Нюьс.мн сайт 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна
10.00 цагт:
МУИС-д: ХЭҮК-оос “Хүний эрхийн талаар ярилцья” хүндэтгэлийн лекц зохион байгуулж байна.
10.00 цагт:
Төрийн ордонд: УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах 2 дахь сонсгол үргэлжилнэ.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
14.00 цагт:
“Ган зам” паласт: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн, зам, тээврийн мэргэжлээр идэвх, санаачилгатай, үр дүнтэй суралцаж буй оюутнуудад батламж гардуулна. Утас: 8510-0098, 8805-7167.
-“Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн ногоон бизнесийг хөгжүүлэх “Хурдасгуур” хөтөлбөрт хамрагдах бичил, ЖДҮ болон жижиглэн худалдаа эрхлэгч нарыг бүртгэж эхэллээ.
-БНХАУ-ын Манжуур хотод ОХУ, Монгол, БНХАУ-ын аялал жуулчлалын чуулган эхэлнэ.
Зочин 2023-12-20 66.181.191.122
ҮҮнийгээ нэг хоёр хоногийн өмнө зарлаж болдоггүй юмуу