Р.Даваадорж: Иргэн бүрд 33 сая төгрөгийн өр ногдож байгаа нь үнэн

Р.Даваадорж: Иргэн бүрд 33 сая төгрөгийн өр ногдож байгаа нь үнэн

Р.Даваадорж: Иргэн бүрд 33 сая төгрөгийн өр ногдож байгаа нь үнэн

-Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хэд хүрсэн тал дээр олон эргэлзээтэй тоо баримт бий. Таны харж байгаагаар гадаад өрийн хэмжээ ямар хэмжээтэй байна вэ?

-Монгол Улсын нийт өр 34 орчим тэрбум ам.доллар, Монгол улсын Засгийн газрын өр 8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

-Монгол Улсын болоод Засгийн газрын өр, МАН болоод АН-ын тавьсан өр гэх мэтээр өрийн асуудалд явцуу хандаж байгаа харагдах юм л даа. Тухайлбал,Сангийн сайд Б. Жавхлан  АН-ын тавьсан өрийн хэмжээг бууруулсан гэж хэлсэн шүү дээ?

 –Харамсаж байна. Төрийн сайд хүний амнаас гарамгүй төөрөгдөл. Өнөөдөр Монгол Улсын нийт өр болон Засгийн газрын өрийг интернэтэд холбогдож буй хэн ч олоод харчих боломж бүрдсэн. Заавал сайд, эрх мэдэлтэн эсвэл хэн нэгэн эдийн засагч гэж өөрийгөө өргөмжилсөн нөхрийн ам харах шаардлага байхгүй. Өрийн удирдлагын тухай хуульд Монголбанк улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам Засгийн газартай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлнэ гэж маш тодорхой заасан байдаг. Эдгээр байгууллагуудын сайт болон Үндэсний Статистикийн 1212.mn сайтаас өрийн хэмжээг хэнбугай ч харж болно. Хэрвээ Жавхлан сайдын үнэн худал ярьж буйг дээрх сайтаас ороод шалгаж болно. Эхлээд Монголбанк эсвэл ҮСХ-ны сайт руу ороод 2016 оны 2-р улиралд буюу МАН Засгийн эрхийг хүлээн авах үеийн нийт гадаад өр болон Засгийн газрын өрийн хэмжээг харчих. Сайд үнэн ярьсан бол гадаад өрийн хэмжээ өнөөдөр тэр үеийнхээс хасагдсан байх ёстой.

Гэвч харамсалтай нь, сүүлийн долоон жилийн дүнгээр Засгийн өр 3 тэрбум ам.доллар буюу бараг 2 Чингис бондын хэмжээтэй, Монгол Улсын нийт өр 9.5 тэрбум ам.доллар буюу 6 чингис Бондын хэмжээтэй нэмэгдсэн үр дүнг харж болно.

Засгийн газрын өрийн хэмжээ огцом буурсан гэсэн. Та санал нийлэх үү?

-Өрийн хэмжээг ДНБ-ий хувьд харьцуулах нь мэргэжлийн байгууллагын хийдэг ажил. Өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх зорилгоор ийм хэмжүүр ашиглана. Мөн дэлхийн санхүүгийн байгууллагууд улс орнуудын гадаад өрийн хэмжээ, дунджийг тооцох зорилгоор эсвэл шинжлэх ухааны судалгаанд ашиглаж болно. Монгол шиг түүхий эдээс хараат эдийн засагтай  улсын хувьд ДНБ хэмжээ нь жилийн дотор савлаж өөрчлөгдөх эрсдэлтэй тул хувиар ярих нь бүр зохисгүй.

Өөрөөр хэлбэл, бүтэн жилийн хугацаанд өрийн хэмжээ тогтмол байхад эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн дүнгээс шалтгаалаад ДНБ хэмжээ өсвөл түүнд оногдох өрийн хувь багасна.

Харин ДНБ хэмжээ буурвал өрийн хувь хэмжээ ихэснэ.

Ер нь нийт өрийн хэмжээг нэг хүнд хувааж том дүн зарлах нь хэр зохилтой вэ?

Хэрвээ интернэтээр ороод харвал 2016 оны УИХ-ын өмнө МАН-хан “иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо. Улс орон элгээрээ хэвтлээ. Хүүхэд төрмөгц 15 сая төгрөгийн өртэй боллоо. МАН шилдэг Монгол Улсын эдийн засагчдынхаа тооцооллыг ард түмэндээ хүргэж байна. Энэ хэмжээг бууруулах тооцоо бидэнд байна” гэсэн мэдээллийг харж болно. Өөрсдөө Монгол Улсын нийт өрийн хэмжээг нийт иргэддээ хувааж гаргаад харанга балбасан. Бүтэн 8 жил өнгөрч байхад юу болов гэдэг энгийн асуултын хариу бол 33 сая төгрөг юм. Одоо иргэн бүрд 33 сая төгрөгийн өр ногдож байгаа нь үнэн.

-Татвар төлөгчдөд хамаатай өр бол Засгийн газрын өр. Бусад нь Дорж , Дондог эсвэл хувь компанийх гэж тайлбарлах нь өрийн хэмжээ, нийт дүнд төөрөгдөл үүсгээд байна л даа?

Харамсалтай нь, бас л иргэдээ хуурч, басамжилсан тайлбар. Монгол Улсын нийт өрийн статистикийг ОУВС-гаас эмхтгэн гаргасан “Гадаад өрийн статистикийн гарын авлага” 2013-д нийцүүлэн боловсруулж олон нийтэд хүргэж байгаа гэдгийг тайлбарласан байгаа. Тиймээс ОУВС хэн нэгэн иргэний өрийг Монгол улсын өрөнд тооцно гэж огт байхгүй. Сангийн сайд хувийн аж ахуй нэгж гээд гурван байгууллага нэрлэсэн харагдана лээ. Энержи ресурс, Шангри-Ла, МИК гурвын дэлхийн хөрөнгийн зах зээл дээрээс босгосон зээлийн хэмжээ нэг тэрбум ам.доллараас хэтрэхгүй.

Өөрөөр хэлбэл, нийт 34 тэрбум ам.долларын ердөө 1 нь дээрх хувийн хэвшилд ногдоно. Тэгэхдээ МИК-ын хувьд тус компанийн 17 хувийг Монголбанк эзэмшиж байсан санагдаж байна.

Өөрөөр хэлбэл, компанийн өр гэдэгт Монгол улсын төр баталгаа гаргасан, эсвэл гадаадын хөрөнгө оруулалт хамтарсан дэлхийн хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй цөөн компани л мөнгө босгох боломжтой болохоос дурын компани зээл авах боломжгүй юм. МИАТ, УБТЗ, Хөгжлийн болон төрийн банкууд, Эрдэнэс таван толгой гээд маш олон төрийн өмчит компаниуд аймшигтай их өр үйлдвэрлэж байна. Үүнийгээ төрд хамаагүй гэж хамгийн тэнэгийн амнаас гарах хариулт. Бас Оюу Толгойн 34 хувийг эзэмших зорилгоор авсан 12 тэрбум ам.доллар өр биш гэж нэг нөхөр нийгмийн сүлжээнд сүржигнэж харагдсан. Тэр гайхамшигт баталгаагаа ОУВС дээр очиж тайлбарла эсвэл Монголбанкны статистик гаргаж байгаа газар очиж үүнийг батал гэж зөвлөмөөр байна. Жишээ нь, нэг өрх гэртээ хөрөнгө оруулж зээлээр мужааны багаж аваад дархан хийж мөнгө олохоор шийдэж. Тэр мөнгийг зээл огт биш биш хөрөнгө оруулалт гэж ярьж яваа хүнийг хэн ч гайхна биз дээ.

Ийм л энгийн зүйлийг буруу зөрүү тайлбарлаж намдаа итгэл авах гэж боддог юм шиг байгаа юм. Одоо сонгогчид хэрсүү болсон, хэн нэгний худал ярианд молигодуулахгүй болсон гэдгийг хатуу хэлмээр байна.

– Чингис бондын өрийг ямартай ч төлж дуусгалаа шүү дээ.  Энэ бас нэг ололт мөн биз дээ?

Яг арав дахь жилдээ энэ бондоор улс төржиж байна. Энэ бонд бол Монгол Улсын нийт өрийн ердөө 4 хувь. Бусад 96 хувийг ярьж байна уу. Мэдээж үгүй. Харин ч эдийн засгийн хүндрэлтэй үед ажлын байр хадгалж, олон зуун бүтээн байгуулалт хийсэн. Хэрвээ бусад өрийн хувьд бүтээн байгуулалт юу хийв гэж асуувал хариулт байхгүй. Харамсалтай шүү. Мөн Дим сам, Самурай бонд гээд баахан улс төржиж байна уу. Нэгийг нь МАН-ын ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбат хамтарсан засагт сангийн сайд байхдаа босгосон. Нөгөөг нь Сангийн сайд Ч.Улааны үед босгосон юм шүү дээ. Тэд ямар шалтгаанаар босгосон тухайгаа тайлбарлах ёстой хүмүүс.

-Гадаад өрийн зохист хэмжээ гэж байх уу?

-Байлгүй яахав. Яг ийм тохиолдолд хувь ярина. Гадаад өрийн зохист хэмжээ улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг хэдий ч дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-хээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхыг эрмэлзэж, хуульчилсан байдаг. Тухайлбал, Белорусс улсын хувьд гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 25 хувь, дотоод өр нь 20 хувиас хэтрэхгүй байдаг. Харин Монгол Улс 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан билээ. Энэ нь дэлхийн жишигт нийцэхүйц зохист хэмжээ бөгөөд манайхан “өрийн тааз” гэж нэрлэжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улс төсвийн тогтвортой байдлын хуулийн үзэл санааг эвдэж дээрх заалтуудын хэм хэмжээг хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Тиймээс хуулийн үндсэн утгыг гээгдүүлж, “өртэйгээр хөгжих”, төсвийн мөчлөг дагасан тэлсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдал ба өрийн хэмжээ хоорондын уялдааг хангалгүй хэрэгжүүлэх үндсийг тавьсан байдаг.

-Эдийн засгийн өсөлт сайн байгаа ч гадаад өрийн хэмжээ нэмэгдэх шалтгаан нь юу вэ?

-Аливаа улсын өрийн хэмжээ нь тухайн улсын эдийн засгийг дүгнэх чухал хэмжүүрийн нэг байдаг. Гадаад өр нэмэгдэх үндсэн шалтгаан нь “төсвийн алдагдал” юм. Төсвийн данхар зарлага өсөж, үүссэн алдагдлыг нөхөхын тулд Төр гадна, дотны санхүүгийн зах зээл дээрх чөлөөт эх үүсвэрийг хувийн хөрөнгө оруулагчидтай өрсөлдөж өндөр хүүтэй цохиж авдаг. Угтаа тэрхүү сул эх үүсвэр бүтээн байгуулалтад зориулагдаж, хүмүүсийг ажлын байраар хангаж байх учиртай юм. Ийнхүү ирээдүйд бий болох байсан "үндэсний үйлдвэрлэл" санхүүгийн эх үүсвэргүй шалтгаанаар зогсоход хөдөлмөр эрхлэлт буурч, дагаад иргэдийн амьжиргааны түвшин дордох нь гарцаагүй. Төрөөс төсвийн алдагдал нөхөхийн тулд татвараа нэмэх, гадаад, дотоодын санхүүгийн зах зээлээс хүүтэй зээл авах, шинээр мөнгө хэвлэх гэсэн цөөн замтай. Гэхдээ улсын төсөв хэлэлцэх үеэр зардлаа танаж “алдагдалгүй” батлах сайхан боломж байдгийг сонгогдсон тойрогтоо ямар нэгэн бүтээн байгуулалт хийж нэр хүндээ өсгөх амбицид хөтлөгдсөн УИХ гишүүд үл ойшооно. Татвар төлөгчдийн хувьд ч гэсэн энэ асуудалд өнөөг хүртэл онц ач холбогдол өгөхгүй явсаар ирлээ. Сөрөг хүчин болон зарим нэг эдийн засагчдын дуу хоолой нийтэд хүрэхгүй замхрах нь элбэг.

-Гадаад өр нэмэгдвэл ямар сөрөг үр дагавар дагалдах вэ?

Аливаа улсын гадаад өрийн хэмжээ тухайн улсын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Тухайлбал, өрийн хэмжээ нэмэгдэхэд инфляц, ажилгүйдлийн түвшин өсөх, хадгаламж буурч, төсөв, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засаг болон тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл агуулдаг билээ. Гэтэл өнөөдөр валютын ханш огцом нэмэгдэж байгаад нийт өрийн үзүүлэх нөлөөллийн судалгааг Засгийн газар битгий хэл Монгол банк нь мэдэхгүй будлиж сууна. 2013 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-хээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн учраас гадаад өрийн зарим хэсгийг цуцлахын тулд Уулын-Бадахшаны тодорхой газар нутгийг БНХАУ-д шилжүүлснээр 2013 оны 5 сарын 6 өдөр өмнөд хөршийн цэргүүд тухайн нутаг дэвсгэрт нэвтэрч орсон талаар мэдээлж байв. Мөн 2017 оны 12 сарын 9 өдөр Шри-Ланк улс Хамбантотын боомтоо гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилгоор 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү гадаад өрийн хэмжээ зохих түвшин давсан тохиолдолд улс орны эдийн засгийн макро үзүүлэлтүүд огцом буурч, нийгмийн амьдрал тогтворгүй болж, улс төрийн нөхцөл байдал хурцдах нөхцөл үүсдэг. Аливаа улс өр зээлийн дарамтад орсон тохиолдолд тулгарах эрсдэлийг эдийн засгийн тоон үзүүлэлтийг нуршилгүй авч үзвэл:

Нэгдүгээрт, Санхүүгийн эх үүсвэрээ бие даан зарцуулах эрхгүй болно,

Аливаа тусгаар улс иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх, улс орны хөгжил дэвшилд хүргэх боломжит хувилбарыг сонгож санхүүгийн нөөц, эх үүсвэрээ чөлөөтэй зарцуулах боломжтой байх нь чухал. Гэтэл “өрийн урхи”-нд орсон засгийн газар санхүүгийн бүхий л нөөц боломжоо зөвхөн өр зээлийн асуудлаа эцэслэн дайчлан шийдвэрлэхээс өөр гарцгүй болно. Өрөө төлөөгүй нөхцөлд зээлийн алдагдал нэмэгдэж, санхүүгийн эх үүсвэр улам бүр үнэтэй болдог.

Хоёрдугаарт, Бүрэн эрхт байдлаа алдах эрсдэл тулгарна,

Улс орны санхүүгийн асуудал нь бусдаас хараат болсон тохиолдолд улс орны тусгаар тогтнол өндөр эрсдэлтэй байна гэсэн үг. Хэдийгээр өнөө үед өрөөс шалтгаалаад тусгаар тогтнолоо алдах асуудал төсөөлөх аргагүй мэт санагдаж болох юм. Гэвч түүх сөхөж, үзье. 1862 оны 5 сарын 5 өдөр Мексикийн 4000 орчим цэрэг Францын армийг бут цохижээ. Энэ өдрийг Cinco de Mayo буюу Мексикийн тусгаар тогтнолын баяр хэмээн өргөнөөр тэмдэглэж байна. Мексик Францад төлөх өр төлбөрөө хойшлуулмагц 2 орны хооронд дайн эхэлсэн юм. Хэдийгээр өнөөдөр ийм түүх давтагдах боломжгүй ч гадаад өрийн хараат байдал аливаа улсын төрийн эрх мэдэлд нөлөөлөх хүртэл хэмжээнд хадгалагдаж байна. Энд Грек улсын жишээг дурдаж болох юм. 2009 онд Грекийн гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 113 хувьтай тэнцсэнээр "Өрийн хямрал" эхэлсэн түүхтэй. 2015 онд ОУВСангийн 1,54 тэрбум еврогийн зээлээ төлөх боломжгүй болсноо зарлах үед ажилгүйдлийн түвшин туйлдаа хүрч, нийгмийн амьдралд үймээн самуун даамжирч, улс орныг удирдах эрх мэдлийн тодорхой хэсгийг гадаадын зээлдүүлэгчдийн эрх мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд (S&P, Fitch и Мoody’s) Грек улсын бондын зэрэглэлийг хөрөнгө оруулагчдын хувьд асар өндөр эрсдэлтэй ССС болгож бууруулав. Ийм бондыг “хог” гэж нэрлэх бөгөөд огт борлогддоггүй. Ер нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаардаг сөрөг хүчин зүйлийн тоонд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан нийгмийн хурцадмал байдал ордог.

 Гуравдугаарт,​ Ирээдүйгүй улсын жагсаалтад багтана,

Гадаад өрийн хэмжээ улс орны ирээдүйн хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2023-12-20 102.89.43.167

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2023-12-20 139.5.216.148

Наад бүх зээл чинь авсан, хэрэглэсэн хүмүүс нь нэр устайгаа бүртгэлтэй байдаг. Тэр хүмүүсийн л өр болохоос бусдад нь огт хамаагүй шүү.

Avatar

Нэргүй 2023-12-20 158.59.146.30

mai shvv b**s min, Mahan toegooi min, ur naan bolohooroo ergen bord hurk chaddag, haren ergen buriigee uguh zuilenes elder shaltgaanaar budging ni Hasan buur heruil uusgedeg, arhcaagui iim garuud baih gej

Avatar

зочин 2023-12-20 96.241.157.135

Манайх 4 үеэрээ улсаас бүү хэл хүнээс 1 ч төгрөгийн зээл авч, өр тавилгүй амь зуугаад явж байна, "өргүй бол баян, өтгүй бол тарган" гэдэг сургааль үгийг өвөг дээдэс минь зааж байсны ач биз ээ. Гэтэл одоо ам бүлийн маань хүн бүр 33 сая -ын өрөнд уначихаад байгаа болох нь ээ. Хэн бидний өмнөөс өр тавьж идчихээд одоо маниар төлүүлэхээр ярьж байна вэ? Хэн бэ?

Avatar

Хахаха 2023-12-20 202.55.188.115

Энэ өрийн ямар ч иргэн төлөхгүй. 1 хүнд ноогдох өрөөр иргэнээ айлгадаг хуучин пиар. Улс төлнө. Зээл авсан компани авна

Avatar

zochin 2023-12-20 122.150.130.128

ygd gemgui mururu yvaa ard irgedde xulgailsn munguni uruu noogduuld bgm beee. Avsan idsenguudn todorxoi bxd ted uursduul tulux yst bzd.Setgelzuigr xun bur 33M n urtei gd xuus tsatsaj b** daramtld baiiii.Bidniig ** yuch mdxgui gj anduurxii

Avatar

Нэргүй 2023-12-20 202.21.108.18

Hohichin za

Avatar

зочин 2023-12-20 202.126.89.113

Аж ахуйн байгууллагын зээлийг тэд өөрсдөө хариуцана. Жишээ нь энэ зээлийн ихэнхийг эзлэх зэсийн болон бусад уурхайн зээлийг тэд өөрсдөө төлнө Засгийн газрын зээлийн ихэнхийг АН төр барьж байхдаа тавьсан нь үнэн..2 тэрбум долларын зээлийг 7 тэрбум долларт, 4-хөн жилийн дотор хүргэсэн гэлцдэг.Одоогийн төр хуучин зээлээс маш ихийг дарж,заримыг нь бага хүүтэй зээлээр сольсон, Сүүлийн 8 жилд Засгийн газрын зээл ердөө нэг тэрбумаар л нэмэгдэж 8 тэрбум болсон.Бүх зээлүүдээ УИХ-д оруулж шийдвэрлүүлдэг

Avatar

Нэргүй 2023-12-20 202.9.40.46

энэ өрийн талаар ёстой нээлттэй сонсгол хиймээр юм
хэн хэзээ хаанаас ямар мөнгө авч юунд зарцуулсан. бүр ард түмэнд ойлгогдохоор тайлбар хиймээр юм

Avatar

Нэргүй 2023-12-20 43.242.242.59

BМАН өрийг буруулах гээд үзээд байдаг, харин АН болохоор өртэй байх сонирхолтой өр буурсныг хүлээн зөвшөөрдөггүй ийм 2 улс төрийн намб байнаа. МАН-ынхны өрийг буруулсан асуудалд АН дургүй байгаа гэдэг нь харагддаг. Тэд өөрсдийн эдийн засагч гэх Отгочулуу, Даваадорж мэтийн хүнээр өр барагдаагүй гэж хэлүүлсээр байна. Уул нь Монгол улс өрнөөс гарч л байвал зүгээр юмдаа. Аль нам засгийн эрх барьж байх нь чухал бишээ

Avatar

зочин 2023-12-20 202.131.245.69

НЭГ ХҮНД НОГДОХ ӨР ГЭЖ ЯРИХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХАРИН БУРУУ ШИЙДВЭР, АЖЛЫН ХАРИУЦЛАГААС БОЛЖ ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ӨР ҮҮССЭН, ТҮҮНИЙГ ХЭРХЭН НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭЭ Л ЯРИХ ШААРДЛАГАТАЙ. НЭГ ХҮНД НОГДОХООР ТООЦОО ХИЙЖ БАЙГАА НЬ ХУВААЖ ТӨЛНӨ ГЭЖ СҮҮЛДЭЭ БУРУУ ОЙЛГОХ ВИЙ. ӨР ТАВИХДАА БҮХ АРД ТҮМНЭЭС САНАЛ АСУУСАН БОЛ ЯАЯ ГЭХЭВ.

Avatar

Нэргүй 2023-12-20 124.158.71.213

Төрийн сайд Жавхлан ингэж ноцтой худлаа хэлсэн мөртлөө ямар ч хариуцлага хүлээхгүйд хамаг гай зовлон байгаам. Үр дагавар нь нүдэнд харагдахгүй их. Төрийн томчуул хулгай хийвэл бас л харицлага тооцдоггүй. Ийм учраас улс хөгжихгүй. Үүнийг хаах хуулиа гаргаачээ.

Avatar

зочин 2023-12-20 202.126.89.113

Ардчилагч гэх этгээдүүд бусдыг үндэслэлгүй улаан цайн гүтгэдэг.Ичих хүүрээ элгэндээ наасан хүмүүс олон, Ийм муу аргаар бусдын нэр төрийг гутааж, хог шаар болгож,хорлож хохороож байж улс төрийн хонжоо олох муу аргандаа бүр гаршсан этгээдүүд.Хүн биш араатнууд ч хэж хэлг болно.

Avatar

Зочин 2023-12-20 66.181.177.26

МАНгас энэ улсыг 103 жил мөлжиж, мөлхүүлж байна даа…

Avatar

Hohi chini 2023-12-20 202.21.108.18

Хохь чинь за

Avatar

гах гах 2023-12-20 43.242.241.151

Босоо Ганбаагийн өрөөсөн дугуй. Ард түмнийг ингэж төөрөгдүүлж яаж чаддаг байна аа. УИХ-ын Ардчилсан намын бүлэгт ажилладаг байж эдийн засагч гээ шаачихжээ бас. Эдийн засагч мэргэжилтэй байж болно. Гэхдээ улс төрийн албан тушаалаа нууж хаалгүй бас давхар бичих хэрэгтэй шд. Тэгвэл зорилго нь тов тодорхой болно.

Avatar

зочин 2023-12-20 66.181.160.86

МАНингуудын авсан зээлийн зарцуулалт битгий хэл авсан зээлийн хэмжээг ч нарийн мэдэхгүй байгаа шүүдээ, зүгээр дэлхийн банкнаас өгсөн тоогоор баримжаалж байгаа. гэтэл хятадад тавьсан өр нь энэнээс их гэж дуулсан. үнэхээр МАНингууд сүүлийн 7 жилийн хугацаанд хэдэн зуун их наядаар нь хулгайлж наргилаа шүүдээ.

Avatar

Нэргүй 2023-12-20 139.5.218.119

2016 оны 6 сард Засгийн газрын гадаад өр 4.7 тэрбум доллар байсан. Одоо 8 тэрбум доллар болж өссөн. МАН Монголыг улам их өрөнд бариулж өтөнд идүүлсэн бодит үнэн нь энэ. Өөр яриад байх юм байхгүй. Өрийг нэг хүнд хуваадаг яриаг МАН л анх 2016 онд гаргасан. Тэрүүнд нь итгэсэн тэнэгүүд Монголчууд та нар өөрсдөө шүү. Одоо наад тоог чинь 2 дахин өсчихөөд байгаа л хэлж байна. Дөнгөж төрсөн хүүхэд 33 сая төгрөгийн өртэй төрж байгаа шүү Монголчуудаа!!!!

Avatar

Hohi chini 2023-12-20 202.21.108.18

хохь чинь

Avatar

eee tsus 2023-12-20 202.21.122.210

Ene chin l zaluusd ne h**** idsen l ulsaas dvrweh neg shaltgaan bolj bgaa yum , endees zailtsgaa l geed bgaa boltoi , ertnees hiigdsen bodlogo tuluwluguu yum shig ,

Avatar

Нэргүй 2023-12-20 122.201.23.84

өртэй хүмүүс өөрийгөө урамшуулнаа бас

Avatar

Нэргүй 2023-12-20 103.212.119.130

Хэ хэ жинхэнэ том тулууд цаад гол эзэд нь сугараад хуурай цэвэр үлдэж ажлаа шуналын хүслээ цааш нь үргэлжлүүлэх сонирхолтой тийм дээ сонгуулийг өөрсдөдөө ашигтай байхаар өөрчилж бүр тоогоо нэмж ахиулах гээд байгаа юм бишүү

Avatar

Нэргүй 2023-12-20 103.9.90.100

ёстой хуцдаг халтарууд вэ? эд идэж, бид яахаараа өрөнд орох билээ. өөрсдийнх нь эд хөрөнгийг гэр бүл, садан төрлөөр нь хурааж өрийг ньтөлүүлье

Avatar

Нэргүй 2023-12-20 202.170.65.55

Ингэж ярьдаг писдаануудыг тархийг нь хага шаачихмаар байна. Иргэн хэн ч зээл аваагүй. харин улс төрчид л зээл авсан. иргэнд хуваахаа боль!!!

Avatar

32123 2023-12-20 122.201.20.194

321321 —— nogdoh nuursnii munguu boduulj avmaar baina

Avatar

sfsdf 2023-12-20 66.181.161.156

Тэр нийт өрийг дийлэнхийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлдэг.
Яг засгийн өр 8 тэрбум доллар л байгаа.
Мэдэж байж ярьдаа

Avatar

УНШИГЧ 2023-12-20 43.242.242.140

ХУВИЙН ХЭВШЛИЙН ӨР КОМПАНИЙН ӨР ГЭЭД БҮГДИЙГ 33 САЯ ГЭЭД АВЧЭЭ. ЖООХОН ЭРГЭЦҮҮЛСЭН ЮМ ЗАХИАЛААЧ. БАНК САНХҮҮГИЙН АНХАН ШАТНЫ ОЙЛГОЛТТОЙ ХҮН МЭДНЭ.

Avatar

Hohi chini 2023-12-20 202.21.108.18

Монголоор бол хохь чинь

Avatar

Нэргүй 2023-12-20 66.181.179.52

nEEREE gadnaas zeel avaad yu hiisen be gedeg hamgiin chuhal,tuunees ter nam avsan zeel ene nam avsan zeel gej yarih ni mash teneg hereg,henii ued ch avsan bailaa gesen ter zeeliig mongoliin ard tumen l tulnu,hench avsan bailaa gesen mongoliin ard tumen l tulnu MAN iinhan tavisan zeel avsan uruu busad chihej hariutslagaas multrah gej oroldoj baigaa ni uneheer ineedtei ted nar Mongol ulsiin turiig bariad baigaa yam uu,MANii turiig bariad baigaa yam uu erguunuud

Avatar

Нэргүй 2023-12-20 66.181.188.220

Маш ойлгомжтой хэлжээ… нээрээ л одоо энэ улстөрчид худлаа поопроод байвал шараа болох нь бна шүү! Сонгогч иргэдээ хэтэрхий басамжилж бна шүү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж