Монгол Улс спортоос 14 тэрбумын орлого олжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.20-нд нийтлэгдсэн

Монгол Улс спортоос 14 тэрбумын орлого олжээ

Монгол Улс спортоос 14 тэрбумын орлого олжээ

Монгол Улсын Засгийн Газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”- болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2023 оны 88 дугаар тогтоолоор олон улс, тив дэлхийн чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, 14 тэрбум төгрөгийн орлого олжээ.

Монгол Улс энэ онд пауэрлифтинг, жюү-жицү, хоккейн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус эх орондоо зохион байгуулсан бөгөөд  пауэрлифтингээс бусад нь манай улсад анх удаа зохиогдож буй юм. Мөн гимнастик, модон барилдаан, ширээний теннисийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, жүдо бөхийн их дуулга зэрэг нийт долоон тэмцээн уралдаан зохион байгуулахад давхардсан тоогоор 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч оролцож, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагдсан байна.

  • Зохион байгуулагдсан тэмцээнүүдэд гадаадын 184, дотоодын 882 сайн дурын ажилтан ажиллажээ.

Эдийн засагт шууд болон шууд бусаар орсон орлогыг ангилж үзвэл үндэсний авиа компанид 4,9 тэрбум төгрөг, зочид буудал, ресторанд 5,7 тэрбум төгрөг, худалдаа үйлчилгээнд 3,2 тэрбум төгрөгийн орлого оржээ.

Б.Нарангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж