Хятадад газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 130 хүрэв

Хуучирсан мэдээ: 2023.12.20-нд нийтлэгдсэн

Хятадад газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 130 хүрэв

Хятадад газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 130 хүрэв

Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу мужид Даваа гаригийн шөнө 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Гэхдээ АНУ-ын геологийн албанаас газар хөдлөлтийн хүчийг  5.9 магнитуд гэж тодорхойлсон байна.

Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо Мягмар гаригт 111 байсан бол өнөөдрийн байдлаар 130 хүрээд байна. Мөн гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо өчигдөр 200 байсан бол өнөөдөр 1000 болж нэмэгджээ. Ганьсу мужийн өмнөд хэсэгт орших Чинхай мужид 16 хүн сураггүй байна. Түүнчлэн 5000 гаруй байшин барилга эвдэрч сүйдсэнийг Жишишан хошууны албаныхан мэдэгдлээ.

Газар хөдлөлтийн голомт Линься хотоос баруун хойд зүгт 37 км зайд, 9 км гүнд байжээ.

2014 онд Юннань мужид болсон газар хөдлөлтөөр 600 гаруй хүн нас барж байсан. Үүнээс хойш ийм олон хүн амь үрэгдсэн газар хөдлөлт Хятадад бүртгэгдээгүй байв.

Ганьсу муж нь Монгол Улстай хиллэдэг бөгөөд Төвөд, Лёссийн тэгш өндөрлөгүүдийн дунд оршдог. Тус бүс нутаг нь Хятадын хамгийн ядуу буурай хэсэгт тооцогддог. Мөн угсаатны хувьд хамгийн олон янз байдаг муж юм.

Газар хөдлөлтийн чичиргээ үргэлжилсээр байна. Ирэх өдрүүдэд 5.0 магнитудаас ч хүчтэй газар хөдлөлт дахин болно гэдгийг албаныхан анхааруулав.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж