
Уруулын хээг унших арга
Эдди үүнд анализ хийхээсээ өмнө уруулын хээг унших аргыг ингэж тайлбарлаж байна. “Хүний уруулын хэлбэрийг гаднаас нь хараад ямар хээтэйг мэдэх аргагүй Уруулын хээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж байдаг. Яг л хэвлэсэн ном шиг. Хуудас бүр нь өөр өөр түүх өгүүлдэгтэй адил.”
Дугуй хээ
Уруулын хээ дугираг, зууван хэлбэртэй байвал уг хүн аливаа зүйлд хөнгөнөөр ханддаг гэсэн үг. Тэд зөрчилдөх дургүй. Бас бусадтай маргахаас зайлсхийдэг. Хүн болгоныг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг.
Ромбо хээ
Ийм хүмүүс яг л алмаз шиг гялалзаж гэрэлтэж байдаг. Алмазанд хүмүүс дуртай байдаг шиг тэд хамгийн сайн найз болж чадна. Тэд маш азтай,одтой, шаргуу хүмүүс. Гэртээ ч ажил дээрээ ч тэд хийж байгаа зүйлдээ дуртай байдаг. Нийгэмд тэдний оролцоо маш их бөгөөд бусдад өгөөмөр ханддаг.
Дээд уруулын хээ нимгэн бол
Ийм хүмүүс маш голомтгой хэдий ч нягт нямбай, орчиндоо хурдан дасах нь элбэг. Тэд шинэ зүйл бодож олохдоо гаргууд төдийгүй аливаа зүйлийг олон талаас нь харж чаддаг.
Доод уруул нимгэн бол
Ийм хүмүүс элдэв тоо, дугаар тогтоохдоо гайхалтай ой сайтай байдгаас гадна аливаа зүйлийг эргэцүүлэн бодохдоо сайн.
Дээд уруул зузаан бол
Ийм хүнд хамаг зовлонгоо дэлгэн ярьж болно. Учир нь тэд хүний зовлонг сайн ойлгодог хүмүүс. Хэнд ч туслахад бэлэн байдаг.
Доод уруул зузаан бол
Тэд хүүхэд амьтанд их хайртай. Тэдний дунд зохиолч, жүжигчид голдуу байдаг нь санамсаргүй зүйл биш.
Уруулын хээ тод бол
Тэд амьдралын баяр баясгалантай хүмүүс. Уруулын хээ тод байх тусмаа тэднийг их эрч хүчтэй гэдгийг илэрхийлж байдаг. Тэд хүссэн зүйлээ хийдэг бөгөөд амжилтанд заавал хүрдэг. Тэдэнд удирдагчын шинж чанар байдаг тул бусдад итгэл үнэмшил төрүүлж чадна. Ийм хүмүүс хувийн бизнестэй байх нь элбэг.
Өнгөц хээ
Маш бүдэг уруулын хээ үлдээдэг хүмүүс ядаргаанд орсон байх нь цөөнгүй. Тэдэнд амралт, тайван байдал хэрэгтэй. Уруулын хээ нь тэдгээр хүмүүс өөртөө маш бага цаг зарцуулдгийг харуулж байна. Эс бөгөөс тэд бусдад ч тусалж чадахгүйд хүрнэ.
О. Халиун