Моди Энэтхэгийн ардчилалд шууд заналхийлэв

Моди Энэтхэгийн ардчилалд шууд заналхийлэв

Моди Энэтхэгийн ардчилалд шууд заналхийлэв

Энэтхэгийн сөрөг хүчний 140 гаруй улстөрчийн парламентын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн нь ардчилалд шууд заналхийлэл гэж хурцаар шүүмжлүүлж байна. Парламентын доод болон дээд танхимд суудалтай сөрөг хүчний 11 намын 141 гишүүний бүрэн эрхийг өвлийн хуралдааны үлдсэн хугацаанд түдгэлзүүлжээ. Энэ нь Энэтхэгийн парламентын түүхэн дэх хамгийн олон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тохиолдол байв. Зөвхөн Даваа гаригт л гэхэд 78 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь нэг өдрийн доторх хамгийн өндөр үзүүлэлт юм. Улмаар эрх баригч Бхаратия Жаната намын засгийн газрыг ардчилал руу шууд халдаж, "анархи" үүсгэсэн гэж буруутгав.

Өвлийн чуулган дуустал ихэнх нь гишүүний бүрэн эрхийг Баасан гаригаас эхлэн түдгэлзүүлэх боловч зарим асуудлыг парламентын эрх мэдлийн хороо шийдвэрлэх гэнэ.

Сөрөг хүчний Үндэсний конгресс намын Карти Чидамбарам “Парламент Хойд Солонгосын чуулгантай адилхан боллоо" гэж мэдэгдсэн бол тус намын ерөнхийлөгч Малликаржун Харге засгийн газар сөрөг хүчний намуудыг "айлгах" зорилготой байна гэж мэдэгджээ.

Парламентын гишүүдийн эсэргүүцэл саяхан чуулганы танхимд зургаан этгээд халдан орж, өнгөт, хоргүй хийтэй лааз гаргаж тавьсан хэрэгтэй холбоотой. Тэдгээр хүмүүс Засгийн газрын эдийн засгийн бодлого, ажлын байрны хомсдолд бухимдлаа илэрхийлсэн нь энэ аж. Тэднийг баривчлан шалгаж байгаа. Гэвч энэ нь гишүүдийн аюулгүй байдалд заналхийлсэн гэж сөрөг хүчнийхэн эсэргүүцэл үзүүлсэн аж. Гишүүдийг чуулганы хуралдаанд саад учруулсан хэмээн буруутгажээ.

Сөрөг хүчний парламентын гишүүд Ерөнхий сайд Нарендра Моди, Дотоод хэргийн сайд Амит Шах нарыг энэ үйл явдлын талаар парламентад үг хэлж, танхимд хэлэлцэхийг уриалжээ. Гэвч эрх барих намын дарга аюулгүй байдлын зөрчил нь засгийн газрын бүрэн эрхэд хамаарахгүй гэж мэдэгдээд мэтгэлцээнийг үргэлжлүүлэхээс татгалзсан байна.

Улмаар сөрөг хүчний олон улстөрч Даваа, Мягмар гаригт парламентад хашгирч, лоозон барьж, зарим нь Модигийн дүртэй багийг  зүүж эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.  Үүнийг "ноцтой ёс бус үйлдэл гаргасан" гэж үзэн гишүүдийн эрхийг түдгэлзүүлэв. Танхимын дарга ийм лоозонг парламентын байранд байрлуулахыг хориглосон гэж мэдэгджээ.  Харин Моди сөрөг хүчний улстөрчдийг "зохионгуй үйлдэл" гаргасан гэж буруутгаж, "бүтээлч ажил хийх тавилангүй" гэж мэдэгдсэн байна.

Түдгэлзүүлсэн хүмүүсийн бараг гуравны хоёр нь ирэх тавдугаар сард болох сонгуульд эрх барих намын эсрэг хамтран өрсөлдөхөөр нэгдсэн INDIA буюу Энэтхэгийн Үндэсний хөгжлийн хүртээмжтэй холбоо гэгдэх сөрөг хүчний шинэ эвслийн гишүүн гэнэ. Эвсэл Мягмар гаригт Дели хотод хуралдаж, өөрсдийн сонгуулийн стратегийг хэлэлцжээ.

"Харамсалтай нь бид Энэтхэгт парламентын ардчилалд эмгэнэл бичиж эхлэх хэрэгтэй байна" гэж түдгэлзүүлсэн хүмүүсийн дунд байсан Конгрессын намын дарга Шаши Тароор хэлжээ.

Модигийн засгийн газрыг 2014 онд засгийн эрхэнд анх гарснаасаа хойш Энэтхэгт парламентын ардчиллыг алдагдуулж, парламентын олонхиороо сөрөг хүчний намууд болон шүүмжлэлтэй гишүүдийг дарах  болсон гэж буруутгагдаж байна.  Сөрөг хүчний улстөрчдийн олонход нь төрийн төв байгууллагуудын зүгээс дарамт шахалт үзүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Конгрессын бүрэн эрхээс түдгэлзсэн өөр нэг гишүүн Маниш Тевари засгийн газрыг өвлийн чуулганы үеэр янз бүрийн "харгис" эрүүгийн хуулиудыг батлахын тулд парламентын гишүүдийг түдгэлзүүлсэн гэж буруутгаж, эсэргүүцэх боломж олгохгүй байна гэв.

Эрх барих нам аль хэдийн сөрөг хүчний дэмжлэггүйгээр хуулийн төслүүдийг батлах парламентын дийлэнх олонхитой болсон. "Парламент бүрэн хууль бус болсон" гэж Тевари хэлсэн бол Аам Адми намын гишүүн Сушил Кумар Ринку мэдэгдээд, "Үнэнийг хэлж байгаа хүмүүс болон асуултууд нь хууль бус болсон" гэжээ.

Өнгөрсөн сард Моди болон эрх барих намын засгийн газрыг хамгийн их шүүмжилдэг байсан сөрөг хүчний парламентын гишүүн Махуа Моитра парламентаас хөөгдөж, түүнийг хөөх санал гаргасан парламентын ёс зүйн хороог “имжний шүүх” гэж тодорхойлсон.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-12-22 66.181.160.80

Нэг хүн өндөр албан тушаалд удаад ирхээрэй тэр албан тушаалаа байнгын болгож авах гээд л элдэв арга сүвэгчлээд эхэлдэгд ээ…
Тийм л юм болж байгаа биз …Энэтхэг ч дээр үеээсээ л Ардчилсан ч юм шиг үгүй ч юм шиг сонини улс л байсан да.. Хэвээрэй шив..

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.161.25

Бид энэ гадны улсын төрийн инстүүцийн талаар бичихдээ болгоомжтой баймаар юм. Өөрсдийнх шигээ шууд бичиж болмооргүй санагдана. Чуулган гэх мэтээр.

Avatar

Нэргүй 2023-12-22 43.242.242.59

Улс орныхоо эрх ашгийн төлөө шаардлагатай гэвэл ингэх нь зөв юм. Улс орны эрх ашиг1-рт явна. Ардчилал нэртэй анархизм ч түүний хажууд өчүүхэн зүйл юм. энэ хүн юу хийхээ мэдэж байгаа. Бусдаар заалгахгүй.Манай АН-ынхан Энэтхэгийн ЭСЯ-ны гадаа очоод орлиж хашиграад тэнэгтэх ввий дээ. Тийм юмандаа их сайн.

Avatar

зочин 2023-12-22 66.181.160.80

Ардчилалыг муулаад л улин гуцалдаад л байдаг хэдэн зөнөгүүд байх юм аа
Ардчилал бол Монголын ард түмний СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЙ сонгож авсан зам.. Чи дургүй бол урагшаа хойшоо эсвэл бүр Хойд Солонгос ругаа зайлж болоншдээ ….
Өгөр коммунистууд үхэж дуусахгүй юм аа… яасан олуулаа байсан новшнууд вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж