Шалгалтыг 90 секундын өмнө дуусгасан гэж шүүхэд ханджээ

Шалгалтыг 90 секундын өмнө дуусгасан гэж шүүхэд ханджээ

Шалгалтыг 90 секундын өмнө дуусгасан гэж шүүхэд ханджээ

Өмнөд Солонгосын хэсэг сурагч коллежийн элсэлтийн шалгалтыг 90 секундын өмнө дуусгасан гэж шүүхэд ханджээ. Дахин шалгалт өгөхийн тулд суралцах нэг жилийн зардал буюу хүн тус бүр 20 сая вон нэхэмжилсэн байна. Шалгалтыг эрт дуусгасан нь дүнд нөлөөлсөн гэж хуульчид мэдэгдэв.

Өмнөд Солонгос улс коллежийн элсэлтийн шалгалтаараа алдартай. Энэ өдөр тус улс агаарын орон зайгаа түр хаах, такси унаа сурагчдад үнэгүй үйлчлэх, хөрөнгийн зах зээлийн нээлтийг хойшлуулах зэргээр сурагчдын анхаарлыг сарниулахгүй байх бүхий л арга хэмжээг авдаг. Сурагчид олон төрлийн хичээлээр найман цаг үргэлжилсэн шалгалт өгдөг. Энэ нь дэлхийн хамгийн хэцүү шалгалтуудын нэгд тооцогддог ажээ.

Энэ жилийн элсэлтийн шалгалтын дүн арванхоёрдугаар сарын 8-нд гарсан.

Ойролцоогоор 39 оюутан эхний цагийн хонх эрт дуугарсан гэж гомдол гаргасан байна. Мөн үүнээс болж дараа дараагийн цагуудад төвлөрч чадаагүй гэжээ. Тухайн үед нь зарим оюутан цаг болоогүй байгааг хэлсэн боловч зохион байгуулагчид материалыг нь шууд хурааж авсан гэлээ. Багш нар алдаагаа ухамсарлаад дараагийн хэсэг эхлэхийн өмнө сурагчдад дахин 90 секундын хугацаа өгсөн. Гэвч сурагчид өмнөх хариултуудаа өөрчилж засах боломжгүй байжээ.

Хонх эрт дуугарсан хэргээр сурагчид гомдоллож буй тохиолдол ганц энэ удаагийнхаар дуусахгүй. Тодруулбал, 2021 оны элсэлтийн шалгалтын үеэр хоёр минутын өмнө хонх дуугарсан гэж гомдол гаргасан сурагчид долоон сая вонын нөхөн төлбөр авсан удаатай.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-20 66.181.166.134

мөнгө нэхэмжлэх нь маш зөв, маш ихээр төвлөрсөн үед ингэж эрт хонх дуугаргах нь хорон санаатай үйлдэл. энэ шалгалтаас олон залуусын хувь заяа хамаардаг учраас Солонгост үнэхээрийн аймаар өрсөлдөөн болдог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж