"Шинээр төрсөн иргэддээ 1072 хувьцаа эзэмшүүлж, ногдол ашиг олгоно"

"Шинээр төрсөн иргэддээ 1072 хувьцаа эзэмшүүлж, ногдол ашиг олгоно"

"Шинээр төрсөн иргэддээ 1072 хувьцаа эзэмшүүлж, ногдол ашиг олгоно"

Засгийн газрын өнөөдрийн /2023.12.20/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх тогтоолын төслийг нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхээр болж, тогтоолын төслийг өргөн барихаар боллоо.

Засгийн газраас гаргасан 2010 оны долдугаар сарын 7-нд гаргасан 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 хүртэл хувийг иргэн, аж ахуй нэгжид  эзэмшүүлэх, эхний ээлжинд 20 хувийг иргэдэд, 10 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр аж ахуй нэгжид хувьцаа эзэмшүүлэхээр заасан. Мөн 2012 онд Засгийн газраас хувьцаа эзэмшигчтэй холбоотой тогтоол гарсан.  Ингэснээр 2012 оны  дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргаж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн.

УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 8-нд батлагдсан тогтоолд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх үүрэг чиглэл өгсөн. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгч “иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх ёстой” гэсэн чиглэл өгсөн. Засгийн газраас УИХ-д өргөн барих тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын нийт иргэд бүрэн эзэмшиж байх. Нэг ёсондоо өнөөдөр 2.5 сая иргэн 18.4 хувийн хувьцаа эзэмшиж байгаа бол шинээр мэндэлсэн хүүхдүүд, Монгол Улсын харьяат болсон иргэндээ хувьцаа эзэмшүүлэх асуудлыг жигд хүртээх тогтоол өргөн барих боллоо.

Энэхүү тогтоолд гурван зүйл агуулагдаж байгаа.

Нэгдэх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг нийтээрээ эзэмших. Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь цаашдаа шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын  харьяат болсон иргэн нь хувьцаа эзэмшигч болгодог байх асуудал шийдэгдэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй. Тийм учраас Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд хувь эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан.

2015 онд тухайн үеийн Засгийн газар “Сайн хувьцаа” гаргаж, тодорхой тооны ахмад настан, оюутан залуучууд, зарим төрийн албан хаагчдад Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, тэтгэврээ урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдан авсан. Тухайн үед хувьцаагаа нэрлэсэн ханшаар нь буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлж зарсан иргэдэд 2028 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл уг зарсан үнээрээ хувьцаагаа эргүүлэн худалдан авах боломж олгож байгаа. Зарим иргэн хувьцааныхаа талыг зарсан, зарим иргэн хувьцааныхаа 30 хувийг зарснаас ногдол ашгаа бусад иргэдтэйгээ ижил хүртэх боломжгүй байгаа учраас Засгийн газар энэ боломжийг таван жилийн хугацаанд буцаан авах боломжийг бүрдүүлж өгч байна.

Тогтоол УИХ-аар орж батлагдсантай хоботойгоор цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн ногдол ашиг тогтмол олгогддог болох. Үйл ажиллагаатай нь холбоотойгоор илүү өндөр ногдол ашиг олгогддог болох шаардлагатай гэж үзэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны тухайд 1.6 их наяд орчмын төгрөгийн ашигтай ажилласан. 2023 оны жилийн эцсийн тайлан хараахан гараагүй байгаа. Тийм учраас тус компанийн нийт ашгийг өнөөдөр тодорхойлж хэлэх боломжгүй байна.

УИХ-аас тогтоолыг дэмжиж баталсны дараа Засгийн газар хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны ашиг хэд байгаа юм, түүнээсээ нийт ард иргэдэд хэдэн төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой байна вэ гэдгийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг төлөөлж суух ТУЗ -ийн гишүүдийг нээлттэй цахим хэлбэрээр сонгодог байх асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-20 59.153.113.64

сонгууль

Avatar

Нэргүй 2023-12-20 139.5.216.152

Ноогдол ашиг нь хаана байна аа?

Avatar

Zochin 2023-12-20 24.15.5.204

Urd.n.torson.humuusdee.ogchihood.hutsaach.
novshoo.odoo.enend.n.itgeed.dahiad.songono.
gej.bodohoor.uur.min.hurch.bna.n****.gej

Avatar

Нэргүй 2023-12-20 202.55.188.39

ene g*** chadhuu

Avatar

Нэргүй 2023-12-20 185.209.84.146

Энэ нэг Говь-Алтайн хулгайч гар Монголын төрийн МАНаар дамжуулаад сөнөөлөө дөө бишдаг алчих юмсан

Avatar

Нэргүй 2023-12-20 202.9.46.213

Зев

Avatar

Нэргүй 2023-12-20 202.21.107.7

Ноогдол ашиг авдаггүй хувьцаа эзэмшигч байгаад ч яах ч юм билээ Хахаж үхтэлээ нүүрс гударсан хулгайчууддаа хариуцлага тооцож чадахгүй байж ингэж попроод яахав дээ

Avatar

Зочин 2023-12-20 66.181.161.67

аваагүй жилүүдийн хувьцаагаа авмаар бна

Avatar

Нэргүй 2023-12-20 59.153.112.119

Zail2

Avatar

Нэргүй 2023-12-20 59.153.114.181

наад 1072-оо б**с рүүгээ чих үхэж байхдаа таарсан хулгайч нараа

Avatar

Zochin 2023-12-20 59.153.114.28

Шуналын тулам. Идэж ууж ханаж цаддаггүй хог. Хууль зөрчөөд Ерөнхий нарийн бичгийн ажлаа давхар хийгээд байгаад байж ичээч. Энэ мэдэгдэл ч гэсэн худлаа л гэсэн үг шүү дэн. Иргэдэд эзэмшүүлэх хувьцаагаа ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх гэж байгаа юм бэ? Төрийн мэдлийн хувьцаанаасаа л үнэ төлбөргүй өгдөггүй л юм бол зүгээр өгчихдөг юм байхгүй шүү. Тэр сангийн болон эдийн засгийн сайдууд нь дуугардаггүй л юм байхдаа. Шал худлаа сонгуулийн шоу хийхээ боль.

Avatar

Нэргүй 2023-12-20 202.21.107.23

JDU sangaas hulgai hiisn ene ih huurhun hulgacih nuursen deer bas shaaj bn lee ne nusan taglaa jang ni iduuleh boloogui u

Avatar

зочин 2023-12-20 66.181.184.54

юу гээ л худлаа хуцаад байгаан. хэл ам нь ээдрээд. хжвьцааныхаа ашгийгиөгөөч муу хулгайч ууд

Avatar

Нэргүй 2023-12-20 76.67.107.193

Ер нь Монголыг засаx ганц арга зам энэ видеог үз, цааш нь шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

Avatar

Нэргүй 2023-12-20 76.67.107.193

Сэтгүүлч Н. Өнөрцэцэгийг суллаxын төлөөx бүx ард түмний ажил xаялт өнөөгийн нийгмийг өөрчлөx эргэлтийн цэг болно. Одоо нэгдэx цаг болсон.

Avatar

Нэргүй 2023-12-20 202.55.188.83

муу хулгайч минь чи өөрөө эхлээд хариуцлагаа хүлээ

Avatar

Ээгий 2023-12-20 66.181.161.170

үхсэн нохойн жогорхой хэнд хэрэггүй хувьцаагаар юу хийх вэ дээ аан..

Avatar

Нэргүй 2023-12-20 203.98.76.4

СОНГУУЛЬ НЬ ОЙРТООД ХӨӨРХИЙ ЗАСАГ ТӨР МИНУ ….

Avatar

Нэргүй 2023-12-20 202.55.188.86

бүлцэн х***а амарбаясгалан

Avatar

Тоглоом 2023-12-20 192.82.92.204

Ард түмнийг үнэн элэглэж шоглох юмаа, одоо эзэмшиж байгаа хувьцаанд ногдол ашиг өгч чадахгүй хэвтэж, "төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэв" гэгчээр, үнэн шоглох юмдаа, эдний тоглоом болчих юм байнал даа, бид

Avatar

Нэргүй 2023-12-20 43.242.242.57

SOGTUU GAR BICHJEE!!!

Avatar

Ганаа 2023-12-20 66.181.191.237

ийм дутуу шийдвэр гаргаж яах вэ дээ, жилд 1 удаа өгөх ногдол ашиг яах вэ, энэ компаниа нээлтэй болгохгүй бол энэ одоо илрээд байгаа муу зүйл чинь арилахгүй ээ, 49 хүртэл хувиа иргэдэд өгч, хувьцаагаа хөрөнгийн бирж дээр арилжих эрхийг нь өгөх хэрэгтэй, ард түмэндээ итгэхгүй юм шиг мөнгөтэй хүн хувьцааг чинь хамчина гэдэг хадны мангаагаар хэдий болтол айлгах вэ дээ, бас тэдний өмнөөс битгий шийдээд байлдаа, тэд хувьцаагаа яах вэ гэдгээ өөрсдөө шийдэг лдээ, төрд 51 хувь нь байхад л болно шүү дээ

Avatar

Зочин 2023-12-20 103.11.195.34

одоо өгөөд байгаа ч юм шиг том юм хуцдаг эргүү дагз вэ

Avatar

Нэргүй 2023-12-20 66.181.181.15

Ха ха энэ өлөн хулгайчдын хэлж ярьж байгаа бүхэн худал бус уу

Avatar

zochin 2023-12-20 103.57.95.212

Нүүрсний сонсголд Эрдэнэс таван толгой их өртэй байгаа гээд удирдлагууд нь мэдээлж байхад хувьцаа өгнө гээд засгийн газар нь мэдээлж байх юм. Ямар ч тооцоолол бодлогогүй ажилласаар олон жилийг өнгөрөөж байна даа.Ард түмнээ хэдэн төгрөг хувьцаа гэж хуурдаг аа болимоор байнаа.

Avatar

Нэргүй 2023-12-20 124.158.120.50

зэвүүн царайтай, олон компанитай, шуналын хаан Амарбаясгалан

Avatar

Нэргүй 2023-12-20 202.126.89.239

Иргэд хувьцаа эзэмших юм бол битгий жаахан мөнгөнөөс нь бүтээн байгуулалт энэ тэр гээд том толгой тархи угааж аваад байхаа боль. ЗГ өөрийнхөө 85 хувиас үйлдвэрээ сайжруулдаг юм байгза биз

Avatar

Нэргүй 2023-12-20 103.57.93.95

Zodchih shahaad 7 jil bolson. Odoo songuuliar samardagaa boli zailj uz. Nuursnii hulgaich gee biz dee

Avatar

сонгуулийн попрол 2023-12-20 202.126.90.99

Сонгууль дөхөөд шааж өгч байна аа, өмнөхөө амь оруулаагүй байж юун шинээр төрсөн иргэнд олгох, үхмэл нэр төдий

Avatar

Нэргүй 2023-12-20 202.21.114.170

Ene nuhur bol jinhene Avilgaliin haan shuu !!! Odoo boltol namiin Gensek-iin ajlaa ogoogui bgaa. Gensek bhdaa buh alban tushaal, mongotei holbootoi buh asuudliig shiiddeg bsan jinhene buzar piizdiis dee

Avatar

Zochin 2023-12-20 192.82.65.4

Лаа бариад хажууд нь зогсож байсымуу. Тэгвэл гэрчлээч … Шалгадаг газарт нь өгөөч

Avatar

Нэргүй 2023-12-20 202.55.188.86

лаа баригч нь чи юм бишүү бүгэсээ

Avatar

Нэргүй 2023-12-20 202.55.188.83

одоо ч хууль намын дүрмээ зөрчөөд ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хийж байгаа

Avatar

Нэргүй 2023-12-20 202.21.104.178

ХУЛГАЙЧ НАР

Avatar

Нэргүй 2023-12-20 43.242.243.254

Зөвхөн монгол улсын иргэнд гэж заасан бх ёстой яагаад гэвэл гадаад хүний хүүхэд төрүүлсэн бол хувьцаа эзэмшигч биш гэсэн үг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж