"Ч.Сайханбилэг цагаадвал би цагаадна"

Хуучирсан мэдээ: 2023.12.21-нд нийтлэгдсэн

"Ч.Сайханбилэг цагаадвал би цагаадна"

"Ч.Сайханбилэг цагаадвал би цагаадна"

Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатаас "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой хэргийн талаар тодруулсан юм.


Тэрбээр "Энэ хэргийн талаар нийгэмд олон тайлбар явж байна. Асуудлын гол нь ОХУ-ын "Ростех" гэдэг хувьцаат компанийн энгийн хувьцаа Монголд шилжиж ирсэн юм. Улстөржилтөөс болж  бид олон жил төөрөлдсөн. Яагаад гэвэл Монголын ард түмний өмчийг луйвардсан гэж биднийг буруутгаж байна. Үнэндээ бол энгийн хувьцаа, эзэмшлийн  тухай ойлголт. Үнэт цаас шүү дээ. Өмч гэдэг бол өөр. Нийт 9.3 их наядын хохирол Монгол Улсад учруулсан гэж байгаа. Энэ тоо газрын доорх эрдэс баялаг, түүхий эдийг 49 хувьд үнэлсэн үнэлгээ. Энэ бол Монголын ард түмний өмч. Үндсэн хуулиар баталгаажсан. Энэ өмчийг шууд ухагдахуунаар нь хохирол гэж үзээд нийгэмд буруу ойлголт тарааж байна. ОХУ-д байсан ард түмний энэ их хөрөнгийг эд нар хулгайлсан гэж байна. Энэ бол буруу мэдээлэл. Шүүх байгууллага урьдчилсан хэлэлцүүлгээрээ хэргийг прокурорт буцааж байгаа нь нэг л өнцөг нь.

"Эрдэнэт"-ийн 49 хувийн энгийн эзэмшлийн хувьцааг Засгийн газрын шийдвэрээр оруулж ирж, гарын үсэг зурсан хүн бол би мөн. Ингэлээ гээд улсад ямар хохирол учруулсан юм бэ.

Энгийн хувьцааны хувийг л авч ирснээс Монголын өмч Монголдоо л байсан. Хэн ч хөндөх эрхгүй. Хөндөө ч үгүй. Хуулийг буруу хэрэглэж, хүмүүсийг яллаж болохгүй. Олон шалтгааныг шүүх дүгнэж, хэргийг буцаалаа. Надад эмзэглээд, ард түмнээсээ ичиж зовох юм байхгүй. Монголд харин ч ашигтай туссан. Бид хувь хишгээ хүртсэн. УИХ-ын сонгууль бүрийн өмнө энэ хэргийг гаргаж ирдэг. Хэзээ улстөржүүлэхээ болих вэ. Хэн дуртай нь мэдэгдэл хийж, шүүх рүү дайрч байна. Худал мэдээллээр шүүхийг дарамталж болохгүй. Шүүх өнөөдөр көв шийдвэр гаргасан. Би эцэст нь тултал явна. Би Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шууд удирдлагад ажиллаж байсан сайд нь. Тэр хүн цагаадвал би цагаадна. Тэр хүн ял авбал би ял авна. Би энд хэн нэгнийг түлхэх гэсэн санаа алга. Сэтгэл онгойгоод сайхан байна. Дахиад мөрдөн байцаалтад очиход энэ бүхнээ л ярина" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж