
Энэ бол зөвхөн хүүхнүүдэд заяасан байгалийн онцгой үзэгдэл юм. Сарын тэмдэг ирэх үеэр эмэгтэй хүний бие махбодь болон ааш араншинд ч огцом өөрчлөлт ордог. Хэрэв бүсэлхийнээс чинь доошхи хэсэгт cap бүр базлалт явагддаг байсан бол эрчүүд та бүхэнд ч гэсэн зовиур шаналгаатай байх нь мэдээж. Та ч бас ялгаагүй яг л эмэгтэй хүнтэй адилхан муухай аашилна. Сарын тэмдэг ирэхийн өмнө, мөн ирж байх үед эмэгтэй хүн ямар ч учир шалтгаангүйгээр уур уцаартай болдог тал бий. Үүнийг эрчүүд тэр бүр ойлгодоггүй. Хэрэв та хүндэлдэг бол сарын тэмдэг ирсэн үеэр нь доорх зүйлсийг мөрдөж байгаарай. Үүнд,
1. Та юуны өмнө хайртай бүсгүйгээ тайван байлгаарай,
2. Түүнээс зөвшөөрөл авч өөрийнх нь хүссэн газар иллэг хийж өгөхийг хичээгээрэй,
3. Шаналангуй царайтай харагдвал дуртай зүйлийг нь бэлэг болгон авч өгч баярлуулаарай,
4. Элдэв шаардлага тавих, онц хэрэггүй зүйл асууж шалгааж тэвчээрийг нь алдуулахгүй байхыг хичээ,
5. Уур уцаарыг нь хүргэж хэрэлдэж маргалдахаас аль болох татгалзаарай,
6. Хааяахан түүнийг магтаж сэтгэлийг нь сэргээж байгаарай. Ер нь эрэгтэй эмэгтэй хэн ч тэр магтаалын үг үнэн худлаас үл хамааран баяр баясгалантай болдог.
7. Хэрэв та эхнэрээ сарын тэмдэг үзэгдэх үеэр илт зовиур шаналгаатай байвал гэр орноо цэвэрлэж өгч байгаарай,
8. Ямар нэг байдлаар дотоод хэрэгт нь оролцож, хувийн асуудлаар нь ямар нэгэн яриа хөөрөө бүү дэлгээрэй.
Яагаад гэвэл сарын тэмдгийн үеэр эмэгтэй хүний сэтгэн бодох чадвар тавин хувиар буурдаг. Иймд хэрэв та эмэгтэй хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг, хүндэлдэг бол бусад үед нь тэгж чаддаггүй юмаа гэхэд ядаж сарын тэмдэг ирсэн үеэр нь дээд зэргийн анхаарал тавьж аль болох амар тайван байлгахыг хичээгээрэй.
Гэхдээ та эхнэрээ сарын тэмдэг ирсэн үеэрээ хэрхэн яаж хувирч байгааг анзаарч мэдсэн байх ёстой шүү.
voodoo.mn