Ач охиндоо нохойны хүзүүвч зүүлгэсэн өвөө олны сайшаал хүртэв

Хуучирсан мэдээ: 2023.12.20-нд нийтлэгдсэн

Ач охиндоо нохойны хүзүүвч зүүлгэсэн өвөө олны сайшаал хүртэв

Ач охиндоо нохойны хүзүүвч зүүлгэсэн өвөө олны сайшаал хүртэв

Таван настай ач охиныхоо гар утасны хэт хэрэглээг хязгаарлахын тулд нохойн хүзүүвч зүүсэн өвөөг Хятадын сошиал сүлжээний үзэгчид овсгоотой хэмээн сайшааж байна. Хятадын төв хэсгийн Шааньси мужийн Шиан хотын оршин суугч тэрбээр бяцхан ач охиноо утсаар байнга тоглоом тоглож байхыг ажиглаад энэ шийдэлд хүрсэн аж. Нохойг гэмтэл эсвэл мэс заслын дараа шархаа долоохоос сэргийлэх зорилгоор зүүлгэдэг хүзүүвчийг тэрбээр ач охиндоо зүүлгэсэн байна. Өвөө нь ач охинтойгоо хамт автомашинаар хол замд явахдаа ийм арга хэмжээ авчээ.

Охины ээж Юань овогтой хэлэхдээ, "Охин эхэндээ утас харж чаддахгүй болсны дээр хүзүүвч нь нохойд зориулагдсан гэдгийг мэддэг байсан учраас маш их эсэргүүцэл гаргадаг байсан. Хэдийгээр тэр эсэргүүцсээр байгаа ч энэ бол маш шинэлэг арга" хэмээн ярьжээ.

 Онлайнд нийтэлсэн видео бичлэгээс охины дурамжхан байгаа нь илт харагдана. Өвөө нь утсаа охиноос аваад  автомашинаас буулгахад тэр гунигтай царайгаар эсэргүүцэж, "Үгүй, үгүй! Энэ бол нохойд зориулагдсан!" гэж эсэргүүцэж байгаа нь бичлэгт гардаг. Харин ээж нь  "Үгүй ээ, энийг чамд тусгайлан худалдаж авсан. Ягаан өнгөтэй. Энэ чинийх" гэж  инээдтэй байдлаар тайвшруулах аж.

Энэ арга нь охиныхоо "донтолтыг" дарахад гайхалтай үр дүнтэй байсныг ээж нь онцолжээ. “Тэр утас үзэхийг хүсэх болгонд нь би хүзүүвчийг нь зүүдэг байсан. Хоёр, гурван өдөр зүүсний дараа тэр утсаа авахыг хүсэхгүй байгаа тул бид үүнийг ашиглахаа больсон" гэж Юань ярьжээ.

Энэхүү бүтээлч шийдэл нь олон онлайн үзэгчдийг баясгаж, түүний хэрэглээний талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тухайлбал, “Энэ нохойн хүзүүвч бүр ягаан өнгөтэй. Өвөө үүнийг санаатайгаар бэлдээгүй гэдэгт итгэлтэй байна уу?" нэг хүн сэтгэгдэл бичжээ. Өөр нэг нь "Үнэндээ та энэ хүзүүвчийг зүүгээд утсаа арай өндөр барьвал харсаар л байх болно… Тиймээс би утсанд донтсоны улмаас хүзүүний өвчтэй залуучуудад үүнийг зөвлөж байна" гэж хошигнов.

Хятадад эцэг эхчүүд хүүхдүүдээ сургаж, хамгаалахын тулд гэрийн тэжээвэр амьтдын бусад хэрэгслүүдийг бүтээлчээр ашиглах болсны нэг жишээ нь энэ болжээ. Өмнө нь 2022 оны аравдугаар сард нэгэн технологийн блогчин хүүхдүүдийн аюулгүй байдлыг хянах, хамгаалахын тулд GPS-ээр тоноглогдсон тэжээвэр амьтдын хүзүүвч ашиглахыг зөвлөж, хүмүүсээс ихээхэн дэмжлэг авч байв.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
8
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж