Тус Ажлын алба, Азийн сан олон улсын байгууллагатай хамтран Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий мэдээ, мэдээллийг хэрхэн бэлтгэх тухай сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний эрх зүйн зохицуулалт, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэхдээ анхаарах асуудал, Сэтгүүлчийн ёс зүй, Хүний эрхийн мэдрэмжтэй мэдээлэх, Оюуны өмчийн талаар анхаарах асуудал, Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий видео контент бэлтгэхэд анхаарах асуудал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг сэдвээр ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ДХИС, Оюуны өмчийн газар, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Хүний Эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагаас холбогдох албан хаагчид сургалт орлоо.
Сургалтад телевиз, цахим сайт, сонин зэрэг нийт 30 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар хамрагдлаа.
Холбоотой мэдээ