Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ

Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг зохицуулах шаардлага үүсээд байна.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн, Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна.
Иймд байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртэх боломжийг олгох, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшдэггүй, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд тус компанийн 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ. Цаашид 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс шинээр төрсөн Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг шууд эзэмшүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын 2.5 сая иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 18.4 хувийг эзэмшиж байсныг нэмэгдүүлэн 3.5 сая иргэн 34 хувийг эзэмшихээр боллоо. Монгол Улсын 3,541,803 орчим иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34хувь буюу 4.08 тэрбум хувьцааг эзэмшүүлснээр төрийн эзэмшил 65.9 орчим хувь болж буурахаар байна” гэж мэдээллээ.
 
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төрийн холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа.
Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвөл ирэх жуулчдыг татахын тулд агаарын тээврийн МИАТ компанийн нислэгийн дундаж үнийн 25-40 хувийн хөнгөлөлтийг хадгалж, тур операторуудтай хамтран өвлийн аяллуудыг шуурхай төлөвлөхөөр тусгажээ. Зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрууд өвлийн улиралд төлбөрөө 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэжээ.
Мөн иргэд, олон нийтийн өвлийн амралттай уялдуулж дотоодын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд амрах, аялах нөхцөл боломжийг бүрдүүлж, өвлийн спортын уралдаан, тэмцээнийг тогтмол зохион байгуулна. Энэ хүрээнд хил орчмын аялал жуулчлалын маршрутыг гаргах бөгөөд авто аяллууд, мөсний шагай, сурын харваа зэрэг үндэсний болон спортын  бусад төрлүүдийн тэмцээн, уралдаан, мөн “Мөнгөлөг шагшуурга”, “Хөх сувд” мөсний баяр, Бүргэдийн баяр, Түмэн тэмээний баяр, тэмээн поло, Цааны баяр, Нүүдэлчдийн өвөл-Цагаан сар зэрэг үндэсний эвентүүдийг зохион байгуулахаар аялал жуулчлалын хөтөлбөрт тусгасан байна.

Малын тэжээлийн экспортыг 2024 оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоосныг 2024 он дуустал сунгалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ  болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтох зэргээр 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Энэ сарын 10-ны байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна.
Монгол орны нийт нутгаар арваннэгдүгээр сарын 01-нээс 12-р сарын 8 хүртэл нийт дөрвөн удаагийн цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болсон. Их хэмжээний цас орсны дараа нийт нутгаар дулаарч, эргэж хүйтэрсний улмаас цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтон бэлчээр дарагдсан байна.
Танилцуулгатай холбогдуулан малын тэжээлийн экспортыг 2024 оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоосон хугацааг 2024 он дуустал сунгалаа.
Мөн нөхцөл байдал хүндэрч отор, нүүдэл нэмэгдэж байгаа тул отроор яваа малчдыг хөөх асуудлыг таслан зогсоож, бэлчээрийн даац, нөөц боломжид тулгуурласан отор нүүдлийн зохицуулалтыг тухай бүр хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймаг, сумдын Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Товч мэдээ
-Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрыг ажиллуулах тогтоолыг баталж, чиг үүрэг, төсөв, орон тоо зэргийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс тус газарт шилжүүлэхийг БХБ-ын сайд Ц.Даваасүрэнд даалгалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-12-20 126.47.107.114

Цахилгаан станцаа эхэлж барьчихаад дараа нь бусад асуудал руугаа ормоор юм. Гол юмаа ярьж хийхгүй байж ногдол ашиг ч тарааахгүй байгаа хувьцааны тухай яриад яахав дээ. Ярья гэвэл хэзээ ч ярьчихна шүү дээ. Хэн ч ярьчихна. Цагийг дэмий юм ярьж өнгөрөөдгөө болимоор юм.

Avatar

Иргэн 2023-12-20 202.126.89.238

битгий худлаа ярьж сонгууль ойртохоор иргэдийн толгой угаахаа боль хувьцаа нэртэй ашиг өгдөггүй авах ёстой ашгийг нь төрд байгаа хулгайчид ах дүү цүнх баригчтайгаа нийлж иддэг үхмэл хувьцаагаар яахаа

Avatar

кочин 2023-12-20 103.212.119.97

1072 хувьцааныхаа ногдол ашгийг өгөөчээ. бас үндэсний ААН-үүдийн эзэмшиж буй рувьд мөн ногдол ашиг ьарааж хэвшмээр байна

Avatar

Нэргүй 2023-12-20 3.25.102.228

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаар балтуушаа хийх юм. Нүүрснээс хулгайлсан мөнгийг маань олоод, хулгайчуудыг шоронд нь хатаагаад, цахилгаан станцаа барь ХУЛГАЙЧУУДАА.

Avatar

Нэргүй 2023-12-20 66.181.160.46

Юун өвлийн аялал зуучлал замынхаа цасаа олигтой шийдэж чадахгүй байж 😡😡😡 наад хортой хар утаа түгжрэлд хэн ирхэв дээ

Avatar

Нэргүй 2023-12-20 103.57.92.237

Хөгшчүүлийн 1072- хувьцааг буцааж авмаар ына аа

Avatar

Иргэн. 2023-12-20 43.228.129.139

Энийгаа иргэд хоорондоо зардаг болж байж бодит хөрөнгө болох гээд байнаа, хоосон тоогоор яадын

Avatar

Нэргүй 2023-12-20 203.23.49.205

ergeed untchihgui bol harin gaigui yum dugaraad bnu yavij amrii baiz yag 50 havi biz

Avatar

Иргэн 2023-12-20 139.5.218.52

өмнөхөө ч өгч чадахгүй байж чихэр долоолгож байгаа юм шиг доромжилчих юмаа

Avatar

Нэргүй 2023-12-20 158.59.146.30

yamar ch hereggui, ashiggui, ami ordoggui iim huvitsaa heregtei yu??? songuuli duhuud ih hetsuudej bnaa ta hed min, hetsa byiga ch ta hediigee udej zailuulah boljee gej, bye bye bye

yamar ch hereggui, ashiggui, ami ordoggui iim huvitsaa heregtei yu??? songuuli duhuud ih hetsuudej bnaa ta hed min, hetsa byiga ch ta hediigee udej zailuulah boljee gej, bye bye bye

Avatar

Нэргүй 2023-12-20 103.57.92.105

Xuvitsaani orond 1 saya tug avsan xymyys xuvitsaa ezemshixne baina. Tegvel 1 saya tug avaagui xuvitsaa avsan xymyys 1 saya tugrug avax yostoi biz dee

Avatar

Иргэн 2023-12-20 66.181.176.216

монголын иргэн бүр хүртэх эрхтэй юм бишүү тэгээд тэр оюу толгойгоос ч гэсэн хүртэх эохтэй яагаад гэвэл энэ чинь манай монголын иргэн бүрийн баялаг шүү гадаадуудад дарлуулж дээрлхүүлж шулуулж байж ийм заваан байж болохгүй ээ

Avatar

Noogdol ashgiin dun usguj Tsah/tants sanhuujuulah uu!? 2023-12-20 103.57.95.200

kkk.unuudriin nuursnii sonsgol deer 1072 huvitsaagaa irged avahgui baij tsahilgaan stantsiig sanhuujuulehed ug uu, barigdaj duusahaar 10-20 jiliin daraa mash ih noogdol ashig avah bolomj burdeh yum Dorjhand gishiin yarisan shuu. Odoo baigaad irgeddee ugch chadahgui avah yum yarij baihad turuugui huuhded ugh yum yarij baidag.. MAN, terguulsen zasgiig yaamaar ch yum dee. Bidniigee doromjilj hanahgui yum doo. Ene baidliig ajiglaval huvitsaa ezemshigchdiinhee toog nemeheer medeej huviarlah

Avatar

Нэргүй 2023-12-20 103.212.117.186

Ногдол ашгаа өгөхгүй худлаа шилний цаадах чихэр л долоолгож юм даа худлаа шаампарууд. Цаагуураа мөнгийг нь ч, нүүрсийг нь ч хулгайлж идэж дэлбэртлээ баяжаад л.

Avatar

Нэргүй 2023-12-20 76.67.107.193

Ер нь Монголыг засаx ганц арга зам энэ видеог үз, цааш нь шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж