“Шөнөдөө -42 хэм хүрч байгаа учир халтиргааг арилгахаар дайрга цацсан”

“Шөнөдөө -42 хэм хүрч байгаа учир халтиргааг арилгахаар дайрга цацсан”

“Шөнөдөө -42 хэм хүрч байгаа учир халтиргааг арилгахаар дайрга цацсан”

Хүйтний эрч эрс чангарч, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа учир давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүсээд буй. Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байгаа гэх. Тэгвэл давс бодисны нөөц хэр байгаа талаар холбогдох хүмүүс дараах мэдээллийг өглөө.

“Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж:

-Ойрын өдрүүдэд үргэлжлэн шуурч, цас хялмаалан орж байгаа. Шөнөдөө -42  хэм хүрч, өдөртөө -26 хэмээс буухгүй байгаа учраас зам цэвэрлэгээний байгууллагынханд хүндрэл их гарсан. Давс, бодисыг шөнийн цагаар цацахаар маш хүйтэн учраас хайлалт бага байдаг. Иймд өглөө, өдрийн цагаар цацах нь илүү дүр дүнтэй.

Түгжрэл ихтэй үед цэвэрлэгээний машин ирэхгүй, ажил удааширдаг.

Давс, бодис цацсаны дараагаар хайлсан хэсгийг шуурхай цэвэрлэн, тээвэрлэж байгаа. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан давс, бодисыг технологийн дагуу цацаж байна. Зам цэвэрлэгээний ажилтнууд бүгд уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн хоёр хоногийн өмнөөс гэр хорооллын болон гол гудамж, замд хайрга, дайрга цацаж эхэлсэн.

Аж ахуй нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан их цэвэрлэгээний хуваарь гэж байдаг.

Үүний дагуу дүүргүүд болон байгууллагууд цэвэрлэгээгээ хийгээд явбал иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдэх боломжтой. Хот тохижилтын газар болон УБЗАА-тай гэрээтэй 15 хувийн байгууллага бий. Үүнээс гадна 23 байгууллага зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажиллаж байна. Зуны улиралд цэвэрлэгээний ажил өглөөний 05:00 цагаас эхэлдэг бол өвлийн улиралд 06:00 цагаас эхэлдэг. Харин ойрын өдрүүдэд илүү цагаар ажиллаж байгаа.

45 ХЭМЭЭС ДЭЭШ ХЭМД ЦАЦАХ БОДИС ХЯТАДААС АВНА

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Сүүлийн хоногуудад 170 гаруй тонн давс, 433 тонн бодис зарцуулсан. Энэ нь нийслэлийн жилд нөөцөлдөг хэмжээний 10 хувь. Хөрсөн дээр -45 хэм хүрч хүйтрэх тохиолдолд нар гармагц хөлрөлт өгч, энэ нь дараа нь хөлдөн, авто замд мөс, халтиргаа гулгаа үүсгэх асуудал гарч байна. Тиймээс гол зам, гудамж, уулзвар, явган хүний замд дайрга цацаж эхэлсэн. Ингэснээр автомашин уулзвараар нэвтрэх чадвар сайжрах зэрэг үр дүн гарч байгаа тул ирэх долоо хоногт мөн үргэлжлүүлнэ.

Цаашид -45-аас дээш хэмд үйлчлэх бодис, технологийг БНХАУ-аас татаж авахаар төлөвлөж байгаа. Одоогоор аваагүй.

Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-21 66.181.161.130

хайрга чинь замаа жинхэнэ нүх болгож бн даа

Avatar

Нэргүй 2023-12-21 202.21.107.11

-25 аас дээшээ угаасаа давс цацаад хайлахгүй л дээ.

Avatar

Нэргүй 2023-12-21 27.123.212.86

Хятадаас авна, Хятадаас авна. Өөрсдөө хийчихээч дээ. Чадна шдээ та нар минь

Avatar

Нэргүй 2023-12-21 202.21.108.43

энэ жил л 40 хүрч хүйтэрч байгаа юм уу. ХОТЫН ХӨЛДҮҮ УДИРДЛАГА ХӨӨРХИЙС.

Avatar

Нэргүй 2023-12-21 112.72.9.42

Сумъяабазар-ын худалдан авалт хийдэг жижигүүдийг гаргаж ирж зовоох юм уу. мөнгө үрсэн бол үр дүнг нь хармаар байх юм.

Avatar

Уншигч 2023-12-21 66.181.183.112

үнс гэж сайхан барьцалдуулагч материал уг нь байдаг л юм. мөстсөн гадаргуу дээр жаахан цацаад шүүрдээд буцаагаад авчихад л хальтирна аа гэж гонжийнжоо шүү дээ, тийм л айхтар аргуун бас барьцалдуулагч хог гэж нэрлэдэг түүхий эд юм. хавар шуурахаар тоос шороо ихэснэ гээд л хэрэглэхгүй байгаа болов уу. уг нь санаа аваад хөгжүүлбэл ч юун давс юун хайрга дайрга, юун элс шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-12-21 66.181.185.159

унавал тэгээд үнсэн царайтай л болно биз

Avatar

Mmmm 2023-12-21 202.126.89.64

lļ…mo

Avatar

Нэргүй 2023-12-21 66.181.188.96

-45-аас доош гэж хэлнэ. Тооны хичээлд муу байсан хүмүүс дээш гэж ярьдаг юм.

Avatar

Нэргүй 2023-12-21 66.181.188.231

Үр дүнтэй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж