Нохойн замаар орсон НҮҮРС

Нохойн замаар орсон НҮҮРС

Нохойн замаар орсон НҮҮРС

2010 оны наадмын өмнөхөн УИХ-аас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар  “Эрдэнэс Тавантолгой” компанийг Сү.Батболдын Засгийн газар байгуулсан үеэс нүүрсний хараал Монголд нүүрлэснийг өнгөрөгч дөрвөн өдөр Төрийн ордноос орон даяар шууд дамжуулсан нээлттэй сонсголоос харлаа, харагдлаа. Ёстой л хонио чононд хадгалуулна гэдэг  энэ байжээ.

Нүүрсний хулгайн хэргийн хоёр дахь шатны нээлттэй сонсголд Хянан шалгах түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 268 хүнийг гэрчээр дуудсан боловч ихэнх нь ирсэнгүй.  Гэм хийгээгүй юм бол гэлбэлзэх шаардлага юун. Гутлаа тослож, зангиагаа зүүж очих газар, нэр нүүрээ цэвэрлэх боломж. Атал олонх нь, Х.Баттулга ба МАН-ынхан сүүлээ хавчаад зугатацгаав. Зугатаж байгаа нь зугатах шалтгаантай л гэсэн үг.

1.

Тавантолгой нүүрсний сав газрын найман ордын долоо лиценз нь “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байдаг. Тэндээс 5.2 сая тонн нүүрс хил гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан шалтгаан, нөхцөлийг гэрчүүдээс тодруулах нь нээлттэй сонсголын нэгдүгээр зорилго байв.  Нэг шуудай биш, нэг машин биш бүхэл бүтэн 5.2 сая тонн нүүрс “хамар дороос” нь алга болж байхад хил гааль, хууль хяналтынхан хаана байсан бэ. Жирийн иргэдийн хайрцаг савыг ухаж, төнхөөд суудаг, буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн гоё уриатай хил, гаалийнхны нүдийг хэн, юу таглав?!

“Тавантолгой ордыг та бидэнд авч үлдээсэн”-ий цаана хэний, ямар эрх ашиг байсан бэ?! Гэхмэтчилэн хардах, харах өнцөг зөндөө. Баримт, нотолгоо байдаг болгоноо устгачихсан нүүрсний хулгайг хэдэн тээврийн жолооч нар хийнэ гэж мэдээж байхгүй. Өнчин ишигний хулгай биш өч, төчнөөн сая тонноор яригдаж байгаа нүүрсний хулгай шүү дээ.

Нүүрсний хулгайн хэргээр цагдан хоригдсон “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэвлэлээр  сэвсэн “Эрдэнэс Тавантолгой компанид би ямар ч улстөрч болон бүлэглэлийг, тэр дотроо нүүрсний гэх хууль бусаар олон жил  хөгжсөн хятад эзэдтэй компанийг огт ойртуулдаггүй, давруулдаггүй байсан” гэх үгэнд найман настай балчир ч, наян настай хөгшин ч итгэхгүй. Яаж ч бодсон хэдэн арван их наядын нүүрсийг эрх мэдэлд ойр улстөрчид, тэдний бүлэглэл хулгайлсан нь ойлгомжтой.  Тиймгүйсэн бол АТГ-ийнхан аль хэзээний газар дээр нь гардах байсан биз.  Тэгэхээр нүүрсний хулгайд улстөр-хууль, шүүх-хил,гааль-бизнесийнхэн гэсэн том бүлэглэл оролцсон нь ойлгомжтой бас тодорхой байна.

Б.Ганхуяг Улаанбаатарын утааг багасгасан нь үнэн, хэлэх үгтэй, хийсэн ажилтай байх сайхан л гэж. Ямар нүдээр харсан болоод НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тэр хоёр утаа буурсан гэж улайм, цайм доромжилж чадаж байна аа. Урамшуулал хүртэл өөртөө авчихсан ч байх шиг. Улныхан нь утаандаа хордож, улстөрчид нь утаагаар утгаар нь  мөнгө хийж ирснийг “Тавантолгой түлш” та бидэнд харууллаа, нотоллоо.

2.

Нээлттэй сонсголоос авах юм их байна, хаях юм бас байна. Нэг авах юм нь  төр өмчтэй байснаар иргэд баяждаггүй, эрх мэдэлтнүүдийн хулгай луйврын үүр овоохой болдгийг олон нийт одоо л ойлгож байна.  Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойгоос Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нэг тонн нүүрсийг 10-14 ам.доллараар тээвэрлэдэг байжээ. Цаашлаад Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нэг тонн нүүрсийг 28-121.8 ам.доллараар зөөдөг байж.  Тэгэхэд “Энержи ресурс” компани Ухаахудагаас-Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг долоон ам.доллараар, Цагаан хаднаас-Ганцмод хүртэл таван ам.доллараар тээвэрлэдэг байж. Хувь, хувьсгалын ялгаа үүндээ л байдаг. Хувийн хэвшлийнхэн мөнгөө яаж хэмнэх вэ толгойгоо ажиллуулдаг бол төрийн өмчийнхөн яаж хулгайлгах вэ гэж толгойгоо гашилгадаг. Компани нь хэдэн зуун тэрбумын алдагдалтай ажиллаж байхад дарга нь өөрөө өөрийгөө урамшуулдаг тогтолцоо Монголд л байна. Өөр улсад бол аль хэдийнэ дээлээ нөмөрчихсөн байгаа.

Пүрэв гаригийн нээлтэй сонсголоор “Эрдэнэс Тавантолгой”-гоос санхүүжсэн төмөр замын бүтээн байгуулалтын талаар бас эвгүй баримтууд дэлгэгдсэн. Төмөр замын төслүүдийг гардаж хийлгэсэн, ҮАБЗ-өөс зөвлөмж, чиглэл өгч төрийн нууцад хамруулсан хүн нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг нь үнэн.

Түмэн цэргээр төмөр зам бариулсных нь учир одоо л ойлгомжтой болж байна. Төслөөс хумсалсан, хулгайлснаа төрийн нууц болгох гэсэн башир заль байж л дээ.

“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцтгэх захирал Б.Отгонсүхийн хэлснээр  Зүүнбаянгийн төмөр замаас болж 100 гаруй тэрбум төгрөгийн өр үүссэн. 416.1 км төмөр зам дээр 200 гаруй аж ахуй нэгж ажилласнаас 120 гаруй аж ахуй нэгжийн өр төлбөрийн асуудлыг шийдэж чадаагүй юм байна.

Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын ТЭЗҮ-ээс мөнгө хуссан гэж түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Г.Ганболдын хэл нь халтирч хэлээгүй нь тодорхой.  Төрийн нууцад авсан төмөр замаар нь явах вагон байхгүй, зүтгүүр байхгүй л гэнэ. Тэр болгоныг оросуудаас авна. УБТЗ-аас  гадна экспорт, импортынхоо гол төмөр замуудыг оросуудыг гарт өгчихсөн хүн яг манай нохой мөн үү. Төмөр замгүй бол нүүрсээ Баяннуурын хэдэн ченжүүдээс өөр хүмүүст зарж чадахгүй гэдгийг Женко шиг нохой санаатай хүн мэдэхгүй байна гэж үгүй. Ямар л эх оронч хүн 4000 км зам туулж, нүүрсээ үнс болгоод зарна гэж ярих вэ дээ.

Нээлттэй сонсголд Женко ирээгүй ч түүнийг эх орноо хэрхэн тоносныг иргэд ямартай ч сонсч, мэдэж авсан нь яамай. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр өнгөрсөн 30 жил Монголын улстөрчид бүтээж, босгохоос илүүтэй нурааж, хулгайлж ирсэн байна.  Төрийн өмч хулгайн замаар орсныг, төмөр замын төсөл луйвар байсныг Өмнөговь улс дотор улс болж хувирсныг улсаараа сонслоо. Нээлттэй сонсголын гол үр дүн энэ л байв. Харин хулгайч, луйварчдаа олж шийтгэж чадах эсэх нь хууль, хяналтынханд нээлттэй үлдэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.191.158

Амарбаясгалан ямар ичдэггүй муу хулгайч, луйварчин бэээ! Тэр хүн одоо ЗГХЭГ- ын дарга ааааа! жүжигчин ЭЭ Булай ?ппп Одоо хууль хяналт яахыыг ард түмэн харья! Шийтгэнэ гэдэгэт итгэж байнө

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.176.97

MCS магтаад бх юмгүй хө. Адилхан л хулгай шүү. Байгалийн баялаг төр болон хувьд байж болохгүй. Харин нээлттэй олон нийтийн хувьцаат компанид бх хэрэгтэй. Бүгдийг иргэддээ эн тэнцүү үнэгүй хувьчилж өгөх нь зүйтэй. Зах зээлийн жамаараа хувьцаагаа хоорондоо өгч аваад яваг.

Avatar

Нэргүй 2023-12-22 192.82.64.212

Батттулга оросын суганы үс

Avatar

Зочин 2023-12-22 64.119.29.46

Энэ улсад хууль журам хяналт байхгүй биш шүү дээ хил хамгаалах гааль шалган бүгд бгаа үнэхээр хэлэх үг алга даа игнэж явж болж бгаа юм уу тэнд ажиллаж бсан бүх хүмүүс нь бгаа шүү дээ арай л ард түмний өмчийг хэд саяаар нь гаргаад өөрсдөө баяжаад идээд уусан гэх юм даанч дээ хар уцлага тооцох хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2023-12-22 202.131.225.242

МАН ын ЕНБД Д.Амарбаясгалан чинь жинхэнэ нүүрсчин юм байна.

Avatar

Зочин 2023-12-22 202.126.88.94

Дөрөв тавхан заримдаа хоёрхон хүний өмнө 2 эгнээ сүрэг хулгайч нар өөрийгөө өмөөрч хуцалдаж байгаа нь аймаар ч юм шиг. Ард нь орос үүлдрийн том нохой архирч дайрна гэж бодоод их зоригтой улилдаж байгааг монголын ард түмэн бүгд харлаа. жигшиж зэвүүцэхээс цаашгүй байгаа нь харамсалтай

Avatar

Нэргүй 2023-12-22 76.67.107.193

Ер нь Монголыг засаx ганц арга зам энэ видеог үз, цааш нь шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

Avatar

Нэргүй 2023-12-22 202.126.89.102

neeree nuursee Владивосток hurtel 4000 km toiruulj zoono geed baisniig ni zov zuitei geed baisan trolluud haachivaa

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.188.13

Уянгаа гэдэг тролл нь тэр үед энэ нохойн санааг нь их л магтан бичиж тодрон цойлж байсан билээ !

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.161.136

jenkoiihon bolon ur udamd ni hamgiin buzar h**** hureg.

Avatar

санаа 2023-12-22 112.72.8.90

Энэ хулгайг ямар ч үнээр хамаагүй мөнгөө л төлүүлж авах хэрэгтэй. Улс орон ард иргэдийн эрх ашгийг дэндүү жигшүүртэй худалдсан. Иргэд бид чинь долигнуур хүлцэнгүй өөрөө л болвол бусдыг март гэсэн нэг булай Ерөнхийлөгч агсаны сургаалийг ямар үтэр биелүүлж байнаа.

Avatar

Нэргүй 2023-12-22 203.23.49.69

Голомтын Баясгалан ажлаа мэддэг мундаг залуу бна лээ Суралцах юм их бнаа Үндэсний компани ажил хийхээр боорлодог байцаадаг балай зантай болчихсон нийгэм болжээ.. Нүүрсээ зараад ТЗ аа барьсан схем нь зөв л санагдсан өөр тэгээд гаднаас мөнгө зээлээд барих байсан юмуу Одоо энэ Говийн замаар ард иргэд бизнес хийдэг хувь хүн аж ахуйн нэгж явж болох хамгийн хямд тарифтай байх хэрэгтэй тэгж байж дэд бүтцийн төсөл нийгмийн ард олны төлөө төсөл болно шүү

Avatar

зочин 2023-12-22 202.126.88.75

Нүүрсний луйвар бүр 2012-2016 онд буюу АН төрд байх үед л хүчээ авч байсан байна. Элбэгдорж Баттулга ерөнхийлөгч нарын үед үргэлжилжээ.Гаалийн болон бусад шалгалтаар ийм зөрчлүүд нилээд илэрч байсан ч хууль хяналтын байгууллага энэ чиглэлээр тууштай ажиллаагүй харин гэмт хэрэгтэнг хамгаалж хаацайлж, өөгшүүлэх хандлага гаргаад байна гэж их ярьдаг байсан.Хууль хяналтын байгууллагууд үндсэндээ ерөнхийлэгчийн хамааралд байсан, Тэр үед нүүрсний луйвартай идэвхтэй тэмцээгүй нь байдлыг их хүндрүүлжээ.

Avatar

зочин 2023-12-22 202.126.88.75

Хүрэлсүх Оюунэрдэнэ нарын үед л зохих хуульд өөрчлөлт оруулж, хууль хяналтын байгууллагуудын бие дааж ажиллах боломжийг сайжруулж.энэ төрлийн гэмт хэргийг илрүүлж засах улс нийгэмд учруулсан хохирлыг барагдуулах талаар бүхнээ хийж тууштай ажиллаж байна. Гэмт хэрэгт холбогдсон л бол хэн ч байсан хариуцлагаа хүлээх ёстой гэсэн зарчмыг хатуу баримталж байна. Харин сөрөг хүчин ялангуяа АН-ын нөхөд, ийм хэрэг анх үүсч байхад таслах талаар идэвхтэй ажиллаагүй атлаа,одоо эх оронч дүр эсгэн жүжиглээд.

Avatar

зочин 2023-12-22 66.181.160.40

Сайн үйлийг хийсэн нь сайн хэрэг байх . Гэхдээ арав нугарсан үнээр хийх нь зөвүү ?…Баясгаланд олгосон боломжыг надад олгосон бол би арав дахин хямдхан босгох байсан дөө …

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.188.13

Баясгалан гэдэг шоохууз одоо Нохой Батлагйн сүүлчийн могикан болжээ.

Avatar

Нэргүй 2023-12-22 89.223.112.208

женко хулгайч олон хулгай хийж хандаггүй хог

Avatar

Гантөгс 2023-12-22 85.140.3.94

женко биш Хүүк санал тавьсан гээд Баясгалан хэлээд байхад ноход дэмий л боргож байна даа.

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.188.13

Гантөгс минь, ухаан чинь эрүүл үү ? Тэр санал "санаач л***" чинь женко батлагаас гарсан гэдгийг ойлгомоор юм даа, одоо баясгалан хамаараа бухуулж бна ш дээ !
Чи ч зориуд сэвжийгаа нүүрсчин тролл л доо !

Avatar

Нэргүй 2023-12-22 124.158.70.116

Жонхүүг хар багын ясны хулгайч гэж найзууд нь ярьдагшдээ. б**с эргэнгүүт л шаачихдаг гар гж.

Avatar

АН ЫН АХМАД ГИШҮҮН 2023-12-22 192.82.66.11

Баясгалан бол 5 буудлын луухааны зээ хүү түүнд монголын төлөө хумсын чинээ санаа байхгүй бушуу шоронд хий

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.188.13

Баясгалан бол нээрээ хаанаас нь ч харсан луухаан л даа !

Avatar

зочин 2023-12-22 202.21.119.242

Энхбаярт баяр хүргэнээ. Маш сайн ажилласан байна.

Avatar

үнэн 2023-12-22 202.21.126.82

Хүүк Баттулга 2 хэсэг дөрөө нийлсэн дээ.

Avatar

зочин 2023-12-22 139.5.216.104

Батттулга-нохой санаат гэсэн үү

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.188.13

Баттулга бол нохой гэдэг нь үнэн, харин манай нохой гэдэг нь худлаа ! Орос гичийтэй Төвд банхар юмаа !

Avatar

Зорилго тодорхой хулгайч 2023-12-22 192.82.92.204

"Монгол ялна" моя, ояа-чуудын хан Женкогийн хулгайн гар хүрээгүй салбар, хорлоогүй эдийн засаг үлдээгүй. Энэ улсыг доройуулж оросын муж болгож, гупернатор болох зорилготой хулгар. Монгол Улсын өнгөтэй өөдтэй бүхнийг хулгайлж, доройтуулж, гацаач, нурааж, мухарлаж, зогсоож, гуравдагч хөршийн ГХО-ыг хөөн гаргах идэвхитэй үйлдлээр зорилго нь тодорхойлогддог. Улс төрийн салбарыг самарч АН-ыг хагалан бутаргаж, МАН-ыг татан буулгах ерөнхийлөгчийн ЗАРЛИГ гаргаж УДШ-ийг дарамтлаж байсан хулгайч.

Avatar

Makmohan ,ttjvco 2023-12-22 142.202.51.102

Энэ 2 ыг шалгаагүй байж үхсэн ацны хулгай

Avatar

Иргэн 2023-12-22 139.5.218.56

Утаагүй түлш үйлдвэрлэсэн гэж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь олон сая төг-ийг хуваан авсныг буцаан хурааж авах рэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-12-22 202.21.118.178

ҮАБЗ гэдэг ганц Ерөнхийлөгч биш шүү. 100% санал нийлж бж зөвлөмж гаргадаг. Нөгөө 2 нь Занданшатар, Хүүк 2-ыг яагаад дурдахгүй бгаа нь сонин бна. Женокоос хойш МАН-ын 3 нийлж ҮАБЗ-г бүрдүүлсэн өөрөөр хэлбэл бүхнийг атгасан

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.188.13

ҮАБЗ дээр бол ерөнхий зүйл, зарчмы нь яриад, яг нарийн юм (хууль зөрчсөн) асуудлуудыг нь Женко ганцаараа заав арлаад л туучихсан бна ш дээ !

Avatar

Нэргүй 2023-12-22 202.126.88.94

үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бүх асуудлыг чирж оруулж хэлэлцүүлж шийддэг нь одоогийн ерөнхийлөгч их хурлын дарга 2ыг хулгай луйвартаа чирж оруулжах башир арга ш дээ. Женко нохойгийн нохой санаа хэнд ч ойлгомжтой ш дээ. Энэ санааг шоронжсон хулгайч нарын хэлээр бол бөлдөгдөх гэдэг

Avatar

Нэргүй 2023-12-22 103.212.119.73

Манай улс яагаад заавал нарийн төмөр зам барьж, мэдсээр байж өөрийгөө хорлон сүйтгэж байгаагийн буруутан нь хэн бэ??? Хэн ч энэ асуултанд хариулт өгөхгүй, дээрээс бурхан тэгээд нэгэнт шийдчихсэн юм шиг л тойрч ярьцгаагаад байх юм??!!

Avatar

Нэргүй 2023-12-22 103.212.119.73

Сонсголыг ТВ-ээр үзэхэд хэдэн тэнэг хүний цуглаан шиг харагдаж байна!!

Avatar

Нэргүй 2023-12-22 71.239.25.243

mongoliig uruuduuh zamruu n tulhsen humuus bol Elbegdorj, Battulga, Saihanbileg, sanjiin Bayar, Sy Batbold, Altanhuyag, Mie Enhbold, bolon tednii gar hul bolson said tushmeduud, ih huraliin gishuud, kompaniin zahiraluud gedegiig ard tumen sain medej avlaa.

Avatar

зочин 2023-12-22 139.5.216.104

Элбэгдорж өрөөндөө Баттулгыг загнаж байгааг тв р харсан

Avatar

Их Монгол 2023-12-22 103.206.195.214

Женко голомтын Баясгалан 2 төрийн нууцад хамруулж байгаал хусчихсан юм бна даа. Лалруудын хөрөнгийн хураагаад шоронд нь чаах хэрэгтэй. Тэгж байж л нүүрсний хэрэг шийдэгдэнэ шүү. Ард түмэн үүнийг л хүсэж байгаа

Avatar

Нэргүй 2023-12-22 202.9.46.138

Paparazzi News: Дөрвөн хүн угаартаж нас баржээ‼️

Тодруулбал, Төв аймгийн Борнуур суманд хоёр бага насны хүүхэд, хоёр том хүн сайжруулсан түлш түлснээс угаартсан тухай Өдрийн сонин мэдээлжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж