Олон Улсын Эх дэлхийн өдрийг тохиолдуулан байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийдээ хөрөнгө оруулцгаая” уриатай өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллага, оюутнуудын төлөөлөл болон иргэд өргөнөөр оролцлоо.