Литва, Латви, Эстони улсын ерөнхий сайд нар арванхоёрдугаар сарын 20-нд Орос, Беларусийн эсрэг хориг арга хэмжээг тойрч гарах эрсдэлийг бууруулахын тулд Европын холбооноос баталсан тунхаглалд нэгдэн гарын үсэг зурав. Энэхүү тунхаглалд цоорхойг нөхөж, Европын холбооны хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хориг арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлж, Оросын түрэмгий дайныг үргэлжлүүлэх чадварыг сулруулахад чухал ач холбогдолтой гэж онцолжээ.
Тунхаглалд гурван улсын гаалийн байгууллага бараа тээвэрлэх үндэслэлгүй чиглэлийг тогтоосны дараа хамтран мөрдөн шалгах арга хэрэглэхээр тохиролцоно гэж тусгажээ. Тэд хориг арга хэмжээг тойрч гарах эрсдэлийг бууруулахын тулд барааг дамжин өнгөрөх буюу эцсийн хэрэглээний талаар нэмэлт баримт бичиг, үйлдвэрлэгч, экспортлогчдоос нэмэлт мэдүүлэг шаардах болно. Талууд мөн бусад хөрш орнуудыг Европын холбооны хориг арга хэмжээнд бүс нутгийн нэгдсэн арга барилыг хэрэгжүүлэхийг дэмжихээр тохиролцсон байна. Уг тунхаглалд Балтын орнууд хориг арга хэмжээг хатуу, тууштай хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах нь нэн чухал болохыг онцолжээ.
Хориг арга хэмжээг Европын холбооны түвшинд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхийг дэмждэг Литва, Латви, Эстони улсууд Балтын орнуудын газарзүйн өвөрмөц байрлалыг харгалзан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн даруй бүс нутгийн арга барил шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Европын зөвлөл арванхоёрдугаар сарын 18-нд ОХУ-ын эсрэг 12 дахь хориг арга хэмжээний багцыг баталсан. Түүнчлэн ОХУ-ын иргэдийг нас барсны дараа ч тэдний эсрэг хориг арга хэмжээг холбогдох жагсаалтад үлдээх боломжтой шийдвэрийг Европын холбооноос гаргажээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ