Д.Баярсайхан: Ирэх сарын дундаас 70 мянган төгрөгийг олгох үүрэг авлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Д.Баярсайхан: Ирэх сарын дундаас 70 мянган төгрөгийг олгох үүрэг авлаа

Сар
шинээс урьтаж, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус бүр 70
мянган төгрөг бэлнээр олгосон бол хоёрдугаар ээлжийнхийг ирэх сарын
дундаас эхлүүлэх чиглэлийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас өчигдөр
гаргасан байна. Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга
Д.Баярсайханаас тодрууллаа.

-Хувь
хишиг хүртээх ажлыг хэзээнээс эхлүүлэхээр даалгавар өгөв. Улс даяар
ирэх сарын 1-нээс хоёрдугаар ээлжийнхэн 70 мянган төгрөгөө авна гээд
оволзож байна?

-Засгийн газрын хуралдаанаар Хүний
хөгжлийн сангаас иргэддээ хувь хишиг хүртээхэд хөрөнгө санхүү ямар
байна, бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна, хэзээнээс эхэлж өгөх талаар
урьдчилсан байдлаар ярилаа. Дөрөвдүгээр сарын эхний хагаст багтаан
үлдсэн иргэддээ хувь хишиг олгох ажлыг зохион байгуулахыг үүрэг
болголоо. Энэ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөдөлмөр халамж
үйлчилгээний газар мэдээллээ харилцан солилцох, иргэдийн нэрсийг шүүж
гаргах, иргэний бичиг баримтын зөрчлийг арилгах үүрэг хүлээлээ. Ямар ч
байсан дөрөвдүгээр дундаас гэж тоймлолоо, өдөр товлосонгүй.

-Яагаад түс тас өдөр товлож чадсангүй вэ?

– Бэлтгэл ажлын явцаас хамаараад
тэр л дээ. Ямар ч байсан дөрөвдүгээр сарын 15-н багцаанд үлдсэн иргэддэ
хувь хишиг хүртээх ажлыг эхлүүл гэж чиглэл өглөө.

-Уг нь
шинэчилсэн бүртгэлд хамруулсны дараа хоёрдах ээлжийн хүмүүст хувь хишиг
хүртээнэ гэж байсан. Хугацааг урагшлуулсан нь ямар учиртай вэ?

– УИХ-ын тогтоолоор бол шинэчилсэн
бүртгэлд хамрагдасны дараа гэж заасан. Харин Хүний хөгжлийн сангийн
тухай хуульд Монгол Улсад бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй иргэдэд
хувь хишиг олгохоор заасан. Хуулиа ерөнхийдөө бариад, энэ ажлыг
үргэлжлүүлэхээр шийдэж байна. Долдугаар сарын 1-нд улсын хэмжээнд
иргэний бүртгэлийн шинэчлэл явагдана, Үүнээс өмнө 70 мянган төгрөгийг
бүх иргэндээ олгочих юм бол ямар ч байсан үүнийг авсан иргэн бичиг
баримтын зөрчилгүй байна. Өөрөөр хэлбэл, ирэх дөрөвдүгээр сарын дунд
үеэс эхлүүлэх 70 мянган төгрөгийг бичиг баримтын зөрчилгүй иргэнд
олгосон байх учраас иргэний шинэчилсэн бүртгэл хийхийн өмнөх урьдчилсан
бэлтгэл болж байгаагаараа онцлогтой.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж