"Хохирогчийн талаас захирамжтай холбоотой гомдлыг давж заалдана"

Хуучирсан мэдээ: 2023.12.21-нд нийтлэгдсэн

"Хохирогчийн талаас захирамжтай холбоотой гомдлыг давж заалдана"

"Хохирогчийн талаас захирамжтай холбоотой гомдлыг давж заалдана"

НЭМЭЛТ:

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмгөөлөгч З.Буяндаваа:

-Шүүх байгууллагад итгэмээр байна. Итгэх ёстой. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Гэхдээ энэ мэтийн шийдвэрээс бол компани, улс орон хохирсоор байх юм уу. Бид ийм маягаар асуудалд хандаад байвал улс орны ирээдүй бүрхэг болж байна. Шүүх байгууллага нэг гараараа яллагдагчийг явуулаад, нөгөө гараараа яллагдагч эзгүйд энэ хэргийг шийдэхгүй гэж шийдвэрлэж болохгүй. Хохирогчдын өмгөөлөгчийн зүгээс энэ захирамжтай холбоотой гомдлыг давж заалдах шатны журмаар гаргана. Тухайн үед нь мэдээлэл өгөөд явна.

Улсад учруулсан хохиролтой холбоотойгоор шинжээчид ажилласан. Нотлох баримтууд хавтаст хэрэгт хоёр, гурваараа л байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь байгаа. Нийт 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэрэг 322 хуудастай. Тэр олон хуудаст байгаа. Хамгийн гол үндэслэл нь энэ хэргийг буруу тусгаарласан гэсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг гэдэг хүмүүс эзгүйд энэ асуудлыг шийдэж болохгүй гэж байна. Бид эсрэг байр суурьтай байна. Хамжсан хүмүүс нь хэзээ гадаадаас ирнэ тэр үедээ ялаа аваад явах ёстой" гэдэг байр суурьтай байгаа" гэв.

"ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЛАА

НЭМЭЛТ:

Шүүх хурал 16.00 цагт эхэлж, шүүх бүрэлдэхүүн "Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр нийслэлийн прокурорын газарт буцаах шийдвэрийг гаргалаа.

Яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж байна. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын тав хоногт багтаан прокурорт эсэргүүцэл бичих, оролцогчид гомдол гаргах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг буруу тусгаарласан. Шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй үндэслэл тогтоогдож байна. Ийм үндэслэлээр хэргийг буцаан шийдвэрлэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч нарын гэм буруугүй нь асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг товлон, 2023 оны арванхоёрдугаар сарын 19-21-ний өдрүүдэд хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийг буруу тусгаарласан мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорт буцааж шийдвэрлэлээ.

"ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗАВСАРЛАВ

НЭМЭЛТ:

"Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдрийн 16.00 цаг хүртэл завсарлав. Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлын товыг хэлэлцэж байна.

Д.ЭРДЭНЭБАТ НАРЫН 20 ХҮН, 2 ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, “Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой 20 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.12.21/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна.  Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд,  Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хурлыг товлох юм.

Шүүх хурлыг өмнө нь 2023 оны арваннэгдүгээр сарын 21 хийхээр товлосон боловч зарим өмгөөлөгч ирээгүй, хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэрийг гаргасан.

Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “Намайг "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээг байгуулж, Засгийн газрын тогтоол гаргасан шалтгаанаар яллагдагчаар татсан. Миний хувьд хууль зөрчсөн, гэм буруутай үйлдэл байхгүй. Энэ ажил зөвхөн манай Засгийн газрын үед эхлээгүй. "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэр барьж байгуулах асуудал сүүлийн зургаа, долоон Засгийн газар дамжсан асуудал. Хамгийн анх С.Баяр Ерөнхий сайдын үеэс эхэлж,  дараа нь С.Батболдын Засгийн газар, Н.Алтанхуягийн Засгийн газар, Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Ж.Эрдэнэбатын Засгийн газар, У.Хүрэлсүхийн Засгийн газар, одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед хэрэг үүсгээд явж байна.

Монголд төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.  Хэн ч маргах асуудал байхгүй. Монгол төмөрлөгийн үйлдвэртэй болох нь зайлшгүй асуудал. Энэ асуудлыг ярихдаа "Эрдэнэт"-ийн 49 хувь малгайн дор орж ирж байгаа. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед 2016 оны сонгуулийн өмнө болсон асуудал. Миний хувьд Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байгаад ажлаа өгсөн. Тийм учраас "Эрдэнэт"-ийн 49 хувьд ямар нэгэн холбоо байхгүй гэдэг нь аль ч утгаараа ойлгомжтой асуудал юм. Шүүх хурлыг нээлттэй ил тод шүүх нь зүйтэй гэж үзэж байгаа" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж