Монголын цахим спортын тамирчид 3.69 сая долларын ашиг олжээ

Монголын цахим спортын тамирчид 3.69 сая долларын ашиг олжээ

Монголын цахим спортын тамирчид 3.69 сая долларын ашиг олжээ

Сүүлийн жилүүдэд Монголын цахим спортын тамирчид олон улсын тавцанд ололт амжилт дүүрэн гайхалтай буй. Үүнийг нь ч тэдний олсон ашиг орлого хангалттай харуулжээ. “Esportsearnings” цахим хуудасны тооцоолсноор Монголын 284 цахим спортын тамирчин нийт 352 тэмцээн уралдаанаас 3,698,808.83 ам.долларыг шагналд хүртсэн гэнэ.

Энэхүү мөнгөний 68.43 хувийг буюу 2,531,146.17 ам.долларыг зөвхөн “PUBG Mobile”-ийн тамирчид цуглуулжээ. Харин хамгийн их ашиг орлого олсон тамирчнаар “PUBG Mobile”-ийн “Stalwart Esports” багийн тамирчин Г.Сүхбат/Action/ тодроод байгаа бөгөөд тэрбээр нийт 294,173.80 ам.долларыг шагнал болгон хүртжээ.

Та бүхэндээ монгол тамирчид аль спортоос хэдэн долларын шагналыг хүртсэнийг дэлгэрэнгүй танилцуулъя.

“PUBG Mobile”-ийн араас “CS:GO”, “Dota 2”, “CS2”, “VALORANT”, “Mobile Legends: Bang Bang” тэргүүтэй тоглоомууд удаалжээ.

Тэгвэл хамгийн их ашиг орлого олсон топ 15 монгол тамирчдын тухайд,

Саяхан болж өнгөрсөн “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас Монголын 16 тамирчин нийтдээ 882,900 ам.долларын шагнал хүртжээ. Дээрх жагсаалтад багтсан дийлэнх тамирчид нь "PUBG Mobile"-ийн тамирчид байгаа бол "kabal", "dobu", "erkast" нар "CS"-ийн тамирчид, "NARMAN" "Dota 2"-ийн тамирчин билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сарангэрэл 2023-12-21 66.181.178.173

1ХBET-ийн тус дэм шүү

Avatar

Нэргүй 2023-12-21 202.55.188.89

Малчин болсон бол гаднаас s оруулж ирэхгүй архины мөнгө тэтгэмж урамшуулал горилж суух байсан амжилт

Avatar

neg gesen mongol zaluugiin amidaral deeshilj baig daa. 2023-12-21 66.181.189.194

saihan medee bnaa. tsaan neg gesen mongol ailiin amidaral deeshilij baigaa sain bna. mongol ulsiin neriig urguj bui dvv nartaa bayrlaj bna. bid bol busad uls ard tvmenees ogt dutahgui gedegee haruulsan ybdal shuu..

Avatar

Нэргүй 2023-12-21 66.181.188.96

Сайн байна. Гэхдээ нөгөө талаас энэ тоглоомуудад монголчууд яг хичнээн мөнгө зарцуулсан бол? харицуулж харвал сонирхолтой үр дүн гарна даа. зөвхөн PUBG deer l gehed UC avahad heden USD zartsuulsan bol. dagaldaad gamer PC, phone hudaldaj avahad. etssiin dun n zarlaga n orlogoisoo heden 10 dahin ih garah baih

Avatar

Иргэн7 2023-12-21 66.181.178.113

Баяр хургэе. Хуухдуудээ эруул мэндээ сайн бодож тооцож ажиллаарай.

Avatar

газар шороо 2023-12-21 66.181.166.134

бусад спортынхон улсаас цалин авна, медаль авахаараа улсаас шагнал авна. Компаниудаар ивээн тэтгүүлнэ. ичдэггүй гарууд шүү

Avatar

Бадарч тахар 2023-12-21 66.181.187.94

Монголын спортын түүх түүхэндээ гадаадаас авч байгаагүй шагналыг хэдэн баньд нар авсан байна ш дэ ! Монголын бусад биёийн тамир спортынхон та нар ичээч !

Avatar

Нэргүй 2023-12-21 122.201.23.83

Хэдэн хүүхэд донтож хараа нь муудсан бол цахим тоглоомоос болж?

Avatar

Нэргүй 2023-12-21 202.21.122.166

Зайл эргүү хар я***н минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж