Зеленский АНУ руу дүрвэхээр төлөвлөж байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2023.12.22-нд нийтлэгдсэн

Зеленский АНУ руу дүрвэхээр төлөвлөж байгаа юу?

Зеленский АНУ руу дүрвэхээр төлөвлөж байгаа юу?

Украины ерөнхийлөгч Зеленскийг АНУ руу дүрвэсэн гэх мэдээлэл шар хэвлэлүүдээр гарчээ. Тодруулбал, түүнийг Флоридад олон сая ам.долларын үнэтэй харш худалдаж авсан, удахгүй дүрвэх гэж байгаа, эсвэл хэдийнэ дүрвэсэн гэж мэдээлжээ.

Твиттер сүлжээнд Зеленскийн худалдаж авсан гэх харш болон АНУ-ын харъяат болох бичиг баримтын хуулбарын зургийг оруулсан байв. Уг харшийг 20 сая ам.долларын үнэтэй гэжээ. Шалгаж үзвэл твиттер дэх зураг нь Флоридагаас 300 гаруй км зайд орших харш байв. Мөн энэ харш нь арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар "Zillow" цахим хуудсанд 11 сая ам.долларын үнэлгээтэй бүртгэгдсэн хэвээр байна. Тус байшинг 2019 онд 6.3 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд одоо ч тэр эздийнхээ нэр дээр бүртгэлтэй хэвээр байна. АНУ дахь бүх үл хөдлөх хөрөнгийн баримт бичиг олон нийтэд нээлттэй байдаг.

Тиймээс уг байшинг Зеленскийд хамааралгүй гэж үзэв.

Иргэний харъяалал хүссэн баримт бичиг нь мөн л хуурамч ажээ. Зеленскийн овог нэрийг буруу бичсэн, гарын үсэг нь байхгүй гэх мэт алдаанууд уг баримт бичигт байна.

Уг худал мэдээллийг Оросыг дэмжсэн контент түгээдэг "DC Weekly" цахим хуудсаас гаралтай гэж АНУ-д амьдардаг сэтгүүлч Лачлан Маркайн хэлэв.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж