Ши Жиньпин 2025 онд Тайванийг эзлэхээр төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.21-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин 2025 онд Тайванийг эзлэхээр төлөвлөж байна

Ши Жиньпин 2025 онд Тайванийг эзлэхээр төлөвлөж байна

Ши Жиньпин саяхан Сан Францискод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд Тайванийг Хятадад нэгтгэнэ гэж шулуухан хэлжээ. Ингэхдээ хүчээр бус тайван замаар нэгтгэхийг илүүд үзнэ гэв. АНУ-ын эх сурвалжуудын мэдээлснээр Ши Жиньпин 2025 эсвэл 2027 он гэхэд Тайванийг Хятадад нэгтгэнэ гэжээ. 

Түүнчлэн дээд хэмжээний уулзалтын дараа "АНУ нь Тайванийг энхийн замаар өөртөө нэгтгэх Хятадын төлөвлөгөөг дэмжинэ" гэсэн мэдэгдэл Байденаар хийлгэхийг Хятадын албаныхан хүссэн байна. Гэхдээ Цагаан ордон хүсэлтийг хүлээж аваагүй.

Ши ийм утгатай үгийг Байденд өмнө нь ч хэлж байсан. Гэхдээ энэ удаад Хятадын хандлага улам түрэмгий болж, Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулийн анхаарал татаж буй үед хэлснээрээ анхаарал татав.

Хятадын даргын мэдэгдлийн дараа АНУ-ын сенатч Линдсэй Грам Хятадыг зогсоохын тулд хамтран ажиллахыг Бүгд найрамдах болон Ардчилсан намынханд уриаллаа. "Үнэхээр түгшүүртэй мэдэгдэл. Би Ардчилсан болон Бүгд найрамдах намын сенаторуудтай хамтран хоёр зүйлийг хурдан хийх болно. Нэгдүгээрт, Тайваньд батлан хамгаалах нэмэлт системийг бий болгоно. Хоёрдугаарт, Хятадаас Тайваньд довтолно гэвэл довтолгооноос нь өмнө хориг арга хэмжээний төсөл боловсруулна" гэж Линдсэй Грам хэлэв.

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс энэ оны эхээр хэлэхдээ "Ши Жиньпин 2027 он гэхэд Тайваньд довтлоход бэлэн байхыг армидаа даалгасан" гэж хэлж байжээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж