Балтын орнууд Оросын эсрэг тунхаглалд нэгдэв

Балтын орнууд Оросын эсрэг тунхаглалд нэгдэв

Балтын орнууд Оросын эсрэг тунхаглалд нэгдэв

Литва, Латви, Эстони улсын ерөнхий сайд нар арванхоёрдугаар сарын 20-нд Орос, Беларусийн эсрэг хориг арга хэмжээг тойрч гарах эрсдэлийг бууруулахын тулд Европын холбооноос баталсан тунхаглалд нэгдэн гарын үсэг зурав. Энэхүү тунхаглалд цоорхойг нөхөж, Европын холбооны хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хориг арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлж, Оросын түрэмгий дайныг үргэлжлүүлэх чадварыг сулруулахад чухал ач холбогдолтой гэж онцолжээ.

Тунхаглалд гурван улсын гаалийн байгууллага бараа тээвэрлэх үндэслэлгүй чиглэлийг тогтоосны дараа хамтран мөрдөн шалгах арга хэрэглэхээр тохиролцоно гэж тусгажээ. Тэд хориг арга хэмжээг тойрч гарах эрсдэлийг бууруулахын тулд барааг дамжин өнгөрөх буюу эцсийн хэрэглээний талаар нэмэлт баримт бичиг, үйлдвэрлэгч, экспортлогчдоос нэмэлт мэдүүлэг шаардах болно. Талууд мөн бусад хөрш орнуудыг Европын холбооны хориг арга хэмжээнд бүс нутгийн нэгдсэн арга барилыг хэрэгжүүлэхийг дэмжихээр тохиролцсон байна. Уг тунхаглалд Балтын орнууд хориг арга хэмжээг хатуу, тууштай хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах нь нэн чухал болохыг онцолжээ.

Хориг арга хэмжээг Европын холбооны түвшинд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхийг дэмждэг Литва, Латви, Эстони улсууд Балтын орнуудын газарзүйн өвөрмөц байрлалыг харгалзан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн даруй бүс нутгийн арга барил шаардлагатай гэдэгтэй санал нэг байна.  Европын зөвлөл арванхоёрдугаар сарын 18-нд ОХУ-ын эсрэг 12 дахь хориг арга хэмжээний багцыг баталсан. Түүнчлэн ОХУ-ын иргэдийг нас барсны дараа ч тэдний эсрэг хориг арга хэмжээг холбогдох жагсаалтад үлдээх боломжтой шийдвэрийг Европын холбооноос гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баасанлхүндэв 2023-12-22 77.119.174.4

Т1 юм бичих юм охидууд.Сарын хугацаанд шатахуун дизель оруулахгүй бхд л манайд түгжрэл гэдэг зүйл ор тас үгүй болно.Бид хэн ч биш гэдгээ мартаж.!!!

Avatar

Нэргүй 2023-12-22 107.77.213.156

ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж энэ дээ. Орос байгаагүй бол энэ гурав өдийд тусгаар улс байх байсан уу?

Avatar

Зочин 2023-12-22 202.126.89.107

Еревделтэй юмдаа, энэ хэдэн улс!!! Бусдын тоглоомын талбай болоод л.

Avatar

Нэргүй 2023-12-22 202.179.21.240

Европ холбоо, АНУ манай улсад ч гэсэн шахалт тавитх хэрэгтэй. Хугацаа заагаад ОХУ -ын хараат бдлаас гарахыг шаардах хэрэгтэй. Тэгж байж бид бүхэн хараат бдлаас гарна. Европын холбоо ч гэсэн МУ өгөх хандив тусламжид олгохгүй гэсэн шаардлагыг тавьж ажилламаар байна. Тэгэхгүй бол МУ хөгжлөөс хоцорч байна.

Avatar

иргэн 2023-12-22 202.179.21.240

Маш зөв дэмжиж байна. Орос ганцаардах хэрэгтэй. Зөвлөлт улс бхад том гүрний бодлогыг маш зөв авч явж бсан гэж боддог. Тухайн үеийн соци холбооний улсын бодлого /хамтдаа хөгжих/ гэсэн маш зөв байсан. Одоогийн ОХУ -ын бодлого алсын хараа гэж бхгүй болсон. Соци хамааралтай бсан жижиг орнуудыг хаясан. Одоо БНХАУ-ын бодлого маш явж бгаа гэж боддог. Монголоос хэн БМ, түүхий авч Хятад л авч байна. Орос манайхаас юу авдаг вэ. Мах бага хэмжээгээр авдаг өөрч юу ч бхгүй.

Avatar

Чойжоо 2023-12-22 202.126.89.15

Арслангийн араар орсон туулай шиг хөгийн зан гаргаж бна даа.Цаг хугацаа харуулна. Та нар бол Австралийн аброгенчүүд шиг устаж алга болно.Өөрийн түүх соёл үндэсний бичиг юу ч байхгүй дууриамал нэгэн шүү дээ.

Avatar

И 2023-12-22 202.21.108.69

энэ 3 гуйлгачин орон еврог дагаад улам л гуйлгачин болнодоо. Нөгөө хүчирхэг герман зэрэг нь цахилгаан, шатахуунаас болж дампуурчихгээд байхад

Avatar

ОРТ 1-ээс өөр мэдээ үзэж бай л даа, үхэр ээ 2023-12-22 139.5.216.128

3 гуйлагчин орон? Эстон хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 29-т жагсдаг өндөр хөгжилтэй.. цахим үндэстэн. Боловсролыг маш ихээр эрхэмлэдэг ард түмэн. Европдоо хамгийн цэвэр агаартай улс – газар нутгын тал нь ой модтой учраас. Иргэд нь нийслэл Таллин хотдоо нийтийн тээврээр үнэгүй зорчдог. Хүүхнүүд нь жигдхэн царайлаг..маш үзэсгэлэнтэй хүүхнүүд ихтэй. 100 000 :1 харьцаатай супер моделийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Латви ч ялгаагүй ..

Avatar

бөб 2023-12-22 59.153.114.32

Нээх маяглацгаадаг болж дээ. Орос тэгж хаа хамаагүй дайрч чадахгүйшд. Ялангуяа НАТО гишүүн орон руу. Англи Америк гоёоо авах юм ихтэй. Гэхдээ Ази Африкын колони улсуудаа ямархуу байдалтай байлгадаг дээр нь өөрт нь стратегийн ач холбогдолгүй бол ямар ч орныг түйвээж ард иргэдийг нь зовоохдоо хэнэг ч үгүй байдаг улс шүү дээ. ОРосыг сайн гэх гэсэнгүй. Хэн нэгний талд нь хэт ороод дэмий гэж хэлэх гээд байна.

Avatar

Нэргүй 2023-12-22 202.9.46.233

Маш зөв. Доор улин х у ц а ж байгаа ояа троллууд оросын гөлөг улс байхын зовлонг энэ өдрүүдэд арьс махаараа мэдэрч байж, тархи нь юу ч ойлгох чадваргүй. Өрөвдмөөр, мулгуу мунхаг чигээрээ дуусах нь дээ хөөрхий

Avatar

зочин 2023-12-22 202.126.88.75

Балтын орнууд, ер нь европын бүх орон,ОХУ-тай харилцаа холбоогоо тасалсан. Дайсан орнуудтай Оросууд яаж,хамтран ажиллах билээ. Латви Литви Эстонид эдийн засаг гэхээр юм байна уу. Өмч хувьчлалаар улс нийгмийн гэх бүхнээ устгасан,шинээр барьж байгуулж байгаа зүйл бараг үгүй,манайх шиг байгалийн баялаггүй, хөдөлмөрийн чадалтай иргэд залуусийн ихэнх нь баруун рүү дүрвэж,хүн ам нь 30 хувь цөөрсөн, хөдөө нутаг нь эзгүйрсэн,гадаад эзэдтэй болсон, ЕХ-оос татаас авдаг,НАТО-гийн базы болсон орнууд л гэдэг

Avatar

Нэргүй 2023-12-22 149.50.46.67

mongolian homosexual transgender bitch go to ukraine and fight. Can't fight bitch hahaha

Avatar

Нэргүй 2023-12-22 43.242.242.59

Энэ сайтын эх сурвалж нь дандаа Украйны сонин байх юм. Дэндүү өрөөсгөл мэдээлэл цацаад байга юм биш үү

Avatar

Нэргүй 2023-12-22 139.5.216.128

Өөрөө уншчаад, албатай юм шиг солиороод..

Avatar

Иргэн 2023-12-22 139.5.218.23

Тэнэгүүд тэгээд НАТО болон АНУ-ын утсан хүүхэлдэй болоод л явж байгаач дээ. Үр хойчдоо хараалгуулах харамсаад ч барахгүй цаг үе ирэх л байлгүй.

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.161.105

Балтийн 3 ногооны хашаа украйны дэргэд бол хумсын толионы чинээ юм шүү дээ. Үхмээр байвал үхэг л дээ. 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.186.70

Одоо юу гээд л Оросыг дагалдаад явах вэ дээ

Avatar

mohoj bui 3 oron uu doo. 2023-12-22 66.181.189.194

vnendee evropiin holvoonii guilagchin 3 oron odoo yu hiij chadah be dee. belorussia uls hajuud ni aj vildverjsen oron ch dee. getel evropiin nogoonii hashaa bolson mohoj bui baltiin 3 oron ediin zasagaar belorussiig horij chadah uu daa. oorsdoo mohoj baruunii ogdog tataas amidardag ulsuud bolson doo..

Avatar

Нэргүй 2023-12-22 107.77.213.156

үнэн. ЗХУ-н үед босгож бүтээсэн бүх аж үйлдвэр том том Зөвлөлтийн бренд болох RAF,WEF,VEGA,Radiitechnica,Dzintars, shprot хүртэл устгагдсан Оросууд шпротыг худалдан авсанаар Produce of Russia нэрийн дор дахин гарч байгаа.Dzintars гэж Зөвлөлтийн Dior байлаа. Хамгийн их мөнгө олдог гол зах зээл нь.Орос байсан ч өөрийгөө Францын компани мэтээр андуурч Оросын хаалгыг савж гарсанаар дампуурсан. Евро стандарт гэдэг шалгуур нь Зүүн Европын бараа бүтээгдэхүүнийг ЕХ/ны зах зээлд хаах арга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж