
Гол зарчим: Бусдын хэрэгт оролцохгүй, өөрсдийгөө хэт дөвийлгэхгүй байх
Англичууд туулийн ажил хэрэгч хүмүүс учир ажил хэргийн харилцаанд буурь суурьтай маш хянуур нямбай ханддаг. Тэд албан ярианд хэзээ ч “чи ”гэдэг үг хэрэглэдэггүй, зөвхөн анхны уулзалтан дээр гар барьж мэндчилдэг. Тэд ажлын бус цагаар албан түнштэйгээ хооллож байхад ажил хэрэг ярихыг бүдүүлэгт тооцдог. Уулзалт хэлэлцээрт оролцохдоо хар бараан өнгийн сайн чанарын костюм, хувцас өмсөх хэрэгтэй байдаг бол ангийн үнэт үсээр хийсэн хувцас өмсөж, судалтай зангиа зүүхгүй байх нь дээр юм. Англи хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийхдээ шууд ажил хэргийн ярианд оролгүй өмнө нь заавал оршил авах нь зохистой. Жишээ нь цаг агаар… Гэхдээ нуршуу байж болохгүй.
Анхаарах зүйлс: Анхаарлаа сарниулах, биед нь хүрэх, хэт ойртох буюу суух, хөлөө ачиж суух, улс төр шашны талаар ярихгүй байх, зоог хүлээн авалтын үеэр ширээ тохойлдох, ширээн дээр тавьсан бүх хоолонд хүрэх, өөрөөсөө ахмад болон албан тушаал өндөр хүнээс өрсөж хундага өргөхгүй байх нь зүйтэй.
Франц
Хэлэлцээрт буулт хийх нь бага өөрийн байр суурийг тууштай хамгаалахыг хичээдэг. Уулзалт ярилцлагийг хувийн асуудлаар эхлэх нь зохимжгүй. Франц хүнийг өөрөө хэлээгүй бол нэрээр нь дуудаж болохгүй. Францчуудтай гэрээ хэлэлцээр явуулахдаа зөвхөн франц хэлээр явуулах ёстой. Эс тэгвээс хожим нь маргаан гарвал шүүх хүлээж авдаггүй. Уулзалтанд хамгийн тохиромжтой цаг нь 11:00-15:30 юм. Хоолны үеэр заавал дарс уух заншилтай. Хэрэв дарс уудаггүй бол хоол өгөхөөс өмнө хундагаа хөмөрч тавих хэрэгтэй.
Герман
Гол зарчим “За гэвэл ёогүй”
Германчууд тун чамбай хүмүүс тул тэдэнд амалсан зүйлээ заавал биелүүлэх хэрэгтэй. Тэд хоосон магтаал, чимгийн үгэнд дургүй бөгөөд хүнийг зөвхөн хандлага үйл ажиллагаагаар нь дүгнэдэг. Аливаа уулзалт хүлээн авалтанд уригдвал цагаасаа өмнө очих хэрэгтэй. Германчуудын нэг онцлог нь урилга дээр ямар хувцастай ирэхийг заасан байдаг. Ажил хэрэг явуулахдаа уулзалтын дагуу хэдэн долоо хоногийн өмнөөс ярьж тохирдог.Тэд аливаа асуудлыг шийдэхдээ илүү дутуу зүйлгүй дээд зэргийн хянамгай байдгаараа бусдаас ялгардаг. Ер тэдэнтэй ажил хэрэг ярихдаа бүдэг бадаг зүйл ярьж болохгүй. Маш товч ойлгомжтой ярих хэрэгтэй.
Хятад
Гол зарчим: Ажил, ажил, ажил
Хятад хүмүүс хүний сэтгэл зүйтэй ажилладаг тул шууд “үгүй” гэж хэлдэггүй. Албан уулзалт хэлэлцээрийг байр сууриа тодорхойлох үе шат, байр сууриа хэлэлцэх ба төгсгөлийн үе шат гэж заагладаг. Эхний үе шатанд хэлэлцээр хийж байгаа хүний гадаад байдал, биеэ авч явах хэлбэрийг нарийн ажиглаж хянадаг бол хэлэлцэрийн сүүл хэсэгт нөгөө талынхаа саналыг дүгнэж цэгнэсний дараа буулт хийдэг. Хятадууд түншийнхээ гаргасан алдааг чадварлагаар ашмглаж байдаг. Шийдвэр гаргах шатанд тэд янз бүрээр дарамт шахалт үзүүлдэг. Уулзалтын ширээний ард албан тушаал зиндааны дагуу суудаг тул энэ байдалд тохируулан суудлаа тохируулна.
Анхаарах зүйлс: Биед нь хүрэх, нэг хуруугаараа чичилж заах, амаа гараараа таглахгүй байх хэрэгтэй.
Япон
Япончуудын гол зарчим: Бодит үнэнийг мэдэх
Япончууд аливаа хэлэлцээр дээр эхлээд онцгой ач холбогдолгүй зүйлийг хэлэлцэж, түүнийгээ хэлэлцэж дууссаны дараа үндсэн сэдэврүүгээ ордог. Иймд тэднийг яаруулах гэсний хэрэггүй. Японы компаниуд ямар нэгэн шийдвэр гаргахын тулд захирлаас эхлээд жирийн ажилтан хүртэл бүгд зэрэгуэн ажилладаг тул цаг их зарцуулдаг. Иим болохоор бодитой үр ашигтай байдаг. Япончууд хүнд хэзээ ч татгалзсан хариу өгдөггүй. Тэд “Үгүй ээ бид зөвшөөрөхгүй” гэхийн оронд “Бид сайтар бодож үзье ” гэж хэлдэг. Тэд цагийг маш сайн баримталдаг.
Анхаарах зүйлс:Хүмүүсрүү хөлийн улаа харуулан суувал доромжилсон гэж үздэг тул анхаараарай.
Энэтхэг
Энэтхэг хүнтэй мэндлэхдээ хоёр алгаа хавсарч эрүүний тус газар өргөн залбирч буй байдлаар мэхийн ёсолж “намасте” гэж хэлдэг. Хэрэв та зөвшөөрвөл толгойгоо сэгсэрч, харин үл зөвшөөрвөл толгойгоо дохих байдлаар хариу өгнө. Энэтхэгчүүд хамтрагчиддаа бэлэг өгөх дуртай бөгөөд түүнийг нь дэргэд нь задалж болдоггүй. Албан хэлэлцээрт 3-дагч этгээдийг байлцуулдаг.
Анхаарах зүйлс: Бэлгийг хар цагаан өнгийн цаасар боодоггүй. Гай зовлон авчирдаг гэж үздэг. Цайнд урьсан тохиолдолд 2с илүү татгалзаж болдоггүй.
Австрали
Гол зарчим Хууль дүрэм журмын дагуу ажиллах
Аливаа ажил бизнесээ хувийн амьдралтайгаа хольдоггүй. Онцын шаардлаггүй тохиолдолд найз нөхөд болох нь цөөн. Хэрэв та Австрали хшщүнтэй ажил хэргийн уулзалт товлосон бол туйлын нямбай хандах хэрэгтэй. Ажил хэргийн уулзалтыг сарын өмнөөс урьдчилан товлох хэрэгтэй байдаг бөгөөд хамгийн тохиромжтой хугацаа нь 3-11-р сар байдаг. Австраличууд цаг агаарын байдлаас шалтгаалан хувцасаа сонгодог. Тийм ч учраас зуны цагт эрчүүд нь шорт, урт түрийтэй оймс, цамц өмсөөд зангиа зүүгээд уулзалт хэлэлцээрт оролцвол гайхах хэрэггүй. Тэдэнтэй харилцахдаа өөрийн ухаалаг зан чанар, мэдлэг чадвараа даруухнаар ойлгуулах нь зүйтэй. Үүний тулд элдэв хачир чимэггүйгээр гол зүйлээ ярьж ойлгуулах нь чухал юм.
Анхааруулах зүйлс : Австраличууд эрхий хуруугаа дээш гозойлгон дохих, эрчүү эмэгтэйчүүд рүү нүдээ ирмэх, эрчүүп өөр хоорондоо биеэрээ хэт ойртохыг бүдүүлэгт тооцдог тул анхаараарай.
Лалын шашинт орнууд
Зөвхөн эр хүнтэй заавал зогсож мэндэлдэг. Гар барьсныхаа дараа баруун гараа заавал зүрхэн тушаагаа авчирдаг. Арабууд хүнтэй хэтэрхий ойр зогсож ярилцдаг заншилтай тул заавал хойшоо ухрах гэсний хэрэггүй. Тэд нараас эхнэрийнх нь эрүүл мэндийн талаар хэрхэвч асууж болохгүй. Эс тэгвээс доромжилсон хэрэг болно. Лалын шашинт орнуудруу эр хүмүүс нь майк, шорт өмсвөл тус улсаас хөөгдөх аюултай. Харин эм хүмүүс нь богино банзал, цээжээ ил гаргасан даашинз, цамц, усны хувцас мөн түүнчлэн бие барьсан жинс, футболка зэрэг эрчүүдийн хараа булаах хувцас өмсвөл шоронд суух аюултай. Арабын орнуудын гудамжаар явахдаа ч, байшин дотор ч эмэгтэй хүнийг сугадан явж болохгүй. Ингэвэл доромжлол гэж тооцно. Лалын шашинтай орнуудад гутлаа тайлалгүйгээр сүмд орохыг хамгийн бузар доромжлол гэж үздэг. Харин гэрийн үүдэнд очоод гутлаа тайлахгүй байвал гэрийн эзнийг үл хүндэтгэсэн гэж үзнэ. Гудамжинд Араб хүн залбирч, мөргөж байгаатай таарвал өмнүүр нь гарч болохгүй. Учир нь “Мекка” буюу ариун гэгээнийг нь бүдүүлгээр доромжилж байна гэсэн үг.
Египетэд хүн таньд замчлах болон таксинд суулгах г.м санал гаргавал үүний хариуд заадал мөнгө авдгийг сана. Араб айлд зочлохдоо маш болгоомжтой байх хэрэгтэй. Өрөө тасалгаагаар нь хэсүүчлэн сонирхож болохгүй. Санаандгүй хананд өлгөсөн зүйлийг нь хагалвал гай дарна хэмээн ойлгодог. Айлд ороод цай агвал заавал баруун гараар авна. Уумааргүй байсан ч татгалзаж болохгүй. Лалын шашинтай орнуудад цай кофе дагуулан ам зайлах аяга ус өгдөг. Үүнийг дуустал уувал гэрийн эзэн болон гар бүлийг нь хараал идээсэй гасан үг.Хоолны ширээн дээр сэрээ тавиагүй бол баруун гарын хуруунуудыг аягатай усанд булхаад 3 хуруугаараа чимхэн авч иддэг заншилтай. Хооллохын өмнө бурхандаа үалбирч байх үед нь тэднийг шоолох, мэдэхгүй байж дуурайх хэрэггүй. Гэрийн эзэгтэйн өгсөн хоолыг үлдээх эсвэл идэхгүй байх тэр айлыг үл хүндэтгэсэн хэрэг юм.Савхаа хэрээсэлж тавьбал үхлийн ёр харин будаанд зоож тавьбал хоолыш эсэргүүцнж байна гэсэн үг. Лалын шашинтай орнуудад нь хүнд хүйтэн зэдсэг бэлэглэх нь хамгийн зохимжтой гэж үздэг бөгөөд бэлэгнээс цагаан хэл амыг зайлуулахын тулд “ийм ялихгүй зүйл бэлэглэж байгааг минь өршөөгөөрэй ” гэж хэлдэг. Арабууд нэгэнт шийдвэр гаргачихвал буцдаггүй. Хэрэггүй олон үгэнд дургүй. Арабуудтай явуулж буй хэлэлцээрийг үр дүнтэй болгохын тулд тэдний ёс заншлыг хүндэтгэх хэрэгтэй юм.
biznes.dayar.mn