Баярын өдрүүдэд Замын-Үүд-Эрээн боомтоор ачаа тээврийн урсгал нэмэгдэж, ачаалал ихэсдэг. Үүнээс үүдэн ачаа ирэх хугацаа удааширч, барааны үнэ өсөх нь бий.
Тиймээс өнөөдрөөс эхлэн он гарах хүртэл Замын-Үүд боомтыг туршилтаар 24 цаг ажиллуулах болжээ.
Туршилт амжилттай байвал ачаа тээврийн хэсэг цаашид үргэлжлүүлэн бүтэн цагаар ажиллах юм. Ингэснээр тээврийн машинуудын дараалал багасч, ачаа тээврийн ирэх хугацаа хурдассанаар үнэ ч буурах нөхцөл бүрдэнэ.
Түүнчлэн цаашид зорчигч тээвэр хил нэвтрэх хугацааг уртасгах чиглэлээр БНХАУ-ын талтай санал солилцон ажиллаж байгаа юм байна.
Б.НАРАНГЭРЭЛ
Холбоотой мэдээ