Утаагаар хөлжигсөд

Утаагаар хөлжигсөд

Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрснээс татгалзаж, шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлсэн ч утаа арилсангүй. Харин ч утаагаар далимдуулан хөлжигсөд олшров. "Тавантолгой түлш" ХХК нэг их наядын алдагдалтай ажиллаж байхад ТУЗ-ийн 30 хүн 1.1 тэрбумын урамшуулал, цалин авсан гэх мэдээллийг нүүрсний сонсголын үеэр өгсөн нь олны бухимдлыг төрүүлэв. Хамгийн өндөр цалин урамшуулал гэж 125 сая төгрөг авчээ.


Тодруулбал, Ж.Батбаясгалан 64 сая, Л. Одхүү 124 сая, Л.Гүнбилэг 114 сая, Б.Насантогтох 53 сая, Ш.Батсайхан 78 сая, Б.Анхбаяр 46 сая, Б.Цагаан-Өвгөн 27.9 сая, О.Одбаяр 78.7 сая, Н.Дэмбэрэл 57.7 сая, С.Зоригт 80 сая, Ц.Пүрэвхүү 78.7 сая, Н.Өлзийнаран 6.3 сая, Х.Нурлат 72.5 сая, Ц.Шинэхүү 33.9 сая, Д.Санчир 27.9 сая, И.Лувсанцэрэн 21.1 сая, Б.Сүндэръяа 8.6 сая, Ч.Дэчингалсан 15.8, Ганбаатар 5.8 сая, Н.Бямбагэрэл 11.4 сая, Х.Мөнхжаргал 12.6 сая, Э.Түвшинжаргал 12.6 сая, Г.Ундармаа 6 сая, Б.Нармандах 12.6 сая, Г.Гантуяа 3.7 сая, Б.Энхтуяа 3.7 сая, Х.Владимир 3.7 сая, Б.Пүрэвсүрэн 3.7 сая, Ц.Сангижав 22.8 сая төгрөгийн цалин авч, нийт 1.1 тэрбум төгрөгийн авч, нийслэлийг утаагүй болгосон гэж шагнасан байна.

Ж.БАТБАЯСГАЛАН Т.БАДАМЖУНАЙГИЙН ОХИНТОЙ ХАМТРАН ББСБ БАЙГУУЛЖЭЭ

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж, “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонсов. Энэ асуудалд НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг гэрчээр дуудсан ч ирээгүй юм.

Ж.Батбаясгалан "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 2018-2023 оны хооронд 64 сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ. Мөн Л.Одхүү нь "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 124.4 сая төгрөгийн урамшуулал авсан байна.

Л.Одхүү нь өөрийн хамаарал бүхий компани болох "СБМ Хангай" ХХК-иараа дамжуулж "Тавантолгой түлш" ХХК-д шуудай нийлүүлэх замаар 19.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг нартай хамтарч "Алтан хот" ББСБ-ыг байгуулсан байна. Тус банк бус санхүүгийн байгууллагын эцсийн өмчлөгч нь Бадамжунайгийн Оюунбилэг гэдгийг ХЗДХ-ийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаяр онцолсон юм.

Х.НУРЛАТ 72.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН УРАМШУУЛАЛ АВЧЭЭ

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон. Тэгвэл түүнийг нэг сарын дараа эрүүл мэндийн шалтгаанаар сулласан гэдгийг шүүхээс мэдээлж байв.

Тэрбээр "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 72.5 сая төгрөгийн цалин урамшуулал авчээ.

Х.Нурлатыг “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллагдагчаар татсан. Тодруулбал, "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, хорих шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлат гэх хүний хамаарал бүхий компани Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг барьж байгуулсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явж байна" гэсэн мэдээллийг өгч байв.

П.ӨЛЗИЙНАРАН 6.3 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН УРАМШУУЛАЛ АВЧЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн байсан П.Өлзийнаран гурав дахь өдрийн нүүрсний сонсголд "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байсан талаарх баримт гарч ирэв. Тэрбээр 6.3 сая төгрөгийн цалин урамшуулал авчээ.

Тэрбээр өмнөх өдрийн сонсгол дээр "Оффтэйк гэрээг намайг ТУЗ-өөс гаргаж байгаад хийсэн. Би ТУЗ-ийн хурал болгон дээр нууцад байгаа гэрээнүүдээ ил болгооч гэж хэлдэг байсан. Инженер хүний хувьд шаардах юмаа шаардаж, мэдээлэлтэй танилцах ёстой байдаг. Энд танилцуулж байгаа гэрээнүүдийг намайг нууцаас гаргаж байгаад хийсэн.

Хүндрэлтэй үе ТУЗ-ийн хараат бус гишүүдэд байдаг. Бүх цаг үеийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг авч ирж, асуугаасай гэж хүсч байна. 2016 оноос өмнөх ТУЗ-ийн материалыг устгачихсан шүү. Компанийн өмнөх материалуудтай танилцах гэхэд байхгүй, олдоогүй, надад устгачихсан гэж хэлсэн. Шинжээчид үүнийг олж хараасай гэж хүсч байна” гэдгийг хэлж байв.

УТААГААР "ШОУ" ХИЙСЭН ЖАГСАГЧ Ц.ПҮРЭВХҮҮ

Олон нийтийн сүлжээнд 138 гаруй мянган гишүүнтэй “Утааны эсрэг ээж, аавууд” фейсбүүк группийн тэргүүний дүрээр гудамжнаас тэмцэж гарч ирсэн иргэн Ц.Пүрэвхүү таг чиг амьдрах болсон. Тэрбээр утааны эсрэг жагсаал хийж, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх болтлоо дээшилж байсан удаатай.

Нүүрсний сонсголын үеэр Ц.Пүрэвхүү 2019-2021 онд "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа 78.7 сая төгрөгийн цалин урамшуулал авсан талаар мэдээлсэн нь олны бухимдлыг төрүүлж байна.

Ц.Пүрэвхүү өнгөрсөн жил /2022.01.20/ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэрбээр өмнө нь “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан. 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон юм. Тэрбээр  1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.

  • 2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,
  • 2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
  • 2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
  • 2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
  • 2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2023-12-21 43.242.243.34

Ичиж үхээсэй хог шаарнууд

Avatar

Баагий 2023-12-21 202.126.89.16

Торгууд түмний нэрийг гутаасан Ц Пүрэвхүү гэгч шуналын микровыг ямарч шатны сонгуульд нэрээ дэвшүүлбэл дэмжихгүй байхыг уриалья.Энэ нөхөр зурагтаар өөрийгөө хэд хэдэн удаа рекламдаад байсан ИХ ын гишүүнд санаатай юм байнлээ.Санаа эзнээ ,сахал эрүүгээ голохгүй гэж үнэн юм .

Avatar

Зочин 2023-12-21 139.5.218.56

Эд нарын урамшуулал гэж хувааж авсан олон сая төгрөгийг буцаан хурааж авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-12-21 66.181.185.73

Хүнд итгэх арга алгаа.Пүрэвхүүг гайгүй юм боуу гэж хардаг б.сан утаагаар өөрийгөө будаад хаядаг б.шдээ н**ш юмаа.

Avatar

Нэргүй 2023-12-21 124.158.70.116

Пиздюкийн Өлзийнаран нээх шударга царайлж луйвар хийнээ бас. Эдийн засагч гд бгаам бас, тэгсэн мөртлөө ашиггүй ажилладаг ТТТ -ээс 6.3 саяыг шаачихсан. Одоо түүнд хүмүүс итгэх үү? Шунал,шунал….

Avatar

Зочин 2023-12-21 66.181.187.110

АН-ынханд сайхан далим гарч МАН-ын гэсэн бүхэн рүү дайрч байх шив дээ. Аль ч газрын ТУЗ-ын гишүүд ажлын хөлсөндөө цалин биш урамшуулал авдаг юм билээ. Харин албан тушаал, эрх мэдлээ ашигласан бол өөр хэрэг.

Avatar

Нэргүй 2023-12-21 66.181.188.13

Батбаясгалан хотын захиргаанд олон жил сууж мөнгө идсэн бясаадаа, одоо л нэг юм гндэс нь хагарч эхэллээ, цаашдаа их юм гоожноо !

Avatar

Нэргүй 2023-12-21 202.126.89.173

Хүний гадаад байдал, харагдах байдалд итгэх гэнэн байж болохгүй ээ

Avatar

Нэргүй 2023-12-21 103.212.117.63

МАН ын өлөн хулгайчдын суганы үснүүд болсон иймэрхүү хулгайчдыг дэлхийгээс зайлуул

Avatar

зочин 2023-12-21 192.82.64.167

Энэ Пүрэвхүү гэж эмэгтэй бол тэгж хамаагүй мөнгө авчихаар хүн биш шиг л харагдсан даа. Арай хуурамч баримт гаргаж өгөөд УИХ, ЗГ, энэ хүлээлттэй сонсголыг доромжлоод баймааргүй л юм. Тэгвэл энэ сонсгол жүжиг болно. Гарсан зардлыг сонсгол зохион байгуулсан нөхдүүдээр төлүүлэх нь шудрага болно

Avatar

Нэргүй 2023-12-21 76.67.107.193

нь Монголыг засаx ганц арга зам энэ видеог үз, цааш нь шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

Avatar

Нэргүй 2023-12-21 202.126.88.189

Батбаясгалан огцороочээ ичих нүүр бай нуу

Avatar

Нэргүй 2023-12-21 178.174.229.45

ardiin namiin BUZRUUD

Avatar

Нэргүй 2023-12-21 202.131.238.26

ийм алдагдалтай үйлдвэрээр яадаг юм шууд хаагаач

Avatar

иргэн 2023-12-21 66.181.177.103

Батбаясгаланг огцруулах асуудлыг яриач Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөө АН-ын гишүүдээ
Ийм бузар амьтан хурлын дарга хийж болохгүй

Avatar

IRGEN 2023-12-21 43.228.130.38

ICHIJ AMIDRAACHEE…… UR XUUXDUUDDEE YU GEJ XELDEG B.NAA ENE XED.. ARD TUMNII MUNGUNUUS XULGAI XIIGEED ARAI CH DEE

Avatar

Нэргүй 2023-12-21 202.131.238.26

хүүхдүүд нь ичихгүй ш дээ. хулгайч удамтай болохоор тоохгүй ээ

Avatar

zochin 2023-12-21 202.21.108.5

Арай ч дээ. Яасан санаа зовдоггүй амьтас вэ. Бүгдийг буцаан төлүүл.

Avatar

Зочин 2023-12-21 66.181.179.158

Пүрэвхүү солиорч солиорч бгаад чимээгүй болсон амандаа хэдэн хар төгрөг чихүүлсэн юм бна

Avatar

Нэргүй 2023-12-21 202.179.15.130

Буцааж төлүүл, утаа багасаагүй байхад өөрсдийгээ шагнах нь шударга юм уу

Avatar

зочин 2023-12-21 202.126.89.227

За Өлзийнарангийн 6,3 сая бол байж болох л юм байна ..

Avatar

bvgdeer ni butsaaj tuluuleh heregtei bnaa. 2023-12-21 66.181.189.194

bvgdiig butsaaj ulsd mongiig tushaahgui bol shorond hii l cee. ter nyagtalan nohoriin dansand mongo hiigeed hadgalj bolgoj bgaa ni vnen gutamaar yum bnaa. estoi dampuursan gazar bnaa..

Avatar

Нэргүй 2023-12-21 66.181.179.174

ГАВЛАЧЭЭ ЛУИВАРЧИН ЛАЛРУУДИГ ХА ЯВСАН ГАЗАР ЦЭРЛУЛ

Avatar

Нэргүй 2023-12-21 202.9.40.228

Пүрэвхүү бол бузрын шантаажчин юм аа.

Avatar

Буцааж төлүүл новшнуудаар 2023-12-21 66.181.191.187

Буцааж төлүүл

Avatar

Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх 2023-12-21 193.70.2.72

ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ёрынхулгайч хочтой Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбм БАНКНЫ хамгаалагчдын ард нуугдсан хулгайч

Avatar

Бадарч тахар 2023-12-21 66.181.187.94

Одоо эргэж төлүүл ! Төлүүлж одоо нууц идэж ууж байгаа бусад хүмүүст хатуу сургамж болгож харуул ! Төлүүлэхгүй толгойг нь илээд өхөөрдөөд орхичихвол монголын төр онигоо болно шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж