“Эргүүл, хяналтын хэлтэс” болон өргөжив

“Эргүүл, хяналтын хэлтэс” болон өргөжив

“Эргүүл, хяналтын хэлтэс” болон өргөжив
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн бүтэц, орон тоонд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/126 дугаар тушаалаар өөрчлөлт оруулан Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсээс 80 алба хаагчийг орон тоог шилжүүлж, хэлтсийн нэршлийг “Эргүүл, хяналтын хэлтэс” болгон өөрчилж, 158 хүний орон тоотойгоор өргөжүүлэн баталсан. Тус хэлтэс нь Эргүүлийн тасаг, Морьт эргүүлийн тасаг гэсэн нэгжээс бүрдэх бөгөөд явган эргүүл, морьт эргүүл, мото эргүүл, нохойт эргүүлийг Нийслэлийн гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Эргүүл, хяналтын хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулж энгэрийн камер, драгер, тандагч, бүртгэлийн төхөөрөмж, хэвлэгчийг Тус Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын бөгөөд захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга болон бусад алба хаагчид байлцлаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж