БОАЖ-ын сайд аа, сургууль, цэцэрлэг барих газар олгооч!

БОАЖ-ын сайд аа, сургууль, цэцэрлэг барих газар олгооч!

БОАЖ-ын сайд аа, сургууль, цэцэрлэг барих газар олгооч!

Хан-Уул дүүргийн Зайсан, Яармагт өндөр, өндөр шилэн барилгууд сүндэрлэн боссон ч төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүйгээс эцэг, эхчүүдийн хувьд хүүхэд, багачуудаа хаана сургах вэ гэдэг асуудалтай нүүр тулсаар уджээ. Уг нь оршин суугчид асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор гурван жилийн өмнөөс Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд хандсан төдийгүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс ч дэмжлэг хүсч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хороонд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг баригдаагүй. Харин энэ хугацаанд дээрх хороодод 20-25 давхар орон сууц, оффисын зориулалттай өндөр шилэн барилгууд л олноороо сүндэрлэн босчээ.

Харьяаллаараа газар нь Хан-Уул дүүрэгт багтдаг  ч дээрх хороод нь Богдхан дархан цаазат тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг тул дүүргийн Засаг даргын зүгээс газрын асуудлыг шийдэх бололцоогүй.

Зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар олгох эрх хадгалагддаг байна.  Тиймдээ ч улсын тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлал эрхлэх зорилгоор газрын зөвшөөрөл хүсч авчихаад зориулалтыг нь өөрчилсөн бол цуцлах шийдвэрийг тус яам гаргадаг гэсэн үг.

Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өмнө нь Богд ууланд нийтдээ 50 гаруй үзэсгэлэнт амыг авлигач баячууд хашаалсан байснаас 36-г нь Байгаль орчин аялал жуулчлалын яам цуцаллаа” гэдгээ олон нийтэд зарлаж байсан удаатай. Мөн Хан-Уул дүүрэгт нэн шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг 2023 оны гуравдугаар сар гэхэд шийднэ” гэдэг зүйлийг ч ярьсан. Гэвч одоог болтол дээрх хороодод газрын асуудал шийдэгдээгүй байгаа нь нийслэлийн 2024 оны төсөвт суулгасан хөрөнгө “будаа болох вий” гэдэг болгоомжлолыг ч төрүүлж байгаа юм. Учир нь, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар саяхан Улаанбаатар хотын 2024 оны төсвийг батлахдаа Хан-Уул дүүргийн 23 хороонд шаардлагатай сургууль барихад шаардагдах 18 тэрбум төгрөгийг хөрөнгийг суулгаж өгчээ.  Нийт 960 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөсөн юм байна. Гэхдээ газрын асуудлыг шийдвэрлээгүй нөхцөлд хэчнээн тэрбумаар нь хөрөнгө батлаад нэмэргүй.  Иймээс ганц найдвар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болж хувираад байна.

Нөгөө талдаа, дээрх дүүргийн 23 дугаар хорооны хүүхэд багачууд сургуульдаа очихын тулд Яармагийн авто замыг хөндлөн гарах шаардлагатай болдог аж. Зарим сурагч сургуульдаа очихын тулд  1 км газар алхахаас аргагүй.

Хүйтэн өдрүүдэд бол хүнд. Авто замыг хөндлөн гарна гэдэг бол айдас хүйдэс.  Эцэг, эхчүүдийнх нь хувьд өдөр бүрийн санаа зовоосон асуудал гэж хэлж болох нь.

УИХ-аар өнгөрсөн сард Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мөн л дархан цаазат газрын асуудлыг хөндсөн. Тодруулбал, тэрбээр “Богдхан дархан цаазат газарт отог нэртэй орон сууцны хороолол боссон нь үнэн. Бодит пакт. Сургууль, цэцэрлэг барих уу үгүй юу, хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцүүлэх үү, үгүй юу гэдэг нь одоо ч хууль эрх зүйн хувьд тодорхойгүй явж байна” гэдэг асуудлыг хөндсөн удаатай. Иймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар ч эл асуудалд анхаарах шаардлага үүсч байна гэж хэлж болохоор байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-12-21 43.228.130.188

Ганц зүйл байна… Ой Мод тайрч устгаж байшин барьж болохгүй… харин задгай модгүй хэсэгт орон сууцууд барих хэрэгтэй ш дээ… дандаа гэр хороололдоо байна гэж үү

Avatar

Зочин 2023-12-21 202.21.107.73

Богд уулын дархан цаазтай газар сургууль цэцэрлэг барих хэрэггүй. Ер нь ямар нэгэн дэд бүтцээр ч хангах хэрэгггүй байсийм. Хууль зөрчиж барьсан авсан улсууд жангаа эдлээд байж байг

Avatar

Нэргүй 2023-12-21 202.131.238.26

Зайсанд амьдардаг айлын хүүхэд улсын буюу ядуусын сургуульд сурдаггүй юм.

Avatar

Нэргүй 2023-12-21 216.38.195.74

-##-;

Avatar

XT; 2023-12-21 216.38.195.74

OPON

Avatar

-OC; 2023-12-21 216.38.195.74

prujy!

Avatar

√OyShy; - 2023-12-21 216.38.195.74

tarxuniemegtei xybtsaclaj

Avatar

zaitai baix zopiylaltuin; 2023-12-21 216.38.195.74

(xubcgupdylm)

Avatar

з 2023-12-21 202.126.88.220

тэр Зайсанд чинь ардууд амьдардаггүй юм биш үү. Нөгөө авлигачин, нүүрсчид өндөр үнэтэй байр байшин хаусанд мөнгөө угааж суудаг гэж ойлгогдож байна. Тэдэнд яахаараа улсын сургууль гэнэтхэн хэрэг болчихвоо. сургууль нэрээр байшин барих гээд байгаа юм уу

Avatar

Hohi chini 2023-12-21 202.21.108.18

сургууль барих мөнгө байгүй

Avatar

Нэргүй 2023-12-21 216.38.195.74

=

Avatar

blrblgj ; ? 2023-12-21 216.38.195.74

transhaani

Avatar

Нэргүй 2023-12-21 103.11.194.254

Байгаль орчны ажлаа хийхээ больсоон зөвхөн аялал жуулчлал болсон Уул нь суурь нь байгаль орчин юм шүү дээ Гэтэл…

Avatar

иргэн 2023-12-21 202.21.117.210

Байгаль орчны сайд гэдэг хүн газар олгодог биш эсэргээрээ хамгаалах ёстой хүн шүү дээ гэтэл өнөөхийнх нь мэдрэл сансарт төөрцөн яваа тэр дайны юм ойлгох ухаан мэдрэлтэй хүн биш тархины түгжээ нь тайлагдаагүй

Avatar

Зочин 2023-12-21 202.179.15.71

Аялал жуулчлалын бүс гэсэн гоё нэртэй цаад санаа нь дан орон сууц хаус барих зөвшөөрөл гэсэн үг. Одоо Богд уулын ойр орчим аялал жуулчлалын бүс,барилга барих зөвшөөрөл бүрэн зогсоо.

Avatar

зочин 2023-12-21 139.5.219.218

Зайсан орчим угаасаа дархан цаазтай газрын бүс.
Анхнаасаа барилгажуулах ёсгүй байсан.
Буруу бодлогын харгай их байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж