Газын зурвасын дайн дуустал нэг ч барьцааны хүн суллахгүй

Хуучирсан мэдээ: 2023.12.22-нд нийтлэгдсэн

Газын зурвасын дайн дуустал нэг ч барьцааны хүн суллахгүй

Газын зурвасын дайн дуустал нэг ч барьцааны хүн суллахгүй

Газын зурвас дахь мөргөлдөөн дуустал нэг ч барьцааны хүн суллахгүй гэж Хамас бүлэг мэдэгджээ. Түр гал зогсоох хэлэлцээрийн дагуу энэ сарын эхээр барьцааны 100 гаруй хүнийг сулласан. Үлдсэн 120 орчим хүн барьцаанд хэвээрээ байна. Хамасын мэдэгдэл Израилийн засгийн газрыг маш хүнд байдалд оруулаад байна.

Барьцааны эхний ээлжийн хүмүүсийг сулласнаас хойш Хамасын 2000 гаруй дайчин амь үрэгдсэн гэж Израиль мэдэгдлээ.

Эвлэрлийн тухай анхны хэлэлцээ Лхагва гаригт болсон. Гэвч энэ хэлэлцээ амжилтад хүрээгүй учир Египетийн Каир хотноо шинэ хэлэлцээ үргэлжилсээр байна.

Барьцааны хүмүүсийг суллах хамгийн зөв шийдэл бол Хамаст цэргийн шахалт үзүүлж, аврах ажиллагаа явуулах явдал гэж Израиль мэдэгдсэн. Гэвч хүч хэрэглэх стратеги үр дүнгээ өгөхгүй байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж