"Хьюндай" компани Орос дахь үйлдвэрээ асар алдагдалтайгаар зарна

Хуучирсан мэдээ: 2023.12.21-нд нийтлэгдсэн

"Хьюндай" компани Орос дахь үйлдвэрээ асар алдагдалтайгаар зарна

"Хьюндай" компани Орос дахь үйлдвэрээ асар алдагдалтайгаар зарна

Украин дахь дайн сунжрахын хэрээр ОХУ дахь бизнесүүд алдагдалд орсоор байна. Хамгийн сүүлд хохирсон компаниар үндэстэн дамнасан "Хьюндай" компанийг нэрлэв. Автомашин үйлдвэрлэгч "Хьюндай" компани Орос дахь үйлдвэрээ асар их алдагдалтай үнээр зарах болсноо энэ долоо хоногт зарлалаа.

Санкт-Петербург дахь "Хьюндай" үйлдвэр өнгөрсөн оны гуравдугаар сард үйл ажиллагаа зогсоосон. Үйлдвэрийн үнийг 219 сая ам.доллар гэж таамаглаж байна. Тэгвэл үйлдвэрийг Оросын компанид ердөө 77 ам.доллараар зарна гэж компанийн эх сурвалж мэдээллээ.

Гэхдээ үйлдвэрийг буцааж худалдан авах сонголтыг гэрээнд тусгасан байна. Гадаадын бусад компани ч бас Оросоос гарахдаа ижил төстэй хэлэлцээр хийжээ. "Хьюндай" компанийг ОХУ-ын "Art-Finance" компанид шилжүүлэх магадлалтай бөгөөд энэ сарын 28 гэхэд хэлэлцээрийг дуусгахаар төлөвлөж байна. "Art-Finance" нь тавдугаар сард "Вольксваген" компанийн Орос дахь хөрөнгийг худалдан авсан Андрей Павловичийн эзэмшилд байдаг. 

Дайнаас өмнө "Хьюндай" болон түүний харъяа "Киа" брэнд нь Орост борлуулалтаараа тэргүүлдэг автомашины гурван брэндийн тоонд багтдаг байв. Харин дайны цаг үед Хятадын брэндүүд Хьюндай тэргүүтэй автомашиныг орлож байна.

Эх сурвалж: REUTERS, MANUFACTURING NET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж