Орчин цагийн Чехийн түүхэн дэх хамгийн хөнөөлт халдлага болов

Хуучирсан мэдээ: 2023.12.22-нд нийтлэгдсэн

Орчин цагийн Чехийн түүхэн дэх хамгийн хөнөөлт халдлага болов

Орчин цагийн Чехийн түүхэн дэх хамгийн хөнөөлт халдлага болов

Прага дахь Чарльзийн их сургуульд буудалцаан болсноос дор хаяж 14 хүн нас барж, 25 хүн шархаджээ. Энэ нь орчин цагийн Чехийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болов.

Тус улсын ерөнхий сайд Петр Фиала энэхүү эмгэнэлт үйл явдлын улмаас товлосон уулзалтуудаа цуцлана гэж мэдэгдэв.

Халдлагын дараа 24 настай зэвсэгт этгээд өөрийн амийг буудан хороожээ. Сэжигтэн этгээд нь Чарльзийн их сургуулийн оюутан бөгөөд Прагаас 21 км зайд орших тосгоноос ирсэн гэж албаныхан мэдэгдэв. Түүний аав нь мөн Пүрэв гаригт нас барсан олдсон байна. Зэвсэгт этгээдийн сэдэл тодорхойгүй байна.

Буудалцаан эхлэх үед сургуулийн нэгэн танхимд байсан профессор Сергей Медведев хэлэхдээ "Би яг тухайн үед лекц уншиж байсан. Чимээ гарч эхлэхэд нь юу болоод байгааг сайн ойлгоогүй. Оюутнууд ч, би ч хичээлдээ маш их анхаарал хандуулсан байсан. Удалгүй тусгай ажиллагааныхан дайрч орж ирээд, өрөөг шалгасныхаа дараа гарсан. Тэд биднийг эндээсээ гарч болохгүй гэж хэлсэн. Нэг цагийн дараа дахин хэсэг цагдаа нэвтэрч орж ирээд бидний шалан дээр хэвтүүлсэн. Мөн богино хугацаанд шалгалт хийсний эцэст барилгаас гаргасан" гэжээ.

Чарльзийн их сургууль 1347 онд байгуулагдсан бөгөөд Чехийн хамгийн эртний, хамгийн том сургууль. Мөн Европдоо хамгийн эртний сургуульд тооцогддог.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж