Шикорояама ояката таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2023.12.20-нд нийтлэгдсэн

Шикорояама ояката таалал төгсчээ

Шикорояама ояката таалал төгсчээ

Шикорояама ояката буюу сэкивакэ Тэроа 60 насандаа зүрхний өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр сэкивакэ Цүрүгаминэ агсны хүү байсан бөгөөд ах дүү гурван Изүцүгийн хамгийн бага нь байв. Сэкивакэ Тэроа 1979 онд мэргэжлийн сүмогийн гараагаа эхлүүлж, 1985 оны хаврын башёд анх удаагаа дээд зиндаанд зодоглосон түүхтэй.

Түүний хувьд хурдан шаламгай барилдаанаараа алдартай байгаад зогсохгүй бусад бөхчүүдтэй харьцуулахад ердөө 110 кг жинтэй байсан. Түүний хамгийн том ах Какүрэйзан жүрёо зиндаанд барилддаг байсан бол удаах ах Сакахоко нь сэкивазэ цолтой хүн байлаа.

Тэроа, Сакахоко хоёр сүмогийн түүхэнд нэгэн цаг үед сэкивакэ цол хүртсэн анхны ах дүүс гэдгээрээ алдартай.

Ах дүү гурав аавын хамт

Сэкивакэ Тэроа мэргэжлийн сүмод нийт 1795 барилдаан хийснээс 1063 нь дээд зиндаанд байжээ. Энэ ч амжилтаараа дээд зиндаанд хамгийн олон барилдаан хийсэн бөхчүүдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг.

2002 оны намрын башёгийн дараа 39 насандаа зодог тайлсан Тэроа шууд дасгалжуулагчийн албанд шилжиж, Шикорояама гэх нэрийг өвлөн авсан. Шикорояама ояката 2004 онд өөрийн дэвжээг байгуулан комүсүби асан Хомашо, өнгөрсөн жилийн Кюүшү башёд түрүүлсэн Аби тэргүүтэй бөхчүүдийг бэлтгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж