Аргентины шинэ ерөнхийлөгч маргаан дагуулсан эдийн засгийн арга хэмжээнүүдийг багтаасан онц байдлын зарлигийг зарласны дараа олон мянган жагсагчид Буэнос-Айресын гудамжинд цугларчээ. Одоогоос 17 хүрэхгүй долоо хоногийн өмнө тангараг өргөсөн радикал либертари үзэлтэй эдийн засагч Хавьер Милей эрх мэдлийг авч, инфляцийн өсөлт, өргөн тархсан ядууралд живсэн Аргентины эдийн засгийг эрс сэргээнэ гэж амласан. Милей Лхагва гарагийн орой телевизээр Өмнөд Америкийн улсыг "Эдийн засгийн тамаас" гаргана гэж мэдэгдээд зарлигийг танилцуулжээ.
Милейгийн зарлиг нь төрийн өмчит компаниудыг хувьчлах замыг нээж, ажилчдын жирэмсний амралт зэрэг эрхийг хасч, экспортын хязгаарлалтыг зогсоож, гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөхийн тулд орон сууцны түрээс, газар өмчлөлийн хуулийг өөрчлөхөөр тусгасан байна. Мөн Аргентины хиймэл дагуулын интернетийн зах зээлд "Starlink гэх мэт компаниудыг нэвтрэхийг зөвшөөрөх" өөрчлөлтийг зарлажээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Аргентины мөнгөн тэмдэгт песогийн ханшийг 50 гаруй хувиар бууруулж, бүх нийтийн ажлыг түр зогсоосон бөгөөд "Гамшгаас зайлсхийхийн тулд чиглэлээ яаралтай өөрчлөх шаардлагатай" гэж мэдэгджээ.
Энэхүү бодлого нь АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп, Бразилийн Жаир Болсонаро нартай харьцуулагддаг хэт барууны популистыг дэмжигчдийг баярлуулсан. "Миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг" гэж холбоотон Рамиро Марра твиттер хуудсандаа бичсэн байна.
Гэвч энэ нь сөрөг хүчнийхэн болон олон жирийн иргэдийг бухимдуулж, ерөнхийлөгчийг 21:00 цагт үг хэлсний дараа иргэд шууд тагтан дээрээ гарч эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Удалгүй нийслэл хотын янз бүрийн хэсэгт хүмүүс зам хааж эхэлснээр эсэргүүцлийн хөдөлгөөн гудамжинд тархав. Пүрэв гарагийн үүрээр олон мянган эсэргүүцэгчид Милейн тангараг өргөсөн конгрессын гадна талбайд цугларчээ. Тэд "Милей чи бол хог шаар, дарангуйлагч" гэж хашгирч байв.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN
Холбоотой мэдээ