Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх "Нэг өнгө" мэдээллийн кампанит ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.09.18-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх "Нэг өнгө" мэдээллийн кампанит ажил эхэллээ

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх "Нэг өнгө" мэдээллийн кампанит ажил эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Нэг Өнгө” мэдээллийн кампанит ажлыг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлүүлж байна.
“Нэг Өнгө” кампанит ажил нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг таниулах, жендерт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж буй нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн мэдээллийг олон нийтэд түгээх, улмаар иргэдийн зан үйл, хандлагад эерэгээр нөлөөлөх зорилготой.
Мөн хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах, энэ талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "ХҮЛЦЭХГҮЙ" богино хэмжээний олон ангит киног олны хүртээл болгож байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж