ОХУ: Украин дахь олзны хүмүүсээ буцааж авах сонирхолгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.12.20-нд нийтлэгдсэн

ОХУ: Украин дахь олзны хүмүүсээ буцааж авах сонирхолгүй байна

ОХУ: Украин дахь олзны хүмүүсээ буцааж авах сонирхолгүй байна

Украины ерөнхийлөгч Зеленский ОХУ-тай хоригдол солилцоо удааширч байгаа нь Москвагаас шалтгаалж буйг Мягмар гаригт мэдэгдэв. Оросын талын тодорхойгүй шалтгаанаас улбаалаад солилцоо удааширсан ч удахгүй сэргэнэ гэдэгт найдаж буйгаа мөн илэрхийллээ.

Талууд дайн эхэлснээс хойш саяхныг хүртэл олон тооны хоригдол солилцсон. Гэвч он гарсаар солилцоо удааширч, хамгийн сүүлд наймдугаар сарын эхээр л хоригдол солилцжээ. Энэ нь зөвхөн 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайны хоригдлууд биш юм. Тодруулбал, 2014 оноос хойш олзлогдсон 3574 цэрэг, 763 энгийн иргэн байгааг Украины засгийн газар арваннэгдүгээр сард мэдэгдсэн билээ. Эднээс зарим нь эх орондоо буцаж ирсэн гэдгийг энд онцлууштай.

Нийт 48 удаагийн солилцоогоор 2598 хүн Оросоос Украинд ирсэн гэх мэдээлэл байна.

Украины хүний ​​эрхийн комиссар Дмитрий Любинец өнгөрсөн сард хоригдол солилцох хүсэлтээ илэрхийлсэн ч ОХУ өөрсдийн хоригдлуудаа буцааж авах сонирхолгүй байна гэж мэдэгдсэн аж. Кремль энэ мэдэгдэлдээ албан ёсны тайлбар хийгээгүй. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж