Дүн өвөл орон гэргүй болов

Дүн өвөл орон гэргүй болов

Дүн өвөл орон гэргүй болов

 Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужийн алслагдсан бүс нутагт болсон газар хөдлөлтөд нэрвэгдэгсдийн аюулгүй байдлыг  хангахаар аврагчид ажиллаж байна. Эсэн мэнд үлдсэн хүмүүс хүйтний эрч чангарсан өвлийн хүйтэнд байнгын хоргодох газаргүй олон хоногийг өнгөрүүлэх тодорхойгүй байдалтай тулгарчээ.

Ганьсу, Чинхай мужуудын хилийн ойролцоох Жишишань мужид Даваа гаригийн шөнө дундын үед 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд айж сандарсан оршин суугид дүн өвлийн хүйтэнд орон гэрээсээ дайжин амь зулбажээ. Газар хөдлөлтийн улмаас автозам, цахилгаан, усны шугам, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байгууламжууд эвдэрч, уулын хөрс гулссан.

Ганьсу мужид Лхагва гаригийн өглөөний 09:00 цагийн байдлаар 113 хүн нас барж, 782 хүн бэртсэн гэж албаныхан мэдэгдэв. Хөрш Чинхай хотод 16:00 цагийн байдлаар амиа алдагсдын тоо 21 болж, 186 хүн гэмтэж, 13 хүн сураггүй алга болжээ.

Ганьсу мужид 78 хүн эсэн мэнд олсоноор Мягмар гарагийн үдээс хойш аврах ажиллагаа дууссан гэж Хятадын хэвлэлүүд мэдээлсэн.  Түүнчлэн эрс хүйтэн өвөл болж байгаа тул албаныхан гэмтсэн хүмүүсийг эмчлэх, нүүлгэн шилжүүлэх ажилд анхаарлаа хандуулж байна гэв. Харин Чинхай дахь эрэн хайх ажиллагаа дууссан эсэх нь тодорхойгүй байна.

Ганьсу мужид 207,000 гаруй цуурч, гэмтэж, 15,000 орчим барилга нурж, 145,000 гаруй хүн газар хөдлөлтөд хохирсон байна. Хохирогчдод майхан, хөнжил, гэрэл, эвхдэг ор зэрэг 128,000 гаруй яаралтай тусламжийн барааг хүргэж өгөхийн зэрэгцээ уураар жигнэх талх, бэлэн гоймон зэрэг хоол хүнсийг хүргэсэн байна.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн газар нь газарзүйн хувьд хоёр өндөрлөгийн хоорондох шилжилтийн бүс бөгөөд 1800-аас 4300 метрийн өндөрт орших "маш нарийн" топографи бүхий газар нутаг юм гэж "CCTV" мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Хятадын ихэнх нутгийг хамарсан огцом хүйтний улмаас газар хөдлөлтийн дараах нөхцөл байдал улам хүндэрч байна. Мягмар гарагийн шөнө газар хөдлөлтийн голомт болох Ганьсугийн орчимд агаарын температур хасах 15 хэм хүртэл буурчээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр судлаачдаас иш татан мэдээлснээр, нуранги дор дарагдсан хүмүүс хасах 10 хэмд тусламжгүйгээр маш хурдан осгох эрсдэлтэй бөгөөд гэмтэл аваагүй байсан ч 5-10 цаг л амьдрах боломжтой гэв.

Чинхайн газар хөдлөлтөд нэрвэгдсэн Хайдун хотод 21 настай Ду Хайин гэр бүлийн байшинг тэр чигтээ нурж, газартай тэгширсэн гэж мэдэгдэв. Тэрбээр Ройтерс агентлагт газар хөдлөлт болсон шөнө нурангид дарагдсан ээж, 16 настай эгч хоёроо аварч чадсан гэж ярьжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй Ду Хайин хэлэхдээ, гэр бүлийн долоон хүн орон нутгийн засаг захиргаанаас өгсөн майханд хоргодож багталгүй, хоол хүнс, зохих нөмрөггүй автомашиндаа хоног төөрүүлж байна гэжээ.

Орон гэргүй болсон хүмүүст тариалангийн талбайд цугларч, дулаацуулахын тулд улаан буудайн сүрэл шатаахаас өөр сонголт үлдсэнгүй. Зөвхөн ахмад настан, хүүхдүүдийг зориулсан майхан хонуулж байгаа тул долоон хүнтэй нэг гэр бүл машиндаа хоргодсон гэж Бээжингийн залуучуудын өдрийн сонин мэдээлэв.

Газар хөдлөлтийн голомтоос 50 км-ийн зайд  Чинхай мужийн захын 22 хот, тосгон гамшигт өртсөн боловч үүнээс хоёр тосгон хамгийн их хохирол амссан байна.

Хайдонгийн Минхэ муж өмнө нь  хоёр тосгоноос 20 хүн сураггүй алга болж, олон барилга хүрэн лаг шаварт дарагдсан гэж мэдээлсэн. Шавар, нуранги дундуур бульдозерууд газар ухаж буй дүрс бичлэгийг үзүүлж, гол замууд шаварт боогдсон тул эрэн хайх, аврах ажиллагаа болон оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх хүчин чармайлт маш төвөгтэй байсан гэж мужийн хэвлэлүүд мэдээлэв.

53 настай Бао Инзи хэлэхдээ, "Өчигдөр идэх юм байхгүй, өнөөдөр би гэртээ үлдсэн хоолоо идэж байна. Тогоо шанага, аяга сав гээд бүх зүйл шаварт булагдсан. Юу ч үлдсэнгүй" гэж нулимс дуслуулан ярьжээ.

Нөхцөл байдлыг үнэлж буй аврагчид болон ажлын хэсгүүдийн санааг зовоосон зүйл нь зөвхөн хүйтэн жавар байсангүй.

Даваа гаригийн газар хөдлөлтийн онцлог, түүхэн газар хөдлөлтийн идэвхжил болон бусад хүчин зүйлсийн үндсэн дээр ойрын өдрүүдэд тус бүс нутагт дахин 5 баллын хүчтэй газар хөдлөх боломжтой хэвээр байна гэж Ганьсу мужийн газар хөдлөлт судлалын товчоо мэдэгдэв. Эрт сэрэмжлүүлэг өгөхийн тулд газар хөдлөлтийн дараах чичиргээг сайтар хянаж байх болно гэж Хятадын албан ёсны мэдээллийн агентлаг Синьхуа товчооны дэд захирлын хэлснээс иш татан мэдээлжээ.

Сайн дурын ажилтан Ву хэлэхдээ, "Гэр нь ноцтой эвдэрч, нурсан тосгоны иргэдэд майхан өгсөн. Газар хөдлөлтийн дараах чичирхийлэлд санаа зовж байна" гэж хэлэю.

Лхагва гаригийн өглөө 4.0 ба түүнээс дээш баллын хоёр, 3.0 ба түүнээс дээш баллын найман чичирхийлэл мэдрэгдсэн гэж Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төв мэдээлжээ.

Ганьсу мужийн Жишишан мужид болсон газар хөдлөлт нь 10 км-ийн гүнд бүртгэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд үүнийг гүехэн гэж үзэж байна. Гүехэн голомттой газар хөдлөлт хурдан тархаж, газарт их хэмжээний хохирол учруулдаг гэж Синьхуа агентлаг Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвийн ахлах инженерээс иш татан тайлбарлав.

Тектоник идэвхжилтэй Чинхай-Түвдийн тэгш өндөрлөгийн зүүн хойд хил дээр орших Ганьсу зэрэг Хятадын мужуудад газар хөдлөлт ихэвчлэн тохиолддог. Хятадад сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том газар хөдлөлт бол 2008 онд Сычуань мужид болсон 8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бөгөөд 70,000 орчим хүн амиа алдсан юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-21 47.227.179.89

дээд тэнгэр Хятадуудыг удирдагчидаа солихыг шаардсан дохио өгч байна.Одоо шар малгайтны бослого гаргаж Төрөө солих цаг болжээ.

Avatar

Зочин 2023-12-21 202.9.47.20

нэргvй золбин х***а минь зайлаачээ Монголоос чам мэт гамингийн шээс гамингап очиж долоо хог хятадыг тэжээх илvvдээ гарсан менге алга танай хар хятад Монголыг ухааж залгиад дуусч байгаа хахатлаа Монголоос идэж байгаа золбин хятадууд зайлаарай дуухааны хаягдалаа а**а шvv

Avatar

Нэргүй 2023-12-21 43.242.242.59

Монголд өвлийн хүйтэнд газар хөдөлж байшин нурвал хэдэн цагийн дараа барилга дор дарагдсан бүх хүн хөлдөж нас барнаа.Бид ийм үед Хятадын ард түмэнд бага хэмжээгээр туславал хэтдээ бидэнд хэрэгтэй дээ. Юу ч болоо билээ. Коронагийн үед ерөнхийлөгч байсан Х.Баттулга хятадын ард түмэнд 30 мянган хонь бэлэглэсэн нь хятадын ард түмний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Бид ч маш том оноо авсан. Тийм болохоор мэдрэмжтэй л байх нь чухал юм.

Avatar

Зочин 2023-12-21 66.181.161.79

Монголоос гар сунгахгүй юмуу? Одоо л цаг нь шүү дээ. Нөгөө гэрүүдээсээ ач л даа. Зуднаар үхэхээс хойш хамаа байж уу, малынхаа махыг өг л дөө.

Avatar

Хүзүү 2023-12-21 66.181.185.137

ЭНХБОЛД ЭЛБЭГДОРЖ.н нутаг биздээ Украин энэ тэр гэж солиорч явхаар Гансу мужидаа очиж тусалмаар юм тэд.

Avatar

Үхэр ээ 2023-12-21 66.181.177.25

Чи харин энд ингээд Оросын төлөө бусад Монголчуудаа доромжилж байхаар Укриан явж Орос ахдаа туслаач. Тэнд очоод жолооч, манаач, тогооч ч болохноо хийн үүдээ? Эсвэл солиороод байлгүй Монгол нутагтаа Монгол хүндээ хайртай яваач дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж