Европын холбоо Оросын алмаазыг онилов

Хуучирсан мэдээ: 2023.12.19-нд нийтлэгдсэн

Европын холбоо Оросын алмаазыг онилов

Европын холбоо Оросын алмаазыг онилов

Европын холбооноос Оросын эсрэг авч буй 12 дахь удаагийн багц хориг арга хэмжээнд очир эрдэнийн үйлдвэр, түүний 140 гаруй албан тушаалтан багтаж байна. Ингэснээрээ өмнөх хориг арга хэмжээнүүдийг тойрч гарахын тулд ашиглаж байсан цоорхойг хаасан гэж Европын холбооноос мэдэгдлээ. Мөн шинэ хориг нь эрчим хүчний салбар, банкуудад чиглэжээ. Энэ хүрээнд 1000 гаруй албан тушаалтны хөрөнгийг битүүмжилж, зорчих эрхийг нь хязгаарлав. 

"Энэ удаагийн хориг нь Оросын эдийн засагт нэн үнэ цэнтэй салбаруудыг онилж, хориг арга хэмжээг тойрч гарахад улам хэцүү болгож байна. Ингэснээр Путины дайны чадавхид цохилт болно" гэж холбооноос мэдэгдлээ.

Хориг арга хэмжээний хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байгалийн болон нийлэг алмааз, алмаазан үнэт эдлэлийг импортлох, худалдан авах, шилжүүлэхийг хориглож байна. Үүнд орос гаралтай алмааз болон Оросоор дамжин өнгөрөх алмааз, өөр газар боловсруулсан Оросын алмаазууд багтах юм. 

Алмаазны салбар нь ОХУ-д жил бүр ойролцоогоор 4.5 тэрбум ам.долларын ашиг авчирдаг.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж