Томсгосон тойргийн асуудлаар парламентад суудалтай намууд санамж бичиг байгуулав

Томсгосон тойргийн асуудлаар парламентад суудалтай намууд санамж бичиг байгуулав

Томсгосон тойргийн асуудлаар парламентад суудалтай намууд санамж бичиг байгуулав

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн санамж бичиг байгуулж, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар өнөөдөр /2023.12.20/ гарын үсэг зурлаа.

Санамж бичигт, 

  • Үндэснийхээ нийтлэг эрх, ашгийг дээдлэн, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдралд бодитоор хэрэгжүүлэхийн тулд  УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах;
  • Хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор бүсийн төв хотуудыг бий болгох, нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулах, бусад томоохон газруудын хөгжлийг дэмжих
  • Хурдтай өөрчлөгдөж буй олон улсын шинэ нөхцөл байдалд нийцүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон эрх зүйт ёсыг бэхжүүлэх
  • Улс орны болон бүс нутгийн хөгжлийн бодлогыг уялдуулан нэгтгэж, төсөв хөрөнгө оруулалтын оновчтой бодлогыг бий болгох, улс төрд төлөөлөгчөө илгээх иргэдийн сонголтыг өргөжүүлэх
  • Популист улс төрөөс татгалзаж хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг Үндэсний хэмжээний бодлогын намуудыг төлөвшүүлэх, тойргийн төсвөөс татгалзаж кластер дээр суурилсан бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих
  • Улс төрийн зөвшилцлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улс төрийн тогтолцооны хувьд нэгдмэл байх зарчмыг алдагдуулахгүйгээр, УИХ-ын сонгуулийг хуулийн дагуу шударгаар зохион байгуулах, сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг хадгалах, УИХ-ын гишүүн жинхэнэ утгаараа Монголын нийт ард түмний төлөөлөгч болох зарчмыг бодитоор хэрэгжүүлнэ гэжээ.

Санамж бичигт туссан асуудлаар Монголын улс төрийн бүх намтай зөвшилцөх юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-12-20 172.226.43.240

Баянөлгииг тусад нь тойрог үндсэн хууль зөрчиж бусад аймаг үндэстэн ястанаа доромжилож байна шүү юКазакууд үүнии дараа тусгаар болно гэнэ шүү нутаг усны нэр казак болгосон ингэж байхад нь даврааж байна .Жекей Мурат Сайран гээд төрийн хайр хишиг хүртээд нулимаад явсан Одоо Эрдэнэс таьан толгой үнэлгээний дарга казак залуу сонсголын түр хорооны гишүүдээр тоглож байгааг хараа биз дээ

Avatar

сонгогч 2023-12-20 202.9.46.172

Баян-өлгийг 1 тойрог болгх нь Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж байна… сонгогчдыг ялгаварлан гадуурхсан хэрэг болно…МАН
тэнэглэлээ зогсоо… 2024 оны сонгуульд унамаар байгаа бол тэгээрэй……..

Avatar

Даваа 2023-12-20 66.181.191.237

ЭНЭ ЗӨВ ШҮҮ, ЖАЛГА, ДОВЫН ҮЗЛЭЭСЭЭ САЛАХ АЛХАМ, ЯВААНДАА 365 СУМЫГ Ч ЦӨӨЛӨХ АЛХАМ ШҮҮ, ТЭР БАЯНӨЛГИЙГ ТУСГАЙ ТОЙРОГ БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТОХСҮРЭН ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ, ТЭР БОЛОХГҮЙ ШҮҮ, УЛАМ БҮР ТУСГААРЛУУЛАХ ГЭЭД БАЙГАА БАЙДАЛ РУУ Л ОРУУЛАХ ГЭЭГҮЙ БОЛ, ҮҮНИЙГ ХАРИН БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2023-12-20 192.82.92.204

Зөвш дээ, одоо ганц шанс энэ л юмдаа,

Avatar

Нэргүй 2023-12-20 76.67.107.193

Сэтгүүлч Н. Өнөрцэцэгийг суллаxын төлөөx бүx ард түмний ажил xаялт өнөөгийн нийгмийг өөрчлөx эргэлтийн цэг болно. Одоо нэгдэx цаг болсон.

Avatar

Нэргүй 2023-12-20 76.67.107.193

Ер нь Монголыг засаx ганц арга зам энэ видеог үз, цааш нь шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж