Казахстан, Беларусь, Молдав улсын иргэдэд зориулан ОХУ-ын иргэншил авах үйл явцыг хөнгөвчлөх шийдвэрийг гаргасныг Молдавын ерөнхий сайд Дорин Речеан шүүмжлэн буруушаав.
Тэрбээр Путины зарлигийг "ОХУ-аас хөрш Украинд эхлүүлсэн харгис хэрцгий, чадваргүй дайндаа дайчилгаа хийх оролдлого" гэж үзэж буйгаа хэлсэн бөгөөд Молдавын иргэдийг ОХУ-ын иргэншил хүсэхгүй байхыг уриалжээ.
Түүний мэдээлснээр ОХУ-д өдгөө ойролцоогоор 150 мянгаас 200 мянга орчим молдав хүн ажиллаж, амьдардаг байна.
Путины зарлигт Молдав, Беларусь, Казахстаны иргэд тус улсад байнга оршин суудаг гэдгээ нотлохын оронд зүгээр л зөвшөөрөл хүсч, Оросын төрийн үндэс, Оросын түүхийг судлах шалгалт өгснөөр л ОХУ-ын харьяат болох боломжтой гэж заажээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ