Баярын ширээ засах бараа, бүтээгдэхүүний үнэ 53.8 хувь өсчээ

Баярын ширээ засах бараа, бүтээгдэхүүний үнэ 53.8 хувь өсчээ

Баярын ширээ засах бараа, бүтээгдэхүүний үнэ 53.8 хувь өсчээ

Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний үнэ 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2020 оны жилийн дундаж үетэй харьцуулахад 53.8 хувиар өсчээ. Улаанбаатар хотод 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.1 хувь, өмнөх долоо хоногоос 0.8 хувиар тус тус өссөн байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтийг ҮСХ-ноос өнгөрсөн долоо хоногт /2023.12.15/ танилцуулсан. Энэ үеэр Мөнгө, санхүү үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар статистик мэдээлэл танилцуулахдаа "Энэ оны арваннэгдүгээр сард инфляци 8.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 5.9 нэгж хувиар буурсан байна. Өмнөх жилийн эцсээс 7.5 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна. Инфляцийн түвшин дэх нөлөөллийг авч үзвэл 8.6 хувь гарсны 3.6 нэгж хувь нь ундаа, усны бараа, 0.9 нэгж нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 0.5 хувь нь эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, 0.8 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний өсөлт голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний сагсанд 410 төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг судалдаг. Үүнээс 221 нь импортын бараа бүтээгдэхүүн байгаа бөгөөд нийт жингийн 46 хувийг эзэлж байна.

Импортын барааны үнэ 36 хувиар өссөн нь инфляцид 3.1 нэгж хувиар нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж байгууллагын 768 мянган ажилчид хамрагдсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өссөн. Өмнөх улирлаас 0.7 хувиар өссөн. Ажиллагсадын тоо өмнөх оны мөн үеэс 1.7 хувь, өмнөх улирлаас 1.4 хувиар өссөн байна. НДЕГ-ын тайланд хамрагдсан 768 мянган ажилчдын нэг сарын дундаж цалин 1.6 сая төгрөгт хүрсэн байна. Голч цалин өмнөх оны мөн үеэс 399 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 121.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны гуравдугаар улиралд хоёр сая төгрөг болж, өмнөх оноос 431.6 мянга, өмнөх улирлаас 119.3 төгрөгөөр тус тус нэмэгдсэн" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-21 66.181.179.174

ХУЖАГИИН ХОГИГ $ АВЧ ИДДЭГ ҮХЭРҮҮД

Avatar

Нэргүй 2023-12-21 66.181.188.96

chi ch gesen idej l baigaa daa kkk

Avatar

Нэргүй 2023-12-21 139.5.218.76

бялууны 32000 гэж байхгүй хямд нь л 40000 аас дээш бн хор хогоор яадгийн

Avatar

Иргэн 2023-12-21 66.181.178.113

Хоол болохгуй холын евс ногоо ендер унеер авч юу хийхэвдээ. Нутгийн шим тэжээлтэй мах цагаан идээгээ аваа. Ундаа чихэртэй хунсийг б** ав.

Avatar

Нэргүй 2023-12-21 202.21.107.107

Ард түмэн минь аль холын христийн баярыг тэмдэглэх гэж мөнгөө үрээд яахав дээ.

Avatar

Нэргүй 2023-12-21 202.131.238.26

Христийн баяр чинь 12/25 шүү дээ. Тэнэг хүн дуугай байх нь сүртэй гэж байгаа ш дээ

Avatar

зочин 2023-12-21 103.126.107.50

Яг үнэн, авъя ч гэсэн мөнгө алга.

Avatar

Нэргүй 2023-12-21 66.181.188.96

ish huurhii

Avatar

zochin 2023-12-21 66.181.161.210

manaid une nemsen hymdral zarladag…ene bol hudaldaa naimaa erhlegchdiin diildeshgui shunalaas shaltgaadag ..

Avatar

Нэргүй 2023-12-21 202.9.46.184

Бусад оронд баяраар бүх юмаа хямдруулж бараагаа далдруулдаг. Манайд өсгөдөг. Монгол хүний нэрэлхүү, тэнэг, баярхуу занд тохируулж, хэдээр ч өсгөсөн авна гэж тооцоолдог. Энэ жил харин бүтэхгүй нь дээ. Авъя ч гэсэн хүмүүст мөнгө алга

Avatar

Нэргүй 2023-12-21 202.55.188.89

Хүнсний хувьсгалтай улс орондоо үнэ өсдөгийн хувьсгал гэдэг угтаа аллага хядлага цус л гэж харагддагын манайд өлсгөлөн бх нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж