Украинчуудыг өөрсдийнх нь эсрэг тулалдуулахаар хүчилж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.21-нд нийтлэгдсэн

Украинчуудыг өөрсдийнх нь эсрэг тулалдуулахаар хүчилж байна

Украинчуудыг өөрсдийнх нь эсрэг тулалдуулахаар хүчилж байна

Украины эзлэгдсэн бүс нутгууд дахь иргэдийг Оросын армид нэгтгэж, өөрсдийнх нь эсрэг тулалдуулахаар хүчилж байгааг "Human Rights Watch" хүний эрхийн байгууллага мэдээллээ. Мэргэжилтнүүдийн нэрлэж буйгаар дайны гэмт хэрэг гэх энэ үйлдэл нь Оросын арми дайны талбарт ямар хэмжээний хохирол амсч, хүн хүчний хомсдолд орсныг илэрхийлнэ.

"Оросууд эзлэгдсэн бүс нутгуудад дайчилгаа явуулахдаа суртал ухуулгын кампанит ажил өрнүүлдэг. Гэхдээ суртал ухуулга амжилтгүй болвол айлган сүрдүүлэх тактик руу шилждэг. Украинчууд өөрснийхөнтэйгөө тулалдахыг хүсэхгүй байгааг оросууд мэднэ. Тиймээс дарамтлах бүх л аргыг олдог" гэж Мелитополь хотын дарга Иван Федоров хэллээ. 

"Human Rights Watch" байгууллага Донецк мужид хоригдож байсан гурван хүнтэй ярилцжээ. Тэд айлган сүрдүүлэлт, заналхийлэл, суртал ухуулгад өртсөн гэдгээ хэлсэн.

Юрий нэртэй 38 настай украин эр сүрьеэтэй хоригдлуудаар дүүрэн шоронд хүнд нөхцөлд хоригдож байжээ. Хоригдлууд гомдол мэдүүлбэл "Эндэхийн нөхцөл таалагдахгүй бол дайнд оролцож болно шүү" гэж хэлдэг аж. Мөн зөвшөөрсөн хүмүүсийг шууд фронт руу илгээдэг, ямар ч сургалтад хамруулдаггүй гэлээ.

Түүнчлэн ОХУ бэлтгэл муутай, тэр бүү хэл шархадсан цэргүүдээ дахин тулаанд илгээдэгийг баримтаар нотолсон байна. АНУ-ын Тагнуулын албаны мэдээллээс харахад ОХУ анх Украинд 315 мянган цэрэгтэй довтолсноос 90 орчим хувь нь амиа алдах юм уу шархаджээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж