Оросын тамирчдад тавьсан хориг өөрчлөгдөж магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.12.20-нд нийтлэгдсэн

Оросын тамирчдад тавьсан хориг өөрчлөгдөж магадгүй гэв

Оросын тамирчдад тавьсан хориг өөрчлөгдөж магадгүй гэв

Оросын хөнгөн атлетикийн тамирчид хоригт орж, олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй байгаа ч удахгүй энэ бүхэн өөрчлөгдөж, тэд олимпод оролцох боломжтой болох гэнэ. Энэ талаар дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастиан Коэ ярьсан бөгөөд энэ асуудал дээр ажлын хэсэг гарч, ажиллаж байгаа гэдгийг онцолжээ. Энэ сарын эхээр олон улсын олимпийн хорооны зүгээс Беларусь, Оросын тамирчдыг Парисын олимпод оролцох эрхийг нь хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна гэсэн. Ингэхдээ цагаан туган дор оролцуулж, төрийн далбаа, дууллаа ашиглах боломж олгохгүй гэнэ.

Украинд өрнөж буй дайны улмаас дээрх хоёр улсын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх зөвлөмжийг олон улсын олимпийн хорооноос спорт холбоодод хүргүүлсэн билээ.

Себастиан Коэ сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Одоогоор ямар нэгэн өөрчлөлт алга. Хамгийн чухал нь олон улсын холбоод бие даасан, бүрэн эрхт байдлынхаа хүрээнд дүгнэлт гаргах нь үнэхээр чухал. Бид спортынхоо ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргасан. Ойрын хугацаанд ямар нэгэн өөрчлөлт гарах уу гэж асууж байвал би мэдэхгүй байна. Дэлхий таван минут тутамд өөрчлөгддөг. Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй. Бидэнд нөхцөл байдалд хяналт тавьдаг ажлын хэсэг бий. Тэд бодлого боловсруулах зөвлөгөө, зааварчилгаа өгөх болно. Аливаа хоригийг арилгахын тулд юу хийх, ямар байх ёстойг зөвлөх зөвлөл" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж