Эрдэмтдийн бүтээл Орхон аймгийг лагийн өмхий үнэрээс салгажээ

Хуучирсан мэдээ: 2023.12.21-нд нийтлэгдсэн

Эрдэмтдийн бүтээл Орхон аймгийг лагийн өмхий үнэрээс салгажээ

Эрдэмтдийн бүтээл Орхон аймгийг лагийн өмхий үнэрээс салгажээ

Шинжлэх ухааны академ/ШУА/-ийн Биологи химийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэд хөрсний эко системийг сайжруулах, ургамлыг хортон шавьжаас хамгаалах, цэвэрлэх байгууламжийн лагийг органик бордоо болгох био бэлдмэлийг бүтээсэн нь үр дүнгээ өгч, Орхон аймгийг лагийн өмхий үнэрээс нь салгажээ.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн багийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан М.Мэнд-Амар био бэлдмэлийг гаргаж, туршилт амжилттай болсон талаараа “Бидний гаргаж авсан бэлдмэлд агуулагдаж байгаа бичил биетүүд нь хөрсийг доройтуулж буй хүнд металл болон хүнд хортой нян бактерын эсрэг үйлчилгээтэй, бичил биетний комплекс юм. 2019 оноос хойш Эрдэнэт хотын төв цэвэрлэх байгууламжийн 60000 метр куб хэмжээтэй лагийг боловсруулахад уг бэлдмэлийг ашиглахад үр дүнгээ өгсөн. Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийнх нь өмхий үнэр үнэртэхээ больсныг иргэд нь мэдэрдэг болсон гэж бодож байна. Цэвэрлэх байгууламжуудын ил хуримтлагдсан лагийг боловсруулахад энэхүү бэлдмэлийг ашигласан. Уг бэлдмэл маань лагийг боловсруулж, үнэрийг дарахаас гадна хөрсний доройтлыг зогсооно, хөрсөнд нэн хэрэгтэй азот, фосфор, калийг агуулдаг тул шим тэжээл өгдөг онцлогтой” гэлээ.

Иймээс дээрх технологийг бусад аймгуудын цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулж, мөн айл өрхүүд ч нүхэн жорлонгийнхоо лагийг үнэргүй болгож, боловсруулахад уг бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой гэсэн үг юм байна.

Улаанбаатар хотын хөрсийг бохирдуулж буй нэг том гамшиг нь гэр хорооллын 680 мянга орчим нүхэн жорлон болж хувирсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сануулах болсон. Нүхэн жорлонгийн уршгаар ундны ус их хэмжээгээр бохирдох болсон. Нийслэлийн зүгээс агаар, хөрсний бохирдлыг бууруулах шийдэл нь гэр хорооллыг барилгажуулах гэж үзэж буй. Гэхдээ энэ нь бохирдчихоод буй хөрсийг дахин бохирдохоос сэргийлэх л арга хэмжээ болж чадна. Өөрөөр хэлбэл, 680 мянган жорлонгийн лагийг боловсруулж, аюулгүй болгохгүйгээр Улаанбаатар хотод хэчнээн мянган айлын орон сууц бариад гэдэсний савханцар үүсгэдэг хортой бодисыг устгах боломжгүй байгаа. Харин Монгол эрдэмтдийн гаргасан дээрх бодисыг гэр хорооллын нүхэн жорлонгийн лагийг боловсруулж, шимт бодис болгон хувиргахад ашиглавал хөрсний бохирдлыг жинхэнэ утгаар нь бууруулах бололцоо байгаа юм.

Дэлхий дээр судлаачид хөрс, ус, ахуйн бохирдлыг бууруулах зорилгоор хоёр төрлийн бэлдмэл гаргасан. Гэхдээ химийн найрлагатай бэлдмэл ихээр гаргасан нь эргээд хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлж эхэлсэн. Тухайлбал, хлормин, жавелион зэрэг ариутгалын бодис нь ууршимтгай учраас хавдар үүсгэдэг гэдэг анхааруулгыг өгч, хэрэглэхийг хориглож эхэлсэн байдаг. Тэгвэл Биологи химийн хүрээлэнгийн судлаачид “Био арвис” нэртэй ахуйн зориулалтаар ашиглах боломжтой арутгалын бодис гаргасан нь биологийн гаралтай тул хүний эрүүл мэндэд хоргүйгээрээ мөн онцлог бүтээгдэхүүн болж чаджээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж