“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Баянхонгор аймагт зохион байгуулж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Азийн сан хамтран “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Баянхонгор аймагт 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, цагдаагийн алба хаагчид зэрэг 20 орчим төлөөлөл оролцож байна.
Хэлэлцүүлгээр Баянхонгор аймагт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэснээс гадна хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.





