"Ураны хөрөнгө оруулалтын гэрээг хөнгөн хуумгай хийж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2023.12.21-нд нийтлэгдсэн

"Ураны хөрөнгө оруулалтын гэрээг хөнгөн хуумгай хийж болохгүй"

"Ураны хөрөнгө оруулалтын гэрээг хөнгөн хуумгай хийж болохгүй"

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр/2023.12.21/ Францын төрийн өмчит "Орано" компанитай хийх уран олборлох гэрээ болон ирэх сард ОХУ-д айлчлах айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

Тийм юм байхгүй. Өчигдөр сошиал орчинд тийм мэдээлэл гарсан байна лээ. Хэлэлцээр хэвийн үргэлжилж байгаа. Таван дэд ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногийн Даваа гаригт ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд таван ажлын хэсийн явц 30-80 хувьтай явж байна. Мэдээж хөрөнгө оруулалтын гэрээг хөнгөн хуумгай хийж болохгүй гэдэг талаас Монгол Улс хандаж байна. Байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, олборлолтын үйл ажиллагаа нь ямар технологийн түвшинд явах, уурхай ашиглагдаад хаалт хэрхэн хийгдэх, нөхөн сэргээлт яаж хийх зэргийг авч үзэж байна. Манай ажлын хэсгээс хоёр зөвлөх компанийг авч ажиллуулж байгаа. Урьдчилсан дүгнэлт нь нэгдүгээр сард гарна. Төр ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна. Өнөөдрийг хүртэл дэд ажлын хэсгүүд ажиллаж байгаа.

-ОХУ-аас V цахилгаан станц барьж өгье. Харин уранаа боль гэсэн санал тавьсан гэсэн. Энэ талаар ?

-Одоохондоо тийм санал ирээгүй байна. Эрчим хүч, шатахуун түлшний нөхцөл байдалтай холбоотой Засгийн газраас уулзалт яриаг өргөн хүрээнд хийж байна.

-ОХУ-тай шатахуун, эрчим хүч гээд ойлголцох зүйлс их байна. Үл ойлголцол  байна уу? Удахгүй сайд нар ОХУ-ыг зорих гэж байна.

-Хоёр асуудал байгаа. Манайхан улс төр талаас нь хараад байна. Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тооцох ёстой. Үндсэндээ дизелийн хэрэглээ 40 орчим хувиар нэмэгдсэн. Энэ удаа тодорхой доголдол үүссэн. Цахилгааны асуудал яригдаж байна. ОХУ-ын түвшинд зургаан мужаа цахилгааны хязгаарлалтад оруулсан гэсэн. Өвлийн хүйтний ачаалалтай холбоотой гэсэн. Засгийн газар хооронд үл ойлголцол байгаа гэж бодож болохгүй. Өвлийн хүйтний нөлөөлөл, эдийн засгийн өсөлттэй холбон тайлбарлах хэрэгтэй. Уул уурхай, эдийн засгийн өсөлт нь өөрөө төр, хувийн хэвшлийг ажлаа төлөвлөж, өргөн хүрээнд ажиллахыг шаардаж байна. Энэ ч утгаараа Засгийн газар Хятадаас нэмэгдэж буй хэрэглээг нөхөх яриа хэлэлцээрийг амжилттай хийж байна. Амжилттай авч байна. Цаашдаа бид хэрэглээгээ зөв тооцож, тасалдуулахгүй байх ёстой. Засгийн газар Евро-5 стандартын түлшийг зах зээлд нэвтрүүлж, уул уурхайн салбарт өргөн хэрэглэдэг байх алхмыг хийх шаардлагатай байна. Учир нь манай хэрэглэдэг дизель түлш нь Евро-2 стандарт. Евро-2 стандартын түлш өнөөдөр дайн байлдаантай нөхцөлд илүү хэрэглэгдэж байна. Цаашдын үүний стандартыг сайжруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Б.Хорлоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж