"Moon Dance" хамтлаг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

"Moon Dance" хамтлаг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

"Moon Dance" хамтлаг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
"Moon Dance" хамтлаг 2023 оны Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ. Хамтлагаараа багийн спортоор ДАШТ-нд хоёр жил дараалан оролцож, медаль хүртсэн түүхэн амжилтыг үзүүллээ.
"Moon Dance" бүжгийн клубийг 2009 онд үүсгэн байгуулж, клубийн дэргэд 2013 онд энэ хамтлагаа байгуулж байжээ.

Хамтлагийн уран бүтээлчид ДАШТ-нд есөн удаа оролцохдоо тэмцээнээс тэмцээний хооронд илүү туршлага хуримтлуулж, амжилтыг үзүүлээд байна. Энэ жилийн ДАШТ-ийг Хонгконгт зохион байгуулсан бол өнгөрсөн жилийн тэмцээнийг Герман улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ болж өнгөрсөн. Монгол Улсаа төлөөлөн латин бүжгийн төрөлд “Хатантуул”, стандарт бүжгийн төрөлд “Moon Dance”, “Star” зэрэг хамтлагууд оролцож байв.

Үүнээс стандарт бүжгийн төрөлд “Moon Dance” хамтлаг хоёрдугаар байр эзэлж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болсон. Харин “Star” хамтлаг дөрөвдүгээр байрт удаалсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tulga 2023-12-20 218.212.9.242

odoo bolio, Mongoloos 2 bag ordog delhiin avarga gj yu bdiin s**.

Avatar

Нэргүй 2023-12-20 202.179.15.71

дэлхийн аварга гэж шаахаа одоо болилдоо.

Avatar

бүжиг 2023-12-20 202.179.25.162

Тэнэгтээрээ чи. Дэлхийн аваргын тэмцээн юм чинь өөрөө юу гэж нэрлэх юм? Бүү атаарах!!!олигтойхон алцайчиж чадахгүй хэвтэж…

Avatar

dfasdaff 2023-12-20 202.5.202.2

алцайгаад бхдаа яахавдээ…хаха…

Avatar

Нэргүй 2023-12-20 66.181.186.57

Баяр хүргэе. Бүжигчид маш сайн байсан. Үзэж байгаа мнголчууд харин бүдүүлэг байсан шүү. Муухай муухай ориололдоод, бусад үзэгчдэд саад хийж байсан нь огт таалагдаагүй. Зэрлэгүүд бүдүүлэгүүд гэдгээ хэнд гайхуулах гэсэн юм. . Гүн утга агууулга бүхий тавилттай бүжгийн цаад утга санааг ойлгох гэж хүмүүс анхааралтай үзэж байхад дундуур нь муухай орилолдоод. Өмнөөс нь ичиж үхмээр байлаа. Шоконд орсон мэт таг чимээгүй үзэж бйагаад дуусахад нь харин браво орилож /уухай биш шүү/, аадар мэт алга ташилт.

Avatar

hehe 2023-12-20 43.242.242.201

bayar hurgeyeee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж