  • Ханиалга
  • Хоолой өвдөх
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх
  • Халуурах
  • Амт, үнэр өөрчлөгдөх, алдагдах.
  • Хамар бөглөрөх, нус гоожих.
  • Ядрах
  • "Тархины манан" (сэрүүн, ухамсар багатай мэдрэмж).
  • Амьсгал давчдах
  • Ходоод гэдэсний шинж тэмдэг (ходоодны хямрал, бага зэргийн суулгалт).

Хамгийн сүүлийн үеийн COVID-19-ийн вакцин, эмчилгээ нь "JN.1" мутацийн эсрэг үйлчлэх төлөвтэй байна. Амьсгал давчдах, амьсгалахад хүндрэлтэй байх нь илүү ноцтой халдварын шинж тэмдэг бөгөөд аль болох хурдан мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.182.124

өөрсдөө тарааж,олон мутаци гаргаж вакцинаар мөнгө олчихоод их хуцна,байгаль дээрх бусад вирусууд яагаад ингэж өдөр бүр өөрчлөгдөхгүй байгааийн,аль дээр амбасын үеийн вакцинууд одоо хүртэл үйлчилж л бна ш дээ,улаанбурхан.цэцэг гээд???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж