Сонсгол: "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ 1.1 тэрбумын урамшуулал авсан

LiveСонсгол: "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ 1.1 тэрбумын урамшуулал авсан

Сонсгол: "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ 1.1 тэрбумын урамшуулал авсан

Төрийн ордонд нүүрсний сонсголын хоёр дахь хэсэг гурав дахь өдрөө /2023.12.20/ үргэлжилж байна.


 

17 : 59
2023-12-20

Засгийн газар 2020 онд Тавантолгой цахилгаан станц ХХК байгуулсан

"Тавантолгой" дулааны цахилгаан станцын асуудлаар гурван гэрч дуудсан. Гүйцэтгэх захирал Г.Тэнгэр, "Шивээ-Овоо" компанийн гүйцэтгэх захирлын орон дэд захирал Д.Алтансүх, "Багануур" ХХК-ийн захирал Д.Түвшинжаргал ирсэн байна. 

Шинжээч:

-2013 оны Засгийн газрын 71 дүгээр тогтоолын хүрээнд бүтээн байгуулалтын төслийн зарим арга хэмжээний тухай гээд Тавантолгой нүүрсний орд газарт цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх гэж тусгасан. Мөн Эрчим хүчний сайдын 2013 оны 36 дугаар тушаалаар цахилгаан станц төслийн нэгж анх байгуулагдсан. Төслийн нэгж нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын санхүүжилтээр эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох зорилготой. "Рио Тинто" компанийн эрчим хүчний төлбөрийн баталгаа гаргах, "Оюу толгой" ХХК болон "Тавантолгой цахилгаан станц" ХХК-иуд эрчим хүч худалдан авах үнийг харилцан тохиролцох асуудал шийдэгдэхгүй байсны улмаас 2016 оноос хүлээлтийн байдалд орсон. Мөн 2017 онд гадаадын хөрөнгө оруулагч Японы Марубени корпораци төслөөс гарч байгааг мэдэгдсэн байдаг. Эрчим хүчний сайдын 2020 оны 166 дугаар тушаалаар Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийг 2020 оны есдүгээр сарын 3-ны өдөр татан буулгасан.

Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Тавантолгой цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцэж, 124 дүгээр тогтоолоор ХХК-ийг байгуулж, төр өөрийн хөрөнгөөр станц барих шийдвэрийг гаргасан. 

16 : 35
2023-12-20

Загийн усны хоолойн асуудлаар 3 гэрч дуудсан

Загийн усны хоолойноос ус татах шугам татах бүтээн байгуулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Нийт гурван гэрчийг дуудсан. Т.Баярсайхан, И.Аюушжав, Х.Чинбат нар гэрчээр дуудагдсан. Нэг гэрч нь ирсэн. 

Шинжээч:

-Загий усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгох ажлын танилцуулгыг хийе. Тендерийг 2019 онд зарлаж, 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр "Престиж инженеринг" ХХК-тай гэрээ хийсэн. Усан хангамжийн шугам хоолойг барих ТЭЗҮ-г 2019 онд боловсруулж, Барилга хөгжлийн төвөөс зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг 2019 оны долдугаар сарын 25-ны өдөр баталгаажуулсан. Зураг төсөл боловсруулах гүйцэтгэгчийн тендерийг зохион байгуулж, "Монхидроконстракшн" ХХК-тай 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр гэрээ байгуулсан. Зураг төсөл боловсруулах ажлыг 2021 онд дуусгаж, аравдугаар сарын 8-нд баталгаажуулсан. 

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 хэсэг, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан "Байгаль хамгаалах мэдээллийн жагсаалт"-ын 7 дахь хэсэг, ТЕГ-ын 2021 оны есдүгээр сарын 14-ни өдрийн 1222 дугаартай албан тоотыг үндэслэн төрийн нууцад хамруулан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна. 

2021 оны аравдугаар сарын 19-нд барилга угсралтын зөвшөөрөл бүхий 26 хуулийн этгээдэд урилга хүргүүлснээс 12 нь оролцх хүсэлтээ ирүүлсэн. Арваннэгдүгээр сарын 1-нд ажил гүйцэтгэгчийн суурь шалгуур үзүүлэлт болон "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн төрийн нууцад хамааруулсан журмыг үндэслэн шалгаруулалтын баримт бичгийг боловсруулан, захиалагчаар батлуулсан. Нээлтийг арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлосон. Сүүлд 29-ний өдрийг хүртэл хойшлуулсан. 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд Ажлын хэсгийн 7 гишүүний 100 хувийн саналаар шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул Ажлын хэсгийн даалгаврыг хуваан оролцогч нартай хэлэлцээ хийн, дахин үнийн санал авч гэрээ хэлцэл байгуулах дүгнэлт зөвлөмжийг гаргаж, захиалагчид хүргүүлсэн. 

Татварын өртэй нэг оролцогчийг хасч, 3 түншлэлээр ажлыг хуваан гүйцэтгүүлэх ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор шалгаруулалтын хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэл дахин сунгахаар шийдвэрлэсэн. 

Ингээд "Набсан" ХХК, "Тэргүүн инвест" ХХК-ийн түншлэлийн толгой компани "НАБСАН" ХХК нь 2008 онд байгуулагдсан. Харин "Тэргүүн инвест" ХХК 2006 онд байгуулагдсан. барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд юм. Түншлэл нь "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтад шалгарч, нэгдүгээр хэсгийн ажлыг гүйцэтгэхээр 39.415.583.716.00 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. 

Харин "Эс энд эй трэйд" ХХК болон "Бридж констракшн" ХХК-ийн түншлэлийн толгой компани нь "Эс энд эй трэйд" 2008 онд байгуулагдсан. Гишүүн компани нь 2006 онд байгуулагдсан. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус түншлэл хоёр дахь хэсгийн ажлыг гүйцэтгэхээр 39.447.069.749.00 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Мөн "ЧММ"  ХХК 2005 онд "САН" ХХК 2005 онд байгуулагдсан. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гурав дахь хэсгийн ажлыг хийхээр 39.422.288.799.00 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан. 

Захиалагч нь "Эрдэнэс Тавантолгой" ХХК. Нийт гурван түншлэлийн компанид өгч, 2022 оны нэгдүгээр сарын 28-нд, 2024 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Анх 20 цооногоос 14 нь ус татах боломжтой. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах бөгөөд нөөц нь 63.65 л/сек, үйлдвэрлэлийн с зэрэглэлээр 25 жил ашиглах боломжтой гэж судалсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Наймдайн хөндий гэдэг газар байрладаг Сүүжийн худаг нь 209.2 км2 талбайтай бол Загийн хоолойн 1089 км2 талбайтай. 

Гүний худгийн барилга угсралтын ажил 92 хувьтай. Ус цуглуулах шугамын барилга угсралтын ажил 100 хувь дууссан. Усан сангийн ажил дууссан, ус дамжуулах гол шугамын ажил бас дууссан. Нийт төслийн гүйцэтгэл 90.4 хувьтай үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Бид өглөө түлшний үйлдвэр маань нүүрс баяжуулах зорилготой үйлдвэр байсан. Даанч төсөл удаашралтай байгааг харсан. Харин энэ ажлыг гүйцэтгэл сайн байгаа юм байна. Нийт 10 сая тонн хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийн усны хэрэгцээг хангана гэсэн байна. Аль төсөл дээр бэлэн ашиглах боломжтой байна вэ?

"НАБСАН" ХХК-ийн захирал Х.Баярсайхан:

-Бидний гүйцэтгэгч байгаа төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Санхүүжилт удаашралтай байсан учраас жаахан хугацаа алдаж, зардал өндөр гарсан. Бид өөрсдөө эрсдлээ үүрч байгаа. Баяжуулах үйлдвэрийн хэрэгцээ шаардлага болон зориулалт нь манай гэрээнд хамаарахгүй. Эхний ээлжид баяжуулах үйлдвэр нь баригдаагүй ч дулааны станц нь баригдаж байгаа. Тэнд ашиглаж болно. Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа станцад ашиглаж болно. Бидний ажил 2024 оны тавдугаар сард бүрэн дуусна. Ганц нэг тоног төхөөрөмж холбож, туршиж тохируулах шаардлагатай байгаа. 

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Төслийн газрын дарга н.Анхбат:

-Хоёр баяжуулах үйлдвэр яригдаж байгаа. Тавантолгойн уурхайн төслийн талбайд баригдаж байгаа. Нийт 10 сая тоннын баяжуулах үйлдвэрийг хангах усны төсөл. Нөгөө нь хуваариасаа хоцорч байгаад сайн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Үнийн дүн бага хэлэгдлээ. Нийт 118 тэрбумын санхүүжилттэй юм байна. Ус ашигласны төлбөрийг хэрхэн хийх вэ. Ус татах байгууламж ашиглалтад орсноор хэрхэн шийдэх вэ. Орон нутагт ашиг байх уу?

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Төслийн газрын дарга н.Анхбат:

-Тухайн төсөл анх нууцад байсан учраас захиалагчийн хяналтын сүүлд авсан. Гэрээгээр гүйцэтгээд явж байна. ТЭЗҮ-д нэг метр куб усыг 3000 төгрөгийн төлбөрөөр төлөхөөр тооцоог хийсэн. Загийн усны хоолойн төсөл үр ашиг харсан төсөл биш. Зардал маань баяжуулах үйлдвэрийнхээ зардалд шингэнэ. Ашиглалтад орсноор орон нутагт 495 ажлын байр бий болгож, 30-аас доошгүй хувийг орон нутгаас авна. Туслан гүйцэтгэгчийг мөн орон нутгаар авахаар төлөвлөж байна. 

13 : 43
2023-12-20

"Хагас коксжсон шахмал түлш үйлдвэрийн хашаанд 400 орчим тонн ирсэн"

"Тавантолгой түлш" компанийн ерөнхий менежер Ц.Алтансүх:

-"Иннэр Монголиа" болон "Хүннү эйр интерпрайс" компанитай байгуулсан гэрээ нүүрс худалдаж авах гэрээ биш. Толгой компани дээр байгуулсан нүүрсээ угаах баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдаж авах гэрээ. Гүйцэтгэл дутуу, маргаантай асуудал үргэлжилж буй. Мөн 2022 оны наймдугаар сард байгуулсан гэрээ "Хонгконг.." компанийн гэрээ манайд биш БОАЖЯ-ны Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Алтанзул даргын ажлын хэсэг дээр хагас коксжсон шахмал түлш худалдан авах гэрээ байгуулж, үйлдвэрийн хашаанд 400 орчим тонн ирсэн байгаа. Цагаанхадны гаальд 500 орчим тонн байгаа. Хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Энэ гэрээг манайд хийгээгүй. Хилээс үйлдвэрийн хашаанд тээвэрлэх гэрээ нь манайд, худалдан авах ажиллагаа нь БОАЖЯ-нд харьяатай юм. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Үйлдвэрлэлийн тоо, борлуулалтын хэмжээ 2021 онд өссөн байна. 61170 гээд өссөн ч борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь 2021 онд 135.2 байсан бол 175.4 гэж 2022 онд өссөн байна. Түлш үйлдвэрлэлийн тоо хэмжээ нь буураад байдаг. Гэтэл тэрийг зөөх түгээх зардал нь 50 хувиар өсөөд байна. Ямар учир шалтгаан байна. Зардлын огцом өсөлт бодитой харагдахгүй байна.

Өртөг зардлаа л өсгөөд яваад байсан байна. Үндсэн түүхий эд материалын үнэ 2021-2023 онуудад өссөн байна. Яагаад өсчихөв. Нийгмийн хариуцлагын хүрээнд мидлингээ авдаг гэж байсан. Хэзээ аваад хэзээ дуусав. 

"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан М.Ганбаатар:

-Хүлцэл өчье. НҮБ-ын цөлжилтийн арга хэмжээний нээлтэд оролцоод ирлээ. Өртгийн өсөлтөд Батзориг дарга хариулна. Би бол 2018-2022 оны эхэн хүртэл захирлаар ажилласан. Тухайн үед хүнд үед ажилласан. Цар тахлын хүнд үед гэр хорооллын 220 мянган айл өрхийн 500 мянга шахуу тонн нүүрсний хэрэглээг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр солих 1.6 жил үйлдвэрийг байгуулах ажлыг гардан хийсэн. Үндсэндээ 50 хувиар агаарын бохирдлыг бууруулсан. 2017 оны агаарын бохирдолтой харьцуулахад 2019 оныхтой харьцуулахад тоосонцорын хэмжээ 20 дахин буурсан. Улаанбаатар хот нүүх үү үлдэх үү гэдэг байр суурьтай байсан. Цар тахлаар хил гааль хаагдаж, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн экспорт бүрэн зогсч, дотоодын эх үүсвэрээр хангадаг болсон. Хөл хорио тавьж, бүх ажил эдийн засгийн эргэлт зогссон байхад 75 хувийн хөнгөлөлттэй үнээр тасралтгүй түлшээр хангаж, 700 гаруй ажилчин ажилласан. 

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд, анх 2018-2019 онд 150 мянган төгрөгийн өртөгтэй түлш үйлдвэрлэж байсан бол 2019-2020 онд тэр өртгөөр нь борлуулах шийдвэрийг гаргаж байсан. Цар тахлын 2020-2022 онд 75 хувь хямдруулсан түлшээр хангаж, үнийн зөрүүгээр санхүүжилт олгож, 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтыг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас авсан. Үүний 50 хувийг хөнгөлөлтөд зарцуулсан. Орлогогүй үед энэ үйлдвэр байгаагүй бол иргэд гал алдах байсан. 

"Тавантолгой түлш" ХХК-ийн Санхүү, эдийн засгийн албаны дарга н.Батзориг:

-Ер нь нэг шуудай түлшээ 3750 төгрөгөөр борлуулж байгаа. Уг нь алдагдалгүй байх үнэ нь 12500-13 мянган төгрөг. Тэгэхээр бид ард түмэндээ хямд түлшээр хангаж байгаа. Нэг айл дундажаар 500-600 мянган төгрөгөөр өвлийг давахад хэмнэлт хийж байна. Нийслэлийн 220 мянган айл жилд 80-100 тэрбум төгрөгийг хэмнэлтийг өгч байгаа. Хуримтлагдсан алдагдал 600 тэрбум болж байгаа нь хөнгөлөлттэй үнээр өгсөн үзүүлэлт. Шуудай, мидлинг, барьцалдуулагч гэсэн түүхий эдтэй. Мидлингийг үнэгүй авч байгаа ч 600 гаруй км замыг туулж, авто тээврээр тээвэрлэдэг байснаа болиод галт тэргээр тээвэрлэдэг болсон. Төмөр замын тээвэрт нэг тонн мидлингт 150 мянган төгрөг зарцуулж байгаа. Хөдөлмөр буюу цалин хөлсний зардал нийт зардлын 90 хувийг энэ 4 үзүүлэлт эзэлдэг. 

Захирал асан М.Ганбаатар:

-"Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас санхүүжилтыг бэлнээр шилжүүлгээр авч байсан. 149.900 өртгийг 2021 он хүртэл барьж ажилласан. Мидлингийг 600 км замыг туулж, 2020 онд Төв аймгийн Сэргэлэн сумд дундын бүс гаргаж, 200 мянган тонн түүхий эдийг хадгалдаг байсан. Үүнтэй холбоотойгоор бага зэрэг өртгийн өсөлт гарсан. Өөр өсөлт гараагүй.

Ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэг:

-Би 2018-2021 онд ажиллаж байсан гэдгээ хэлсэн. 2021 оны арваннэгдүгээр сард ажлаа өгсөн. Ажлаа өгөхдөө баримтуудаа боть болгож, үдээд, хүлээлгэж өгсөн. Одоо миний гарт байна. Нийтдээ 2018 онд 39, 2019 онд 614 ширхэг, 2020 онд 395 ширхэг, 2021 онд 356 ширхэг нийт 1391 ширхэг боть баримт хүлээлгэж өгсөн байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. 

Т.Доржханд гишүүний асуултад хариулахад нийт 149.900 өртгийн тооцоо гаргаж байсан. Шууд материалын зардал 75, 15 хувь нь хөдөлмөрийн зардал эзэлдэг байсан. Өртөг 149 мянгаас өссөн талаар тухайн үед ажиллаж байсан хүмүүс хариулах байх.

Захирал асан М.Ганбаатар:

-Мидлингийг "Энержи ресурс" ХК-ийн угаасан баяжуулсан тогтвортой бүтээгдэхүүнийг авч байсан. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д тодорхой хэмжээний санхүүжилтг өгч байсан. Гурвалсан гэрээг  хийж байсан. Цар тахлаар банкнаас зээл авах ТУЗ-ийн шийдвэрийг гаргаж байсан. Бид гэрээт санхүүжилтыг олгох арга замыг эрэлхийлж байсан. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас нүүрс худалдаж авч байгаагүй. Эдийн засгийн үр ашиг гэхээс илүү нийгмийн төлөө иргэдийнхээ төлөө төсөл байсан. Агаарын бохирдол маш их байсан. Монголд 30 жил боссон үйлдвэр тун ховор. 4000 хүнийг ажиллуулж, 20, 30 жилээр ТЭЗҮ-г хийдэг. Зүүн үйлдвэрийн бүтээн байгуулалт 20 хувьтай байна. Бүрэн дуусаагүй байгаа. Угаах, хагас шатаах үйлдвэр дуусч, шорлогны түлш бий болох юм. Энэ бүтээн байгуулалтыг үнийн өсөлтөөр зогсоож болохгүй. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-2020-2022 онд 400 сая төгрөгөөр З.Сырымбек гэж хүн тээвэр хийсэн. Энэ хүнийг таних уу. ТУЗ-ийн Х.Нурлатыг таних уу?

Захирал асан М.Ганбаатар:

-Танихгүй.

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Х.Нурлатыг таних уу?

Захирал асан М.Ганбаатар:

-ТУЗ-ийн гишүүн Х.Нурлатыг танина.

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-З.Сырымбекийн хамаарал бүхий компани нь танай нүүрс тээврийг хийсэн. Х.Нурлат бол танай компанийн дарга байсан. Хамтарсан "Онлайн ложистик" тээврийн компанитай. Үүнийг мэдэх үү?

Захирал асан М.Ганбаатар:

-Мэдэхгүй. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

М.Ганбаатар захирлаа өнөөдөр утаа бүрэн шийдэгдсэн бол танд мэхиймээр байна. Агаар доторх чанарын асуудал муудсан байна. Өнөөдөр 1072 хувьцааг эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн мөнгөөр нэг их наяд төгрөгөөр ийм төсөл хэрэгжүүлээд байна. Иргэд хувьцааныхаа ногдол ашгийг авья гэнэ. Гэтэл алдагдалтай төсөл санхүүжүүлж байдаг. Надад ирсэн мэдээллээр мидлинг гэдэг нэрээр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас сайн коксжих нүүрс ачиж ирээд Төв аймгийн тэнд туг тойрч, Сайншанд руу очиж буулгасан байна. Нутгийн хүмүүс жилийн өмнө асууж байсан. Энэ үнэн үү?

З.Энхболд нүүрсийг машинаар зөөвөл 10 мянган ажлын байр бий болно гэж байсан. Өнөөдөр төмөр зам тавьсан бол нэг тонн нүүрсийг 8 ам.доллараар зөөгөөд сүүлийн 10 жилийн хугацааанд багадаа 10 тэрбум ам.долларыг авах байсан. Гэтэл өнөөдөр 20 мянган машинтай, нэг тонн нүүрсийг цар тахлаар 121 ам.доллараар 20-хон км зөөлөө гэнэ. Онцгой тохиолдолд 400 мянган ам.доллараар зөөсөн байна. Энэ бол алдагдсан боломж. Эх оронч байж, ажлын байр бий болгодог байж болно. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжгүй төсөл хэрэгжүүлж, улсаа хохироож болохгүй. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-2017 онд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа ҮАБЗ хамтран сонсгол хийж, утаагаар хөлжигсдийг болиулъя гэж ажиллаж байсан. Тэгээд нийцлийн аудит хийлгэж, 800 тэрбум төгрөгийн хэргийг АТГ-т шилжүүлсэн. 2019 онд хатуу хяналттай, агаарын бохирдол буурсан. Тэгээд "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас санхүүжилттэй үйлдвэр барья гэсэн. Тэгээд 113 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Ц.Даваацэрэн дарга  ирсэнгүй. 2022 оны 83 тоот гэрээгээр 73 тэрбум төгрөгөөр, гурван тэрбумыг нүүрсээр нийт 77 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон. Тэгээд 34 тэрбумыг зориулалтын дагуу ашиглаж, 43 тэрбумыг гэрээнд заагаагүй зүйлд зарцуулсан байна. Уг нь коксжих үйлдвэр барих гэрээтэй байсан. Ц.Алтансүх даргаа 113 тэрбум төгрөгийн санхүүжилт яагаад саатав. 

Ц.Алтансүх:

-Өмнө нь зун амраад, есдүгээр сарын 15-наас ажилладаг байсан бол 2022 оны Засгийн газрын тогтоол гарч, нөөцөө бүрдүүлэх шаардлагатай гэсэн. Тэгээд зундаа 200 мянган тонн түлш үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас санхүүжилт авах шаардлагатай болж, Засгийн газрын тогтоолоор тус компаниас 50 тэрбум төгрөгийн санхүүжилтыг хийсэн. Зогсох учраас санхүүжилтын гэрээ хийгээгүй учраас бэлэн байгаа гэрээ нь төслийн санхүүжилтын гэрээ байсан. Гэрээний дагуу 34.5 тэрбумыг үндсэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд явья. Дараа нь хоёр гэрээнийхээ дагуу шилжүүлэг хийе гэж Б.Ганхуяг, Ц.Даваацэрэн нар тохирсон байдаг. Тэрийгээ эргэж шалгалт орж, засч залруулахгүй 2022 оны эцэс хүртэл. Тэгээд төслийн үйл ажиллагаа зогсоогүй. Төсөл хэвийн үргэлжилж байгаа. Тийм 34.5 тэрбумын асуудал гарч,  эргээд энэ мөнгөө зөв зарцуулаад явж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хүүхдүүдийн цусанд агаарын бохирдлоос болоод хүнд металл илэрч байна. Утаанаас болж, хотын иргэдийн сэтгэн бодох, оюуны чадвар нь бараг 5-10 хувиар буурсан гэж байна. Би ч яахав урагшаа эрүүл агаарт байдаг хүн. Тэрэнд нь арай ороогүй юм шиг байна. Та нар гэр хорооллын 220 мянган айлыг л түлшээр хангадаг юм байна. Үүнийгээ 30, 40 жил ажиллуулна гэх юм. Цөөн айл шүү дээ. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас өгсөн авсан мөнгөөр эдгээр айлуудад байрны урьдчилгаа болгоод, эсвэл хувьцааг нь барьцаалаад өгсөн бол олон мянган хүн ажилтай болж, орон сууцанд орох байлаа. Ийм л буруу замаар яваад байна. Ийм маягаар хот болж байсан түүх байхгүй. Хамгийн ядуу газар хэрэгжүүлж байсан төслийг хэрэгжүүлээд байх юм. Утааны Ц.Пүрэвхүү гэхэд 78 сая төгрөг авсан ч байх шиг. Ингэж болохгүй. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарын хүмүүс 1.1 тэрбум төгрөг хувааж авдаг юм бэ. 

Захирал асан М.Ганбаатар:

-ТУЗ-ийн тогтоолоор 40 орчим сая төгрөгийн урамшуулал тооцож олгосон. Тухайн үед үйлдвэрийн цехэд 20-иод хоног ажилласан гагнуурчин Ганзоригийн данс руу компанийн данснаас шилжүүлсэн.  

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Зүүн үйлдвэрийн дарга Тулгабат, Жавхлан нартай холбоотой баримтыг дэлгэцэнд харуулдаа. Тулгабат худалдан авалтын мэргэжилтэн ирээгүй. Үйлдвэрийнхээ мэргэжилтэн рүү ажлын хөлс, дотоод томилолт, гаалийн бүрдүүлэлт гээд мөнгө шилжүүлсэн. Бас Жавхлан гэж хүн рүү мэдрэгч төхөөрөмж, угаар мэдрэгч гээд нийт 4.8 тэрбум төгрөгийн мөнгө шилжүүлсэн байна. Ямар учиртай юм бэ. Эхлээд энэ мөнгийг авсан захирал Жавхлангаас асуумаар байна. Шинжээч андуурсан юм уу. О.Жавхланг дуудсан чинь адилхан нэртэй хүн ирсэн юм байна. 

Ерөнхий нягтлан П.Амарцэцэг:

-Тэр хоёр хүн барьцалдуулагчийн гаалийн бүрдүүлэлтийг хийдэг байсан. Үүнтэй холбоотой мөнгө энэ хоёр хүний дансаар орж, гаалийн бүрдүүлэлтээр тооцоогоо хаадаг байсан. Бүгд анхан шатны баримтаараа нотлогдож байгаа.

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлэхгүй худалдан авах ажиллагааны мэргэжилтэн рүү шилжүүлж байна вэ. 

Ерөнхий нягтлан П.Амарцэцэг:

-2019 онд барьцалдуулагчаа Хятадаас оруулж ирж байсан. Яг хил дээр "Тавантолгой түлш" ХХК-ийн нэр дээр орж ирэхэд гаалийн бүрдүүлэлт болон татварыг төлдөг байсан. Манай хариуцсан ажилчид очоод, мөнгөө бэлнээр нь төлөөд анхан шатны баримтаа бүрдүүлдэг байсан. Хил хаалттай байсан. Гаалийн хуудас нь компанийн нэр дээр гардаг байсан. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. 

11 : 40
2024-1-20

"Ж.Батбаясгалан Т.Бадамжунайгийн охинтой ББСБ байгуулсан"

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Энэ асуудалтай холбоотой албаны дарга нар ирээгүй байна. Ж.Батбаясгалан, М.Ганбаатар нар ирээгүй. Утас нь холбогдохгүй байна. Ажлаа хариуцаж байсан хүмүүс шүү дээ. Гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлагагүй. Эрх ямбыг нь эдэлдэг. Ард түмний сонсголд оролцох болохоор ирдэггүй. Одоо ажил хариуцаж байгаа Ц.Даваасүрэн бас ирсэнгүй. 

УИХ-ийн гишүүн Б.Жаргалмаа:

-Нийслэлчүүд анхааралтай харж байгаа байх. Анх 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэж үзэж байсан. Харамсалтай нь өнөөдөр ямар хэмжээнд байгааг олон нийт харж байгаа. Баруун бүсийн үйлдвэр анх ашиглалтад орж байсан. Энэ үйлдвэр 2024 оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа зогсооно гэсэн. Агаарт тоосонцор тортог их гардаг үйлдвэр. Зарим материал устгаж, алга болсон байна. Төрийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд яагаад архивын баримтаа устгачихдаг юм бэ. Гүйцэтгэсэн гэрээнүүдийн тайланг авах бүрэн боломжтой юу. Нийт санхүүжилтийн 96 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК гаргадаг гэхээр их алдагдалтай ажилладаг гэдэг нь харагдаж байна. Актлахаар санал оруулж байгаа эргэлтийн хөрөнгөнд 2019 оны худалдан авалтаас үлдсэн 860 мянган тонн 668.3 төгрөг, 2021 онд худалдан авсан 160 мянган тонн буюу 120 сая. 840 мянган төгрөгийн гурил байна. Туршилтаар барьцуулагч хийхэд ашиглахаар авч байсан боловч зориулалтын бус газар гурван жил хадгалсан нь тогтоогдсон. Мөн 2019, 2020 онд агаарын бохирдол буурчихаад яагаад энэ жил утаатай байна вэ?

Гэрч Ц.Алтансүх:

-Анх компани байгуулагдсан 2019 онд утаа эрс багассан. Энэ бүхэн үйлдвэрлэсэн түлшний хэмжээ, нийслэлчүүдийн хэрэглээтэй шууд холбоотой. 2019-2020 онд 350 орчим мянган шахмал түлш хэрэглэсэн. Тэрнээс хойш хэрэглээ өсч, 550-600 орчим мянган тонн түлш хэрэглэж байна. Чанарын хувьд нарийн технологи байхгүй. Үндсэн түүхий эд нь мидлинг нь 96, барьцалдуулагч нь 4-5 хувьтай. Бид өөрийн болон хөндлөнгийн лабораториудад байнгын хяналт шинжилгээг хийдэг. Бид одоо чиг үүргийн яам, нийслэлийн харьяа байгууллагад шинжилгээг хийлгэж байна.

Гурилын тухайд, цар тахлаар буюу 2019-2020 онд хил хаалттай барьцалдуулагч тасалдах эрсдэл үүсч байсан учраас техникийн гурилыг туршилтаар хэрэглэж, тодорхой үр дүн гараагүй учраас актлахаас өөр аргагүй байна. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-"Зерован" ХХК-иас найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн. Тус компанийн захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагадаж, таны гэр бүлийн хүн Ө.Ууганбаярын Төрийн банк руу шилжүүлсэн.Үүнд тайлбар өгнө үү?

"Тавантолгой түлш" ХХК-ийн ерөнхий нягтлан П.Амарцэцэг:

-Би 2018-2021 он хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажилласан.  Санхүүгийн програмыг сонгон шалгаруулахад тендер зарлах шалгуур өндөр байсан. Худалдан авалтын материал, үнийн харьцуулалтыг оруулсан бол 40 сая гэж өндөр үнэтэй байсан. Тэгээд аргагүйн эрхэнд санхүүгийн бүртгэлээ хийхийн тулд програм авахаар болсон. Үнэхээр авах програм тэр үед 10 сая төгрөгт олдоогүй учраас програмыг авсан. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Одоо тус компани 997 тэрбум төгрөгийн өртэй байна. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас 1.69 их наяд төгрөгийг авч, маш их үрэлгэн хандаж, олон бичиг баримт алга болж байна. Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 31-нд 15.5 тэрбум төгрөгөөр "Иннэр монголиа" болон өөр нэг компаниас нүүрс худалдан авах гэрээ хийсэн байх юм. Мөн 2022 оны наймдугаар сарын 31-нд 6.6 тэрбум "Интерпрайс" компаниас сайжруулсан түлш хийхээр 23 тэрбумаас нүүрс худалдан авсан байх юм. Ямар учиртай юм бэ?

Мөн Хятадын нэг компаниас 86.4 тэрбум, 47.2 тэрбум, 14.4 тэрбум, 6.8 тэрбум, 3.8 тэрбум гээд барьцалдуулагч авсан байна. Тендерийн материалуудыг үзсэн болов уу. Тендерээр авдаг юм гэж байна уу. Асар их алдагдалтай компани байхад ТУЗ-ийн 30 хүн 1.1 тэрбумын урамшуулал, цалин авсан байна. Удирдлага нь ямар гэрээгээр явдаг юм бэ. Хамгийн өндөр цалинтай хүн 125 сая төгрөг авчээ. Гэтэл компани нь их наядын алдагдалтай байдаг. Юу хийсэн гэж ийм их мөнгө аваад байдаг юм бэ?

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-ТУЗ-ийн дарга Ж.Баясгалан өөрөө ирээгүй байна. Шинжээч хариулах уу?

Шинжээч:

-Санхүүгийн мэргэжилтэнтэй холбогдсон боловч АТГ-т шалгагдаж байгаа гэсэн шалтгаанаар тодорхой баримтыг ирүүлээгүй. Хоёрдугаарт, зарим томоохон худалдан авалтууд нууцын зэрэглэлд оруулж, шууд худалдан авалтыг хийсэн байна. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Тус компани нэг их наядын алдагдалтай, 500 тэрбумын өртэй, 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний тогтоолоор компанийн 2021 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланд Үндэсний аудитын тайлангаар зөрчилгүй дүгнэлтийг гаргуулсан. ТУЗ-ийн урамшууллыг хавсралтад зааснаар олгохыг гүйцэтгэх захирал зөвшөөрсүгэй гэж тогтоол гаргачихсан. Үндэсний аудитын газар нь зөрчилгүй гэчихсэн байна. Ж.Батбаясгалан 64 сая, Л. Одхүү 124 сая, Л.Гүнбилэг 114 сая, Б.Насантогтох 53 сая, Ш.Батсайхан 78 сая, Б.Анхбаяр 46 сая, Б.Цагаан-Өвгөн 27.9 сая, О.Одбаяр 78.7 сая, Н.Дэмбэрэл 57.7 сая, С.Зоригт 80 сая, Ц.Пүрэвхүү 78.7 сая, Н.Өлзийнаран 6.3 сая, Х.Нурлат 72.5 сая, Ц.Шинэхүү 33.9 сая, Д.Санчир 27.9 сая, И.Лувсанцэрэн 21.1 сая, Б.Сүндэръяа 8.6 сая, Ч.Дэчингалсан 15.8, Ганбаатар 5.8 сая, Н.Бямбагэрэл 11.4 сая, Х.Мөнхжаргал 12.6 сая, Э.Түвшинжаргал 12.6 сая, Г.Ундармаа 6 сая, Б.Нармандах 12.6 сая, Г.Гантуяа 3.7 сая, Б.Энхтуяа 3.7 сая, Х.Владимир 3.7 сая, Б.Пүрэвсүрэн 3.7 сая, Ц.Сангижав 22.8 сая төгрөгийн цалин авч, нийт 1.1 тэрбум төгрөгийн авч, нийслэлийг утаагүй болгосон гэж шагнасан байна. 

Л.Одхүү гэж хүн гарч ирж байна. Шинжээчийн дүгнэлтэд энэ хүнийг юу гэж танилцуулсан бэ?

Шинжээч:

-Шуудайны шууд худалдан авалтаар нийлүүлсэн "SBM Хангай" ХХК-ийн хамаарал бүхий этгээд гэж гарч ирж байгаа. Улсын бүртгэлийн лавлагаагаар гарч ирсэн.

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-2019-2023 онуудад шуудай нийлүүлсэн. Нийт 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн компани нь ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн компани байна. Бүртгэл нь байна уу. Энэ компанийг Сэнгээгийн Бямбасүрэн 100 хувь эзэмшдэг. Мөн Л.Одхүү нар хамтарсан компанитай. Нэгдмэл сонирхолтой этгээд байна. Шуудай нийлүүлэх тендерт оролцсон. Мөн ГЕГ-ын санхүүгийн даргаар ажиллаж байсан гэдэг мэдээлэл байна. 

Түүний эхнэр Б.Оюунзул нь "Алтан хот" ББСБ-ын үүсгэн байгуулагч. Мөн Ж.Батбаясгалан иргэн Бадамжунай түүний охин Оюунбилэг, Б.Оюунзул нарын хамтарсан ББСБ гараад ирлээ. Нэгдмэл сонирхолтой нь батлагдлаа. Эцсийн өмчлөгч нь Б.Оюунзул нь гүйцэтгэгч захирлаар ажиллаж байсан үүсгэн байгуулагч дээр Ж.Батбаясгалан, Б.Оюунбилэг нар байсан бол одоо Б.Оюунбилэг байна. Бүгд иргэн Т.Бадамжунайгаар холбогдож байна. Ийм хамаарал тогтоогдож байна. Хариулах хүн байдаггүй. 

10 : 18
2023-12-20

"Тавантолгой түлш" ХХК 583.9 тэрбумын хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар дууд. Утас нь холбогдох боломжгүй гэж юу яриад байгаа юм бэ. Одоо шинжээчийн дүгнэлтийг танилцуулна. 

Шинжээч:

-Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай 18 дугаар тэмдэглэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 23 дугаар тогтоолыг үндэслэн үйлдвэр байгуулах "Тавантолгой түлш" ХХК-ийг байгуулсан. Хувьцааныхаа 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг байна. 

ТУЗ-ийн 2022 оны 33 дугаар тогтоолоор сүүлийн байдлаар тус компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчилсэн зургийг харуулъя. Нийт баруун, зүүн, төв гэсэн гурван үйлдвэртэй. Баруун бүсийн үйлдвэр СХД-т байрладаг бөгөөд жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Төвийн бүсийн үйлдвэр Баянгол дүүрэгт байрладаг 200 мянган тонн хүчин чадалтай. Зүүн үйлдвэр нь Төв аймагт байрладаг бөгөөд жил 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг. Энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна. 

Нийт хөрөнгийн 57.6 хувийг үндсэн хөрөнгө, 27.5 хувийг бараа материалын үлдэгдэл эзэлж байгаа бол нийт өр төлбөрийн 96 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын дүн эзэлж байна. Түлшний өөрийн өртгөөс алдагдалтай үнээр борлуулдаг. Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 2018-2022 онд жилд нэг удаа тооцсон байх бөгөөд ингэхдээ ачих буулгах, харуул хамгаалалтын зардлыг тооцолгүй алдаатай тооцсон байна. Энэ оны нэгдүгээр сараас санхүүгийн програмаа шинэчилж, нэгжийн өртгийг тооцдог болсон. "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 15 гэрээний дагуу 1.069.4 их наяд төгрөгийн санхүүжилтыг олгосон байна. 

2018 онд 18.6 тэрбум төгрөгийг үйлдвэр барьж байгуулах төсөлд зарцуулж, 2019 онд 111.7 тэрбум төгрөгийг шахмал түлшний шинэ үйлдвэр барихад, 2020 онд 90.5 тэрбум төгрөгийг зүүн бүсийн үйлдвэрт, 2021 онд 111.3 тэрбум төгрөгийг цар тахлаар гэр хороололд хөнгөлөлттэй үнээр олгосон түлшний үнийн зөрүүг нөхөн санхүүжүүлэхэд, 15.2 тэрбумыг түлшний үндсэн түүхий эд мидлинг барьцалдуулагчийн нөөц эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон. 2021 онд 700 тоот гэрээгээр 58.1 тэрбум төгрөгийг, 2022 онд 46.1 тэрбум төгрөгийг цар тахалтай холбоотойгоор хөнгөлөлттэй түлш нөхөн санхүүжүүлсэн бол 2023 онд 84 тэрбумыг баяжуулах үйлдвэрийн барилга барихад зарцуулжээ. 

2022 оны 160 тоот гэрээгээр 15.5 тэрбум төгрөгийг нүүрс худалдах гэрээгээр тоног төхөөрөмж худалдан авах гурвалсан гэрээг байгуулсан. 2022 оны 502 тоот гэрээгээр 4 тэрбумаар хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын төсөлд эргэн төлөхөөр санхүүжүүлсэн. 2022 оны наймдугаар сард 518 тоот гэрээгээр 6.6 тэрбумаар "Хонгконг.." компаниас сайжруулсан шахмал түлш авах гэрээ байгуулж, санхүүжүүлсэн. 2022 онд 199.5 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар санхүүжүүлсэн.

2022 онд 199.5 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зориулалтаар, 2023 оны хоёрдугаар сард 247.4 тэрбумыг 621 мянган тонн түлш үйлдвэрлэх, өр төлбөрт төлөхөөр эргэн төлөх нөхцөлтэйгөөр тус тус санхүүжүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03 дугаартай Агаар орчны тухай зөвлөмж, Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 01, 414 тоот албан бичиг, ЗГХЭГ-ын 2019 оны 278 тоот албан бичгийг үндэслэн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаснаар нууцын зэрэгт хамааруулан гүйцэтгэгч буюу нийлүүлэгч аж ахуй нэгжтэй шууд гэрээ байгуулах замаар худалдан авалтыг хийсэн. 

Худалдан авалттай холбоотойгоор архивын болон санхүүгийн баримт материал бүрэн бус байснаас шинжээч иж бүрэн дүгнэлт гаргах үндэслэл бүрдээгүй. Тиймээс холбогдох албан тушаалтнаас бараа материал, тоног төхөөрөмж, томоохон харилцагчдын жагсаалтыг гаргуулан авсан.

Түлшний голлох түүхий эдийн худалдан авалтад тус компани 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт мидлингийг 2.5 сая тонн, барьцалдуулагчийг 140.3 мянган тонн, шуудай 85 сая ширхгийг худалдан авсан. "Тавантолгой түлш" ХХК-ийн мэдээллийг  дэлгэцээр танилцуулъя. 2020 оны хөрөнгийн тооллогоос харахад 120.8 сая тонн гурил акталж, 3.2 тэрбум төгрөгийг зардалд бүртгээгүйг залруулж бүртгэх, огт ашиглаагүй 208.7 сая эргэлтийн хөрөнгийг худалдахаар тайлагнасан байгаагаас ажиглахад хэт үрэлгэн худалдан авалтыг хийж, бараа матеиралын бүрдэл дутуу, гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй гэх мэт санхүүгийн зөрчил их байна. 

Алдагдалтай ажиллахад голлох нөлөөг үзүүлсэн. Захиргааны хэлтсийн нэгжээс архивын материал байхгүй байгаа талаар тайлбар хүргүүлсэн. ТУЗ-ийн гишүүд нь компани их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа компаниас их хэмжээний урамшуулал авдаг байсан. ТУЗ-ийн гишүүдийн урамшуулал, цалингаас ажиглагдаж байна. Нийт 1.1 тэрбум төгрөгийг гаргасан байна. 2018 онд "Зерован" ХХК-иас програм худалдан авч, санхүүгийн үйл ажиллагаандаа ашигладаг байсан бөгөөд нийлүүлсэн програмаас 2018-2022 оны мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байгаа талаар одоогийн ажилчид нь мэдээлсэн. Шинжээчийн зүгээс худалдан авалтын гүйлгээг нь нарийвчлан шалгахад тус компанид найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Тус компанийн Б.Энхчулуунд бэлэн мөнгөөр зарлагадаж, тухайн өдрөө "Тавантолгой түлш" ХХК-ийн ерөнхий нягтлангаар ажиллаж П.Амарцэцэгийн нөхөр болох Ө.Ууганбаярын Төрийн банкны хадгаламжид шилжүүлсэн байна. Лавлагаагаар нотлогдсон болно. Дүгнэлт дууслаа.

10 : 09
2023-12-20

"Тавантолгой түлш" компаниас 9 гэрч дуудсан

"Тавантолгой түлш" компани болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар нит 9 гэрчийг дуудсан. Тодруулбал, тус компанийн захирал асан М.Ганбаатар тус компанийн захирал Ц.Даваацэрэн эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болж, өөрийг нь төлөөлж сонсголд оролцуулах хүсэлтийг 2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд ирүүлсэн. Түүнийг төлөөлж Ц.Алтансүх, А.Батзориг нар ирсэн. Мөн Зүүн үйлдвэрийн инженер Н.Жавхлан, Г.Гансүх нарын гар утас холбогдоогүй, Зүүн үйлдвэрийн дарга Б.Жигжид ирсэн байна. Харин Т.Тулгабат эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй, Ж.Батбаясгалан ТУЗ-ийн дарга НИТХ-ын дарга ар гэрийн гачигдлын улмаас оролцохгүй боломжгүй гэсэн. 

10 : 03
2023-12-20

Нүүрсний сонсгол 3 дахь өдрөө үргэлжилж байна

Нүүрсний сонсголоор арванхоёрдугаар сарын 20-нд "Эрдэнэс Тавантолгой" компанийн охин компаниудад оруулсан бусад санхүүжилт, үүнд "Тавантолгой түлш" компани болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар, Загийн усны хоолой, "Тавантолгой" дулааны цахилгаан станц, уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл, кокс эрчим хүчний үйлдвэр, "Шивээ-Овоо" ХК болон "Багануур" ХК-тай холбоотой асуудлыг сонсох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-12-20 192.82.64.167

Эх орны баялагаа төр аятайхан хянаад зөв ашиглаад явах л үүрэгтэй, алдаа гаргах эрхгүй юм л даа.Томилогдсон нөхдүүд нь ч дээ нэг иймэрхүү төрийн,ард түмний итгэлийн даалгаврыг биелүүлэх нэрээр өөрсдөө завшаад л. Нийтлэг юм биш үү

Avatar

Нэргүй 2023-12-20 66.181.182.83

Ер нь төр засаг нь өдийг хүртэл юу хийж байсан юм бэ? Луйварчидыг эзэнгүй орныг тонон дээрэмдэж өөгшүүлэх нөхцөлөөр хангаж, хянаж шалгадаггүй байсан төр-засаг-намд хүлээлгэх хариуцлага байна уу????

Avatar

S 2023-12-20 139.5.217.46

SEXSEER TSAGN80955877

Avatar

иргэн 2023-12-20 66.181.185.201

Аудитын газрын новшийг хүртэл үлдээхгүйгээр бүгдийг бүгдийг нь шүү цээрлүүл төрийн хууль ямар байдгыг үзүүлэл дээ ношнуудын хөрөнгийг хураа энэ улс орон хэдэн үеэр амар жимэр амьдарч бүтээн байгуулалт хийх хэмжээний хөрөнгө наана нь чинь луйварчингуудын гарын салаагаар урсаж байна шүү дээ.

Avatar

Зочин 2023-12-20 169.150.242.24

МАН-Д ШУРГАЛСАН ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ХАРЬ ЭЛЭГТЭНҮҮД ШАХМАЛ ТҮЛШ НЭРЭЭР УБ-ЫН ИРГЭДИЙН УДМЫН САНГ УСТГАЖ БАЙГАА ШҮҮ, ҮНЭР, БИЕ МАХ БОДЬ ХЭЛЭЭД ӨГЧ БАЙГАА ШҮҮ. ДЭРЭЭС НЬ ИРГЭДИЙГ БҮРЭН ОРОНСУУЦЖУУЛЧИХ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААЖЭЭ. ҮҮНИЙ УЧРЫГ ОЛЧИХ ХҮН БАЙНА УУ, ЭНЭ ТӨР ЗАСАГТ.

Avatar

шалчик 2023-12-20 192.82.92.204

Оо болилдоо, хэдэн сая төгрөг хуссан жараахайнууд байнш дээ, жинхэнэ акулуудыг хэзээ дуудах юм бэ генсек Амарбаясгалан, Женко Баттулга, Голомт Баясгалан, нохой Ганхуяг, Буурал Гансүх, Зика Энхболд гээд хэдэн тэрбум, их наядаар хусдаг гаруудыг дуудахгүй юмуу ???

Avatar

Нэргүй 2023-12-20 103.212.119.130

Хэ хэ эд нар ч монголыг монголоо Өөрсдөдөө ёстой тултал нь ашиглаж байж дээ цаашдаа яахыг тэнгэр л мэдэх байх

Avatar

Нэргүй 2023-12-20 202.126.89.224

Батбаясгалан л***р одоо огцор үхэж хэвтсэн МАНгас а

Avatar

Иргэн 2023-12-20 139.5.219.242

ийм олон шээснүүд цөлөмхөөр улс орон яаж хөгжих вэ. цаазлаад бүгдийг нь хороох юмсан

Avatar

Нэргүй 2023-12-20 213.55.221.11

batbayasgalan surguuli tugsuud Badamjunaigiin gishuunii tuslah 4 jil hiisen hun, yaltachgui junaigiin hun, uhval ih um garch irne dee

Avatar

Нэргүй 2023-12-20 203.98.76.69

Батбаясгалан, Жигжид нар жинхэнэ хулгайч нар

Avatar

Эрдэнэт хотын иргэн Д.Байгал 2023-12-20 139.5.216.59

Энд нэр дурдагдаж байгаа одоогийн Түлшний үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн гэгч этгээд хэд хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ой гээд зүгээр л явж байсан ш дээ. хулгай болгонд хуруугаа дүрсэн бузар хар хулгайч. Миний Эрдэнэт үйлдвэрийг дуусгах дөхсөн бузар хулгайч даа. Ц.Элбэгдоржийн утсан хүүхэлдэй шүү дээ, одоо бас МАН гээд явдаг болж, аль ч намд хахууль өгсөн бузар байна даа

Avatar

Зочин 2023-12-20 66.181.186.44

Ганбаатар шиг урамшлын мөнгөө ажилд өдөр шөнөгүй 20 хоног зүтгэсэн ажилчиндаа өгчих хүн АН-д л лав нэг ч байхгүй. Ажилд зүтгэж байгаа хэдэн хүнийг гэмт хэрэгтэн гэж цоллож ард түмний өмнө гөлөлзүүлж байна энэ жинхэнэ дээрэмчид. Доор Ерөнхийлөгчийг яаж доромжилж байгааг хар Чухам ийм шаарууд их луйвар хийдэг дээ

Avatar

Зочин 2023-12-20 66.181.186.44

Төслийн эхний жилүүд л хэрэгжиж байна. Бүрэн хэрэгжсэний дараа үр дүн гарч эхэлнэ. Зардлаа дэс дараатай төлнө. Ямар ч төсөл ийм л байдаг. АН нэр зүүсэн их гарын луйварчид шиг төслийг хэд нугалаад идчихгүй. Өдөр шөнөгүй зүтгэж байгаа хүмүүсийг МАН ингэж идэж байна ч гэх шиг АН-ын зартай луйварчин Цогтгэрэл, Ганбат нар их баалж байх юм. Төслийг зогсооно гэнэ. Гарвал а**с маш том хувилбараар иднэ. Батбаясгалангаас эхлээд удирдлагад алдаа бий байх. ТУЗ нь цөөн сарын цалингаар урамшуулах эрхтэй.

Avatar

Нэргүй 2023-12-20 202.126.88.118

Өвөг дээдсийн минь Цусаараа хамгаалж үлдээсэн газар шороо минь.

Avatar

иргэн 2023-12-20 202.9.46.172

Монголоор дүүрэн хувалзнууд хулгайчууд, дээрэмчид, урвагчид байхад МОНГОЛ УЛС яаж хөгжих юм билээ??????

Avatar

зочин 2023-12-20 202.9.46.172

"Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ , хувалзнууд юу хийсэн гэж их хэмжээний урамшуулал авдаг байнаа???? бүхэл бүтэн цэцэрлэг барих мөнгө идчихжээ!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-12-20 124.158.66.174

ТТолгойн ТУЗ-аас гарсан төрийн алба надаас хойш муудсан гээд байсан Өлзийнаран гэж нөхөр, өөрийгөө сошиалд магтуулдаг гар эндхийн ТУЗ-аас мөнгө цохиод л мөнгөн шагнал хүртээд л явна. МАН нэгнээ нухах гээд энд тэнд тавиад, гаргаад замдаа АН-аа хавчуулаад сүрийг нь нэмээд л. МАНай МАНгасууд ёстой магнай дээрээ мандуулж байна даа.

Avatar

зочин 2023-12-20 66.181.160.12

Мөнгний тоо моо нь аймаар юм аа …Ер нь Монгол төгрөгийг хог болгож байдаг газар чинь энэ хэдэн төрийн өмчит кампаанууд юм биш үү ?..

Avatar

Нэргүй 2023-12-20 66.181.160.86

МАНай хүүрэнсүгийн тавиулуудын хулгай ганц энэ бишлдээ. өчнөөн юм байгаа, хүрэлсүгийн эрх шарууд гээд цагдаа ч зогсоодоггүй нүүрсний машинууд байлаа, бүх жолооч нар мэднэдээ.

Avatar

Нэргүй 2023-12-20 202.131.225.242

Ам ташсан хэрээ 13 дахин гэж баруун үйлдвэр дээрээ эхний хоёр жил бялууртал гударчаад зүүн бүсийн үйлдвэр гэгч юм байгуулсан юм байна.

Avatar

Нэргүй 2023-12-20 202.131.225.242

Ажлын ширээнийхээ ард порно үзээд боовоо саагаад сууж байдаг ганбаатар л***р юу гээд лаг үйлдвэр байгуулсан юм шиг хуцаад байгаа юм бэ, үйлдвэр гэдэг чинь үр ашигтай байдаг юм байгаа биз дээ. Хуцаад байх юм. бидон ганбаагийн хэлдэг үнэн ш дээ. Хамгийн ядуу орны аль 18,19 зуунд хэрэглэдэг байсан юмыг оруулж хийчээд дээр нь утаа буураагүй байж үйлдвэр байгуулсан гээд малтаад байх юм.

Avatar

Нэргүй 2023-12-20 202.126.89.224

МАНгасууд порно ганбаа их цусалсандаа нэг номерт ачигдах их гарын хулгайчдаа

Avatar

S 2023-12-20 139.5.217.46

S AWN80955877

Avatar

Нэргүй 2023-12-20 203.17.23.197

Энэ хөгийн ажлаа зогсоож нүүрсээ түлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-12-20 202.131.225.242

Тавантолгой түлшийн захирал байсан хүүкийн хулгайч гөлөг порно ганбаатар шааж байх шив дээ. Ганхуягтай нийлж зөндөө цусалсан хулгайч шүү дээ. Тэр үйлдвэрийн барилгуудаа яаж худалдан авсанг нь яриул.

Avatar

Нэргүй 2023-12-20 76.67.107.193

Ер нь Монголыг засаx ганц арга зам энэ видеог үз, цааш нь шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

Avatar

ЭРДЭНЭТИЙН ЗАЛУУ. 2023-12-20 202.126.88.182

наад даваацэрэн п***а чинь хэд хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн шинэ жил гээд зүгээр л явж байсан ш дээ. хулгай болгонд хуруугаа дүрсэн бузар хар хулгайч. Миний Эрдэнэт үйлдвэрийг дуусгах дөхсөн бузар хулгайч даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж